Солонгосын алдарт DJ бүсгүйг Нью-Йоркийн онгоцны буудал дээр тайчуулжээ

2022-05-04, 17:51
19,696

Өмнөд Солонгосын нэгэн алдартай DJ-г зохисгүй хувцас өмссөн учраас American Airlines компанийн онгоцноос хөөж, олны өмнө тайлуулсан байна. Жинхэнэ нэр нь Хван Со Хи хэмээх энэ бүсгүй DJ Soda нэрээрээ олонд танигджээ. Тэрээр даваа Нью-Йоркоос Лос-Анжелес руу нисэхээр American Airlines компанийн онгоцонд суусан аж. Харамсалтай нь зохисгүй үг хэллэгтэй өмд өмссөн тул хэрхэн "дарлуулж, доромжлуулсан" тухайгаа Инстаграм, Твиттер хуудсандаа нийтэлжээ.

Солонгосын алдарт DJ бүсгүйг Нью-Йоркийн онгоцны буудал дээр тайчуулжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

DJ Soda нь 1984 онд БНСУ-д Сөүл хотод төржээ. Тэрээр ахлах сургуулиасаа дуу хөгжимд дуртай байсан бөгөөд 2004 онд Сөүлийн Урлагийн Их Сургуулийг DJ мэргэжлээр төгсөн  2013 онд  алдартай DJ болохын тулд аялан тоглолтоо эхлүүлжээ. Түүний инстаграм дагагчдын тоо одоогоор 4.3 сая байна. 

36 настай тэрээр нэгэн тоглолтод оролцохоор онгоцонд суухдаа "FUCK," "FUCK YOU," болон "FUCKIN,'" гэсэн бүдүүлэг үг хэллэг бүхий өмд өмссөн байжээ. 

Үүнийг нь анзаарсан хамгаалагчид түүнийг хүчээр онгоцноос буулгасан төдийгүй өмдөө тайлахын шаардсан байна. Тиймээс тэрээр аргагүй байдалд олны өмнө хагас нүцэглэжээ. Бүсгүй харин яарч байсан тул өөр өмд гаргахын оронд байгаагаа эргүүлж өмссөн гэнэ. 

Тэрээр "Энэ өмдийг олон удаа өмсөөд нисэж байсан. Яагаад ийм арга хэмжээ авах болсон нь ёстой ойлгомжгүй байна. Би лав дахиж American Airlines компанийн онгоцоор зорчихгүй" гэж мэдэгджээ. 

American Airlines компани харин энэ тухай:

Жон Ф.Кеннедигийн олон улсын нисэх онгоцны буудалд буусан American Airlines-ын 306 дугаар нислэгт суух үеэр манай багийн гишүүд хатагтай Со Хи-д нислэгийн үеэр баримтлах дүрмийн талаар мэдээлэл өгсөн. Тэрээр бүдүүлэг хэллэг бүхий хувцас өмсөж болохгүй гэсэн дүрмийг зөрчсөн юм. Бид түүнд шаардлага тавьсны дагуу үйлчлүүлэгч хүсэлтийг биелүүлж, төлөвлөсний дагуу аяллаа үргэлжлүүлсэн болно" хэмээн мэдэгджээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()