Онлайнаар худалдан авч болохгүй бүтээгдэхүүнүүд

Интернэт худалдаа бол дэлхийн хамгийн том худалдааны зах зээл бөгөөд та хүссэн үедээ хүссэн цагтаа худалдан авалт хийх боломжтой гэдгээрээ онцлог. Гэхдээ таны цаг, мөнгийг хэчнээн хэмнэдэг байсан ч зарим нэг бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалдан авах хэрэггүй. Учир нь зарим бараа, бүтээгдэхүүн зураг шигээ байдаггүйн дээр хүргэлт, үйлчилгээний хөлс нэмэгдэж дэлгүүрээс авснаас ялгаагүй тусах нь бий. 

Онлайнаар худалдан авч болохгүй бүтээгдэхүүнүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд

Интернэт худалдаанаас ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд буюу хивс, дэр, чийдэн гэх мэт зүйлсийг хямд үнээр авах хэрэггүй хэмээн худалдааны мэргэжилтнүүд зөвлөж байна. Учир нь ийм төрлийн бүтээгдэхүүнүүд зураг шигээ байдаггүй бөгөөд хүргэгдэн ирсэн хойноо муу материалтай байх, ажиллахгүй байх зэрэг эрсдэлүүдийг дагуулдаг. Түүнчлэн та ямар нэгэн үнэртэй лаа, саван гэх мэт зүйлс худалдаж авах гэж байгаа бол нэгэнт л дэлгэцний цаанаас үнэрлэх боломжгүй учраас авахгүй байсан нь дээр. 

Ахуйн хэрэглээний бүтээгдэхүүнүүд

2 Тавилга

Тавилга худалдан авах нь гоёл чимэглэл худалдаж авахтай адил зүйл бөгөөд тавилгын өнгө болон чанарыг дэлгэцнээс харж мэдэх боломжгүй. Үүнээс гадна дэлгүүрээс тавилга худалдаж авах нь олон давуу талтай. Та тээвэрлэлтийн мөнгө төлөх шаардлагагүй болно. Түүнчлэн тавилгаа тав тухтай эсэхийг биеэрээ мэдэрч үзэх боломжтой. 

Тавилга

3 Гудас

Хүн бүрийн тав тухтай унтаж амрахад орны матрас, гудас зэрэг маш чухал үүрэгтэй бөгөөд мөн л та эдгээрийг онлайнаар худалдан авах хэрэггүй. Учир нь гудас таны өндөр, жин, аль тал руугаа илүү их харж унтдаг, шөнө хэр их хөрвөөдөг зэрэг олон зүйлээс хамаарч өөр өөр сонголттой байдаг. Тиймээс гудас сонгохын тулд нэн түрүүнд гудсан дээрээ 5-10 минут хэвтэж үзэх хэрэгтэй болдог бөгөөд энэ нь тухайн гудасны чанар, тав тухыг тодорхойлоход хангалттай хугацаа юм.

Гудас

4 Цахилгаан хэрэгсэл

Цахилгаан хэрэгслийг онлайнаар худалдаж авах нь илүү хялбар мэт санагддаг  бөгөөд та хямд үнээр, үнэгүй хүргэлттэй цахилгаан барааг сонгох боломжтой. Гэхдээ та яг ийм төрлийн хямдралыг дэлгүүрээс ч авч чадах учир дэлгүүрийн барааг сонгосон нь илүү найдвартай байх болно. Жишээлбэл: Та хөргөгч худалдаж авлаа гэж бодъё. Энэ тохиолдолд та өөрийн биеэр хөргөгчнийхөө чанарыг шалгаж, ажиллагаа нь хэвийн эсэхийг мэдэж чадна. Үүнээс гадна худалдагчаас хоёр хөргөгчний ялгааг асууж, нарийн мэдээлэл авах боломжтой. Харин онлайнаар худалдан авалт хийх үед та зөвхөн нүдээрээ харсан зүйлийг л худалдаж авах болно.

Цахилгаан хэрэгсэл

5 Автомашин

Автомашин худалдаж авна гэдэг тийм ч амар ажил биш.  Дилерийн хаалгаар орох цагаас эхлэн л борлуулалтын ажилтан танд автомашинаа зарахын тулд танаас алхам ч холдохгүй байж, гэрээ байгуулахаар хүсэлт тавьж эхэлдэг. Энэ нь нэг талаас ихээхэн төвөгтэй байдаг учраас та автомашинаа интернэтээр худалдаж авч болох бөгөөд хамгийн гол нь шийдвэрээ гаргахаасаа өмнө заавал туршилтын жолоодлого хийх хэрэгтэй. 

Автомашин

6 Хөгжмийн зэмсэг

Чанартай хөгжмийн зэмсэг авахын тулд та тухайн хөгжмийн зэмсгийн дугаралт, таны гарт тохирох эсэхийг мэдэх хэрэгтэй. Харин онлайнаар худалдан авалт хийснээр таны хөгжим ирэх замдаа тээвэрлэлтийн явцад гэмтэх, эвдрэх явдал ч гардаг. Тиймээс мөнгөө дэмий үрэхгүйн тулд энгийн дэлгүүрээс авсан нь дээр гэж зөвлөмөөр байна. 

Хөгжмийн зэмсэг

7 Хүнсний бүтээгдэхүүн

Хүнсний бүтээгдэхүүн худалдаж авахаар шийдсэн бол дэлгүүр орсон нь хамгийн зөв сонголт хэмээн судлаачид үзэж байна. Нэгдүгээрт, та чанартай бүтээгдэхүүн худалдаж авна. Хоёрдугаарт, бараа бүтээгдэхүүнийг онлайнаар худалдаж авах нь таны цаг завыг хэмнэх ч санхүүгийн хувьд хэмнэлт гаргахгүй. Гуравдугаарт, та дэлгүүр орсноор шинэ бараа бүтээгдэхүүнтэй танилцаж чадна.

Хүнсний бүтээгдэхүүн

8 Гоо сайхны бүтээгдэхүүн

Өөрийнхөө арьсанд төгс зохицох гоо сайхны бүтээгдэхүүн худалдаж авахыг хүсэж байвал дэлгүүр орох нь зүйтэй. Онлайнаар худалдан авалт хийх үед захиалж авсан бараа тань арьсанд тань тохирохгүй байх тохиолдол элбэг. 

Гоо сайхны бүтээгдэхүүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()