Дэлхийн хамгийн аймшигтай 12 "сүнстэй" ой

Харанхуй, үл мэдэх янз бүрийн амьтдын дуу цуурайтсан, төгсгөл нь үл харагдах ой модод дэлхийн хамгийн аймаар газруудын нэгд тооцогдох нь зүйн хэрэг юм. Үлгэр домогт ч чөтгөр, шулам шүглэсэн аймшигтай ойн талаар их гардаг шүү дээ. Тэгвэл бид танд манай дэлхийд бодитоор байдаг, хэн ч очиж зүрхэлдэггүй 12 ойн талаарх мэдээллийг хүргэж байна. Аялалд гарах гэж буй хүмүүс мэдээд авахад илүүдэхгүй шүү. 

Дэлхийн хамгийн аймшигтай 12 "сүнстэй" ой
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Францын Броселиандын ой (Fôret de Brocéliande)

Артур хааны домогт гардаг Броселиандын ой нь Францын Бретон мужид байдаг ба тэр газар Мэрлиний булш байдаг аж. Энэ ойд "Үл эргэн ирэгсдийн тосгон" гэж байдаг ба тэнд Артур хааны эгч, илбэчин Морган Ле Фэй (Morgan le Fay) нь урвагч, залуу эрчүүдийг хорьдог байсан ажээ. Уг тосгонд дурсгалын алтан мод тарихаас 1 жилийн өмнө буюу 1990 онд маш том түймэр гарч ойн моддыг нэлээд устгасан гэдэг.

Францын Броселиандын ой (Fôret de Brocéliande)

2 Румыны “Hoia-Baciu” ой

Энэ ой нь Румыны “Бермудийн гурвалжин” гэдгээрээ алдаршсан байдаг. Учир нь энэ ойд 200 хонь хариулж явсан малчин, 5 настай охин гэх мэт маш олон хүн ор сураггүй алга болж байсан юм. Уг алга болсон охин 5 жилийн дараа ойгоос олдсон ч ерөөсөө өсөж том болоогүй яг хэвээрээ байсан гэдэг. Энэ газар очсон хүмүүс маш их уур уцаар, таагүй мэдрэмж мэдэрч байсан тухайгаа ярьж байжээ. Нутгийн иргэд ч ойд орвол гарах замгүй гэдэг тул аль болох хол амьдардаг ажээ.

Румыны “Hoia-Baciu” ой

3 ОХУ-ын Смоленскийн ой

1943 онд, Дэлхийн 2-р дайны үеэр Германы цэргүүд энэ ойгоос маш олон тооны Польш цэргүүдийн цогцос олж байжээ. Тэдгээр нь Иосиф Сталиний тушаалаар устгагдсан хүмүүс юм. Үүнээс гадна уг ойд 2010 онд онгоц сүйрч, Польшийн улс төр, цэрэг, бизнесийн тэргүүлэгч гээд нийт 96 иргэн хүн нас барсан гэдэг. 

ОХУ-ын Смоленскийн ой

4 АНУ-ын Беннингтон тойргийн “Long Trail”

Уг газарт 440 км урт явган аяллын маршрут байдаг ба 1946 оны 12 сарын 1-нд Беннингтон их сургуулийн оюутан Паула Жин Уэлден алга болж байжээ. Түүнээс гадна 1945-1950 оны хооронд өөр 4 хүн алга болж зөвхөн нэгийнх нь л цогцос олдсон гэдэг. 

АНУ-ын Беннингтон тойргийн “Long Trail”

5 Германы "Хар ой"

Ямар ч гэрэл нэвтэрдэггүй тул энэ ойг "Хар ой" (Schwarzwald) гэж нэрлэдэг ба Гриммийн ах дүүсийн үлгэрүүдэд дүрслэгдэн гардаг билээ. Энэ ойд хүн чоно, чөтгөр шуламс байдаг гэлцдэг. Өөр бусад домгуудад хүүхдүүд ой руу орж алга болсон тухай ч өгүүлдэг.

Германы "Хар ой"

6 Нью Жерсийн “Pine Barrens”

Уг ойн хөрс нь элсэрхэг, хүчил ихтэй, шим тэжээл муутай ч мод шугуй ихтэй. XVIII зууны үеэс энэ ой руу цөлөгсдийг явуулах болсноор олон хүн суурьших болжээ. Нэгэн домогт тэнд ямаан толгойтой, сарьсан багваахай шиг далавчтай мангас амьдардаг гэж бичсэн байдаг. 

Нью Жерсийн “Pine Barrens”

7 Шотландын “Doon Hill”

Шотландын “Trossachs” үндэсний паркт байдаг энэ газар олон царс моддын дунд оршдог бөгөөд “Fairy Tree” гэх ганцхан нарс модоороо ихээхэн алдаршжээ. Уг модыг үлгэрийн хатан хааны газар доорх ордон руу орох хаалга гэлцдэг. 1691 онд нутгийн нэгэн санваартан уг ойд явж байхдаа тэнд амьдардаг илбэчин хүмүүстэй таарсан гэдэг ба тэдгээр хүмүүсийн сүнс одоо ч байдаг гэж үздэг

Шотландын “Doon Hill”

8 Шотландын “Blairadam” ой

Энэ ойд нэгэн нүүрсний уурхай болон уурхайчдын тосгон байсан гэдэг. Очсон хүмүүс тэнд очих үед тайлбарлах боломжгүй маш жигтэй зүйлс мэдрэгдсэн тухайгаа ярьж байжээ. 2008 онд нэгэн гэр бүл энэ газар зугаалж байгаад алга болсон байдаг.

Шотландын “Blairadam” ой

9 Мексикийн "Хүүхэлдэйн арал"

Мехико хотын ойролцоо байдаг энэ арал нь дэлхийн хамгийн аймшигтай газруудын нэг бөгөөд арлын моднуудаас маш олон хүүхэлдэй дүүжлэгдсэн байдаг. Арлын эрэгт 50 гаруй жилийн өмнө живж үхсэн охины хараал шингэсэн нэгэн эр тэдгээр хүүхэлдэйнүүдийг дүүжилсэн гэдэг. Нутгийн хүмүүсийн яриагаар бол тус моддын дээр гарахад хүүхэлдэйнүүдийн шивнэх чимээ сонсогддог аж.

Мексикийн "Хүүхэлдэйн арал"

10 Малайзын “Tawau Hills Park”

Уг ойд дэлхийн хамгийн өндөр моднууд ургадаг ба жуулчид ч их зочилдог. Гэхдээ зөвхөн өдрийн цагаар л очдог. Нутгийн иргэд тэнд сүнс амьдардаг гэлцдэг бөгөөд шөнийн цагаар гарч ирдэг гэж үздэг. Энэ ойд байх нэгэн алдартай усан хүрхрээний ойр орчимд олон хүн алга болж байжээ.

Малайзын “Tawau Hills Park”

11 Массачусетсийн “Freetown-Fall River State Forest”

Уг газар нууцлагдмал олон үйл явдал болдог. Тэнд харь гарагийн нисдэг тавгийн мөр байдгаас гадна Америкчууд нутгийн уугуул иргэдийн сүнс байдаг ч гэж үздэг.

Массачусетсийн “Freetown-Fall River State Forest”

12 Английн “Wistman”-ний мод

Английн “Dartmoor” үндэсний паркт байх энэ газрыг сүнс чөтгөртэй, учир нь тайлагдашгүй үйл явдал болдог гэлцдэг бөгөөд хамгийн аймшигтай  зүйл шүглэсэн гэж үздэг. 

Английн “Wistman”-ний мод

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()