Эрт үед "бэлгийн замын өвчин"-г хэрхэн эмчилдэг байсан бэ?

Хэдийгээр БЗХӨ эрт дээр үеэс улбаатай ч эмч нар ХХ зууны 2-р хагасаас эхлэн тус өвчнийг төгс эмчлэх болсон юм. Харин үүнээс өмнө БЗХӨ туссан хүмүүсийг маш хачирхалтай аргуудаар эмчилдэг байжээ. Гэхдээ тэдгээр нь хүмүүсийг эмчлэх гэхээсээ илүүтэй хорлож байсан гэхэд хилсдэхгүй юм. 

Эрт үед "бэлгийн замын өвчин"-г хэрхэн эмчилдэг байсан бэ?

1 Эртний Египет

Эрт үед хүмүүс БЗХӨ-ийг юунаас үүдсэн болохыг олж тогтоож чаддаггүй байжээ. Тэд энэ өвчнийг хэрхэн дамждаг талаар мэддэггүй байсан бөгөөд эмч нар ч БЗХӨ-ийг бусад өвчнөөс арай гэж ялгадаг байсан гэнэ.

Гэхдээ эртний соёл иргэншлийн үеийн эмч нар анагаах ухааны тал дээр нэлээд мэдлэгтэй байжээ. Тухайлбал та, эртний Египетийн хөшөөнүүд дээрээс эр бэлэг эрхтний ойролцоо ямар нэг зүйл хийж буй эмч нарыг харах боломжтой.

Энэхүү зургийг профессор Франхо Грюбер (Franjo Gruber) “Сэргэн мандалтын үе болон түүний төгсгөл хүртэлх БЗХӨ-ний түүх” хэмээх номондоо оруулж байсан аж.

Тэд зандан модны тосоор эмчилгээ хийдэг байжээ. Гэхдээ энэ нь БЗХӨ-тэй тэмцэх Египетийн цор ганц арга биш байсан юм. Тэд төрөл бүрийн шашны зан үйлийг хийж, ургамлын гаралтай тосон түрхлэг, нунтагласан үхрийн эвэр болон сармистай тосыг ч ашигладаг байсан аж.

Эртний Египет

2 Эртний Грек

Түүхчдийн үзэж буйгаар эртний Грекийн эмч нар БЗХӨ-ний талаар багагүй мэдлэгтэй байсан аж. Бэлгийн харилцаанд орохын өмнө Элладын иргэд усанд орж, бэлэг эрхтэн дээрээ тос түрхдэг байсан гэнэ.

Харин БЗХӨ туссан тохиолдолд алдарт эмч Соран Эфесский өвчтөнүүддээ хар тугалган жинг санал болгодог байжээ.

Хар тугалган жинг хүмүүс дархлаагаа сайжруулахын тулд зүүдэг байв. Учир нь алдарт эмч Соран бэлгийн замын идээт үрэвсэл нь биеийн дархлаа муудсанаас болж үүсдэг гэдэгт итгэлтэй байжээ. Тиймээс ч тэрбээр дархлаагаа сайжруулж, дасгал хөдөлгөөн хийснээр тус өвчнийг эдгэрдэг хэмээн бодож байсан юм. Гэвч энэ арга хэр үр дүнтэй байсан талаар түүхэнд бичигдээгүй байдаг. 

Түүнчлэн тухайн үед бэлгийн үү өвчин туссан хүмүүсийн үүг нь халаасан төмрөөр түлдэг байжээ. Ийнхүү түлсний дараа өвчтөнийг эмчлэгдсэн хэмээн үздэг байсан гэнэ.

Эртний Грек

3 Мөнгөн усны эрин үе

Дундад зууны үед олон төрлийн өвчнийг мөнгөн усаар эмчилдэг байжээ. Ялангуяа БЗХӨ-ийг энэ аргаар ихээхэн эмчилдэг байв. