Энэ амралтын өдрүүдэд гэр бүлээрээ үзэх өндөр үнэлгээтэй 10 кино

Гэр бүл бол хүний амьдралын хамгийн эрхэм зүйл. Хайртай хүмүүстэйгээ тоглоом тоглох, аялал зугаалгаар явах эсвэл хамтдаа сайхан кино үзэж цагийг хамт өнгөрөөх нь хамгийн гайхалтай амралт болдог. Ямар кино үзэж амралтын өдрийн үдшийг өнгөрүүлэхээ хараахан сонгоогүй байвал дараах жагсаалтыг танд санал болгоё. Эдгээр гайхалтай кинонуудыг томчууд төдийгүй хүүхдүүд ч мөн тухлан үзэж болно.

Энэ амралтын өдрүүдэд гэр бүлээрээ үзэх өндөр үнэлгээтэй 10 кино
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 'Mixtape' (2021)

Mixtape бол эргэлзээгүй Netflix-ийн шилдэг кинонуудын нэг юм. Үйл явдал 1999 онд өрнөх бөгөөд эцэг эхийн хайр, хөгжмийн ертөнц ямар гайхалтай болохыг харуулж чаджээ. Rotten Tomatoes дээр 100 хувийн үнэлгээ авсан гэдгийг мөн дурдах нь зүйтэй болов уу. 

IMDb - 6.6

'Mixtape' (2021)

2 'Tag' (2018)

Жинхэнэ нөхөрлөл ямар үнэ цэнэтэй зүйл болохыг энэхүү кино харуулжээ. Сонирхолтой нь энэхүү киноны зохиолыг бодит явдлаас сэдэвлэн хийжээ. 

IMDb - 6.6

'Tag' (2018)

3 'The Willoughbys' (2020)

"The Willoughbys" нь 2020 онд нээлтээ хийсэн Netflix-ийн кино юм. Анх гарсан эхний долоо хоногтоо үзэлтээрээ 1-р байранд орж, өдгөө тус жагсаалтын есдүгээрт бичигдэж байгаа аж. 

IMDb - 6.3

'The Willoughbys' (2020)

4 'Spider-Man: Into the Spider-Verse' (2018)

“Columbia Pictures” болон “Sony pictures animation”-ний хамтран хийсэн тус бүтээлийг “Marvel comics”-ийн супер баатраас сэдэвлэжээ. Уг бүтээл өмнө нь гарч байсан "Хүн аалз" уран сайхны кинонуудаас өөр бие даасан шинэ хувилбар бөгөөд Оскарын шагнал хүртэж байжээ.

IMDb - 8.4

'Spider-Man: Into the Spider-Verse' (2018)

5 'Jumanji: The Next Level' (2019)

Франчайзингийн дөрөв дэх бүтээл болсон энэхүү кино нийтдээ 800 сая гаруй ам.долларын ашиг олж "Kids' Choice Award"s болон "Teen Choice Award" зэрэг шагналуудыг хүртсэн юм. 

IMDb - 6.7

'Jumanji: The Next Level' (2019)

6 'Instant Family' (2018)

Эцэг эхгүй болсон хүүхдүүдийг өргөн авч гэр бүлтэй болгож байгаа тухай өгүүлэх энэхүү киноны зохиолыг найруулагч Шон Андерс өөрийн амьдралаас сэдэвлэн бичсэн байна. 

IMDb - 7.3

'Instant Family' (2018)

7 'The Mitchells vs. the Machines' (2021)

Оскарын шагналд нэр дэвшсэн бүтээл юм. Харамсалтай нь нээлт нь цар тахлын үед таарсан учраас төдийлөн өндөр ашиг олоогүй байна. 

IMDb - 7.6

'The Mitchells vs. the Machines' (2021)

8 'Pay It Forward' (2000)

Хорвоо ертөнцийг яавал сайнаар өөрчлөх тухай та мэдэх үү? Тревор хүү үүнийг мэднэ. Тэрээр нэгэн схем зохиосон нь сайхан сэтгэлийг түгээх зориулалттай юм. Жишээ нь, та хэн нэгэнд туслаад, хариуд нь түүнийг өөр гурван хүнд талархал илэрхийлээрэй гэвэл цаашаа гурав гурваар нэмэгдсээр ертөнц даяар сайхан сэтгэл тархах ёстой. Гэвч энэ схем ажиллах уу? Тревор сайхан сэтгэлийн гинжин хэлхээг өөрөөсөө эхлүүлэхээр шийднэ.

IMDb - 7.2

'Pay It Forward' (2000)

9 'Jungle Cruise' (2021)

Ижил нэртэй Диснейн бүтээлээс санаа авсан Jungle Cruise бол Эмили Блант, Дуэйн Жонсон нарын тоглосон гэр бүлийн инээдмийн кино юм.

IMDb - 6.6

'Jungle Cruise' (2021)

10 'A Good Year' (206)

Залуухан, амжилттай яваа менежер Макс Скиннер нас барсан авгынхаа байшинг худалдахаар Францад ирнэ. Бушуухан ажлаа дуусгаад явмаар байвч хууль ёсоор энэ байшинг өмчлөх эрхтэй өөр хүмүүс байгааг олж мэднэ. Шинэ танил, санаанд оромгүй үйл явдлууд орчлонд мөнгө, эрх мэдлээс хамаагүй чухал зүйлс байдгийг түүнд ойлгуулна.

IMDb - 6.9

'A Good Year' (206)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()