Дэлхийн мэдээг цөөн үгээр 04.29

2022-04-29, 10:07
3,147

Та бүхэндээ дэлхийн өнцөг булан бүрийн халуун үйл явдлыг тоймлон "Дэлхийн мэдээг цөөн үгээр" булангаараа хүргэж байна. Өнөөдрийн хувьд АНУ-ын эдийн засаг агшсан, Орос улс Киев хотод цохилт өгсөн зэрэг мэдээллүүдээс түүвэрлэн бэлтгэлээ. 

Дэлхийн мэдээг цөөн үгээр 04.29

1 АНУ-д шинэ шувууны ханиад дэгдэхээс сэргийлж 5.3 сая тахиаг устгалд оруулжээ

АНУ-д шинэ шувууны ханиад дэгдэхээс сэргийлж 5.3 сая тахиаг устгалд оруулжээ

2 Иран улс Хятадтай хамтарч цөмийн хөтөлбөрөө дахин эхлүүлэхээр төлөвлөж байна

Иран улс Хятадтай хамтарч цөмийн хөтөлбөрөө дахин эхлүүлэхээр төлөвлөж байна

3 McDonald's Орост 150 сая гаруй ам.долларын хүнсний бүтээгдэхүүн үлдээгээд явсныг улсын орлого болгожээ

McDonald's Орост 150 сая гаруй ам.долларын хүнсний бүтээгдэхүүн үлдээгээд явсныг улсын орлого болгожээ

4 2022 оны эхний улиралд АНУ-ын эдийн засаг агшсан байна

Америкийн эдийн засаг 2022 оны эхний улиралд гэнэтийн уналтад орсныг Эдийн засгийн шинжилгээний товчооны пүрэв гарагт гаргасан тоо баримт харуулжээ.

Эдийн засгийн чадамжийн хэмжүүр болох дотоодын нийт бүтээгдэхүүн 1 дүгээр сараас 3-р сарын хооронд 1.4 хувиар агшсан байна. Өнгөрсөн жилийн мөн үед тус улсын ДНБ 6.9 хувиар нэмэгдэж байсан аж.

Энэхүү агшилт нь бараа материалын хөрөнгө оруулалт зкспорт болон засгийн газрын зардал мөн буурч, импорт өссөнтэй холбоотой гэж эдийн засагчид үзэж байгаа юм. Үнийн өсөлт үргэлжилсээр байгаа тул эдийн засагт амин чухал хэрэглээний зардал мөн нэмэгдсэн нь нөхцөл байдлыг хүндрүүлжээ.

2022 оны эхний улиралд АНУ-ын эдийн засаг агшсан байна

5 Цагаан ордон Украинд туслахын тулд Оросын олигархуудаас хураасан хилийн чанадад байгаа үл хөдлөх хөрөнгө, дарвуулт завинуудыг зарах төлөвлөгөөгөө танилцууллаа

Цагаан ордон Украинд туслахын тулд Оросын олигархуудаас хураасан хилийн чанадад байгаа үл хөдлөх хөрөнгө, дарвуулт завинуудыг зарах төлөвлөгөөгөө танилцууллаа

6 Оросуудын 74 хувь нь Украинтай хийж буй дайныг дэмжиж байна

Оросуудын 74 хувь нь Украинтай хийж буй дайныг дэмжиж байна

7 АНУ-ын конгресс Украинд туслах үүднээс "Лэнд Лиз" хөтөлбөрийн эхлүүлэхийг дэмжлээ

АНУ-ын конгресс Дэлхийн 2-р дайны үед ашиглаж байсан Лэнд Лиз хөтөлбөрийг дахин эхлүүлэхээр болжээ. 

Лэнд лиз (Lend-Lease) тусламж зээлийн хөтөлбөрийг АНУ-ын засгийн газар 1941 оны 3-р сарын 11-нд баталж Их Британи, ЗХУ, БНХАУ зэрэг Дэлхийн 2-р дайны холбоотнуудад зэвсэг, эд материалын туслалцааг дайн дуустал үзүүлжээ. Нийт 50.1 тэрбум ам.долларын (өнөөдрийн ханшаар 656 тэрбум ам.доллар) тусламж зээлийг үзүүлсэн нь АНУ-ын нийт дайны үеийн зарлагын 17 хувь болсон юм.

Үүний тусламжтай бараг буцалтгүй тусламж хэлбэрээр АНУ Украин руу шаардлагатай эд материал, зэр зэвсэг ямар ч саадгүй нийлүүлэх боломжтой болж байгаа бөгөөд ажиглагчид энэхүү шийдвэр дайныг эргүүлэх боломжтой хэмээн үзэж байна. 

АНУ-ын конгресс Украинд туслах үүднээс "Лэнд Лиз" хөтөлбөрийн эхлүүлэхийг дэмжлээ

8 Орос улс НҮБ-ийн төлөөлөгч Киевт айлчлахтай зэрэгцэн 2 пуужингийн цохилтыг тус хотын төвд үзүүлжээ

Орос улс НҮБ-ийн төлөөлөгч Киевт айлчлахтай зэрэгцэн 2 пуужингийн цохилтыг тус хотын төвд үзүүлжээ

9 Германы Канцлер Олаф Шольц Оросын байгалийн хийн худалдан авалтыг зогсоохоор бэлтгэж байгаагаа мэдэгдэв

Германы Канцлер Олаф Шольц Оросын байгалийн хийн худалдан авалтыг зогсоохоор бэлтгэж байгаагаа мэдэгдэв

10 Өмнөд Солонгос газрын тосны нөөцөөс Европын орнуудтай хуваалцахад бэлэн байна гэжээ

Өмнөд Солонгос газрын тосны нөөцөөс Европын орнуудтай хуваалцахад бэлэн байна гэжээ

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()