Монголд алдагдсан гар утасны нэгэн түүх

2022-04-17, 11:59
7,842
Монголд алдагдсан гар утасны нэгэн түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Iphone 13 Pro max утсаа 3 сар ч барьж амжилгүй 1-р сарын 1-нд Скай Резорт-д хүүхдүүдээ салхилуулж яваад кармаанаасаа хулгайчид алдав. Тэр өдөр нэг цаг дор 6 хүн утсаа алдсан байлаа. Ихэнх нь 2 сая-аас дээш үнийн дүнтэй утас…. Скай резорт-ын хамгаалалтын албаныхан иж бүрэн камержсан учир санаа зоволтгүй, олдоно, бид цагдаа дуудсан учир Та заавал цагдаад мэдүүлэг өгөөрэй гэв. Энэ хооронд өөрөө хамгаалагчийн камер хальт шүүж үзлээ, нийтийн хоолны газар утсаа кармалаад цанын талбай руу гарангуутаа бээлийгээ өмсөх гээд курткны халаасыг уудлахад утас байхгүй болсон байв. 5-хан минутын хооронд хаалгаар гарах замд болсон үйлдэл, 16 цаг 45-50 минутын хооронд болсон гэдгийг сүүлд хамгаалагчтай сууж тогтоосон.

Ингээд хүүхдүүдээ эгчтэй нь таксинд суулгаж гэр рүү явуулаад өөрөө хаа хол Баянзүрх дүүргийн Улиастайд байрлах Цагдаагийн 1-р хэлтэст очиж мэдүүлэг өгөв. Орой 6-ийн үе, бас баярын өдөр байсан тул Соронзонболд гэсэн жижүүрийн цагдаа байсан \хошууч\, бусдаар бол хөл хөдөлгөөн байсангүй. 

Мэдүүлэг өглөө, бүрэн камержсан Монголын бас ч гэж нэг боломжийн амьдралтай хүмүүс очдог, сайн менежменттэй газар хаясан ч камер энэ тэр нь бүрэн ажиллаад, хулгайч этгээдийг олчих биз гэсэн ихэд сүрхий итгэлтэй байв. 

Гэртээ ирээд iPhone-ыг иж бүрэн ашигладаг мэргэжлийн гэр бүлийн хүнтэйгийн хэрэг юу билээ, утас маань FIND ME тохиргоогоо хийцэн, iPAD-тэйгээ холбогдсон учир АМЕI дугаарыг нь төвөггүй олоод, дээрээс нь FIND ME-гээр Модны 2-ын тэнд Хөгжил Хотхоны дунд нэг ТҮЦ шиг байшинд байгааг нь ч олоод гаргаад ирлээ. Зургуудыг нь аваад Соронзонболд цагдаа руу бүгдийг нь явууллаа. 

Мөхөс би Миний Монголын цагдаа шууд л ажиллагаандаа гараад явна гэж бодохгүй юу. Тэгээд ч карманы хулгайч, ер нь хулгайчдыг илрүүлэх тал дээр манай цагдаа нар дэлхийд дээгүүр ордог гэдгийг сонсож байсан, тэрийгээ ч цагдаадаа хэлээд авлаа. Нөгөө талаар цагдаатай анх учирсан түүх маань манай компаний оюуны өмчийг хулгайлах гэж оролдсон нэг цагдаагийн дэд хурандаа биднийг бүтэн жил хонгилоор “чирч” байхад миний Монголын цагдаа бүр үнэхээр сайн ажиллаж, биднийг бараг өдөр бүр дуудаж, байцаалт авч, эд мөрийн баримт цуглуулж, өчнөөн хавтаст хэрэг үүсгэж, систем бүтээгч бид нарыг л “системын хулгайч” болгочих гээд мөн ч их үзсэн л дээ. Хэдийгээр тэр сүрхий цагдаа биднийг хэрэгт гүтгэж чадаагүй ч би бол цагдаа нарыг маш шуурхай ажилладаг юм байна, цаанаас нь захиалаад байсан ч бай, үгүй ч бай, хэргийг шийдэх гэж их шаргуу явдаг гээд л бодчихсон байв.

