​Монгол улсын хөгжих боломжууд

2022-04-22, 13:29
1,600
​Монгол улсын хөгжих боломжууд

2021 оны байдлаар гадаад өр нь 33.2 тэрбумд хүрсэн Монгол улс ямар зорилго өмнөө тавих хэрэгтэй вэ?

Үндэсний үйлдвэрлэл-экспорт, импортын зөрүү

Шатахуун, тог цахилгаан, түүхий эд, бараа бүтээгдэхүүн гээд импортоос шууд хамаарал бүхий байх нь Монгол улсын эдийн засаг угжтай бяцхан жаал шиг томоохон гүрнүүдийн хараат болоход хүргэдэг. Хэдий экспорт, импортын тэнцэл сүүлийн 6 жилд хасах руу ороогүй ч энэ нь эдийн засгийг аврахгүй гэдгийг өнөөдрийн үнийн өсөлт, төгрөгийн үнэ цэнэ батална. Экспортоос олох орлогын ихэнх хувийг байгалийн баялаг эзэлдэг. Нөхөн сэргээгдэх боломжгүй баялгийг боловсруулалт хийхгүй шууд гадагш гаргах нь манай улсын хувьд хохиролтой. Жишээлбэл алтыг түүхий эдээр биш гоёл чимэглэл-үнэт эдлэл болгон экспортлох нь орлогыг илүү нэмэгдүүлэх гарц болохыг эдийн засгийн шинжээчид хэлдэг. Нөгөөтээгүүр, бизнесийн орчныг тогтворжуулах, макро эдийн засгийг тэтгэх анхдагч суурь нь инфляцтай холбоотой юм. Инфляцыг тогтвортой түвшинд барих нь иргэдийн халаасан дахь мөнгөний үнэ цэнийг алдуулахгүй байх гол арга. Тиймээс экспорт, импортын зөрүү гэж попрох нь тийм ч оновчтой биш. Хэрэггүй тоогоор оролдох бус агуулгаар нь дүн шинжилгээ хийж хамгийн их алдагдалтай зүйлсэд анхаарлаа хандуулах нь эдийн засагт дэм болно. 

“Монголоос л хурдан зайлмаар байна” буюу залуу үеийн хүсэл тэмүүлэл

"Хуучин цагт байгаль нь өгөөжтэй орнууд хамгийн баян байлаа. Өнөө үед хүн нь бүтээлч улс орнууд хамгаас баян” гэж Хенри Бокль хэлсэн байдаг. Гэтэл бид боловсон хүчнээ гадаад руу алдаж буйг жилээс жилд гадаадыг зорих монголчуудын тоо гэрчилнэ. 25 мянга гаруй оюутнууд хилийн чандад сурч байна гэх 2019 оны тоо баримт байдаг. Гадаадын их дээд сургуулийн сургалтын төлбөрийг дунджаар 10 сая төгрөгөөр тооцвол нэг жилд 250 тэрбум төгрөг монголоос гарч байна гэсэн үг юм. Энэ бол хамгийн энгийн, ойлгомжтой хохирол бөгөөд цаашлаад бид боловсон хүчингээ алддаг. Үүнээс үүдэх гарз 250 тэрбумаар зогсохгүй. Залуу үе улс эх орноо хөгжүүлэх хүсэл зорилгоор бус улсаа орхих тэмүүлэлтэй болсон нь өнөөдрийн хамгийн эмзэг сэдэв юм. Тиймээс боловсролын салбарт реформ хийх цаг нэгэнт иржээ. 

Халаасаа хоосолдоггүй улс 

Бидэнд халаасаа хоослохгүй эсрэгээрээ зузаан болгох бодлого дутагдсаар. Байгалийн баялгаа үрсэн ч зөв үрэн таран хийх, гадагш ямар ч хяналтгүй урсаж буй мөнгөн урсгалыг бууруулах шаардлага нэгэнт ирсэн. Үүний тулд зардлаа багасгаж, орлогоо нэмэгдүүлэх бодлогыг салбар бүрд барьж ажиллах хэрэгтэй нь мэдээж. Эвдэрхий цоргоноос алдагдалгүй үр дүн гарахгүй. Тиймээс өрөнд баригдсан манайх шиг улс шинэ цорго хайхаас илүүтэй эвдэрхий цоргоо засах нь хэрсүү сонголт болох биз. 

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()