Гэтэл үгүй юм байна. Цаад хохирогч нь нэг цагдаагийн хурандаа, эсвэл нэг дарга, эсвэл нэг албан тушаалтан, эсвэл ядаж гар юуг нь хүндрүүлээгүй нэг жирийн “ядаргаатай эмэгтэй” бол зүгээр сэтгэл гаргаад жирийн хүн ч шийдчиж чадах хэргийг Миний Монголын цагдаа бол шийдэж чаддаггүй юм байна. Юутай ичгэвэртэй вэ!!! Нөгөө Соронзонболд нь жижүүрийн цагдаа болж таараад, тэр Хөгжил хотхон энэ тэр рүү чинь би явж чадахгүй ээ гээд…Харин хэрэг мөрдөгч Отгонмөнхөд би захиж захиж 7 хоног гадаад яваад, 3 хоног тусгаарлагдаад утас алдагдсаны дараа 14 хоноод ярьж байхад нөгөө Хөгжил хотхонд очоо ч үгүй сууж байдаг… Гадаадаас залгахад утсаа авахгүй, өргөдөл гаргасан хүнтэйгээ тоож харилцахгүй…. Камераа Скай резорт-д очиж шүүсэн үү гэхээр шүүсээн, яааг хамгийн чухал нүүр харуулах, орох гарах хаалган дээр байсан камер нь эвдэрсэн байнаа гэх…. 

Нэг хүүхэд дагуулсан эмэгтэй кармаа руу маань гараа хийгээд утас аваад хурдхан алхсан гэнэ, хүүхдүүдээ анхаараад явж байсан би анзаараагүй нь мэдээж миний буруу. Гэхдээ Скай Резорт тэгээд хамгийн гол газраа эвдэрхий камертай байж байдаг газар юмуу? Тэр олон security нэртэй бие хамгаалагч шиг залуучууд тэгээд нэг хүүхдээ дагуулсан хүүхэн л 6 хүний хармааг уудлаад уудлаад утас тоншоод явахад анзаардаггүй хэрэг үү????

Тэгээд байршлыг нь олоод өгөхөд очоод шалгадаггүй цагдаатай, AMEI дугаарыг нь өгөөд 4 сар болж байхад сураг нь гардаггүй утсаа мөрөөссөн би 4 сар хүүгийнхээ Самсунг-ийг барьж, горьдлого тээсээр өнөөдөр бас л утсаа хулгайчид алдсан ижил зовлонтой Oyun Erdene-ийн цөхрөнгөө барсан бичвэрийг хараад ийнхүү бичиж сууна. “Сүртэйм бэ яасан, шинэ утас аваач” гэх хүн байгаа л байх… Уучлаарай, тэр 5 сая төгрөг надад тийм амар олддоггүй… Нөгөө талаар өч төчнөөн олон арван саяаар нь сар бүр татвар төлдөг би яагаад надад нэг удаа эрүүл мэндийн, эсвэл нийгмийн даатгалын үйлчилгээ, шүүх цагдаа гэх мэт төрийн үйлчилгээ хэрэг болохоор ингээд оогт тоосон шинжгүй байдаг юм бэ?? 

Төрийн нүүр харж суухгүй өөрсдөө хүүхдүүдээ хувийн цэцэрлэгт өгөөд, хувийн эмнэлэгтээ үзүүлээд, төрсний дараа ч элдэв тэтгэмжээ авалгүй төрд дараа болохгүй яваад байхад битгий давраад байгаачээ!!! Ажил олгогчийн хувьд өчнөөн олон жил олон тэрбум төгрөгийн татвар улсад төллөө, одоо би тэгээд хувийн мөрдөгч авч хулгайчийг олох уу? Яагаад төрийн албан хаагчид ийм сэтгэлгүй юм бэ? Тэр Улиастайн Соронзонболд, тэр Отгонмөнх жоохон сэтгэл гаргацан бол тэр байршил нь тодорхой, авсан хүн нь тодорхой, АМЕI нь байгаа утсыг олох үнэхээр тийм хэцүү юм уу? Үнэхээр олдохгүй байгаа бол 4 сар болоход нэг удаа миний утсыг аваад тайлбарлаад өгөх, эсвэл гарц гаргалгаа хэлэх тийм хэцүү юу? За миний утас дүүрч гэхэд ийм албан хаагчид тэр нэг ядарсан ноорсон гэрт нэг хүүхэд нэг хүчирхийлэгчид зодуулаад, нэг эмэгтэй алуулаад суухад бол тоож очихгүй гэдэгт ер нь бол эргэлзэхгүй болчлоо.

Сошиалаар нэг таагүй уур амьсгал үүсгээд яахав гэж олон юманд дуугүй өнгөрдөг ч өнөөдөр цагдаа нарын хүнд ялгавартай ханддаг, ажлаа хийдэггүй энэ байдалд үнэн дургүй хүрч энэ бичвэрийг орууллаа.

Иргэн Нацагдоржийн Энхжаргал (Улаанбаатар хот)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()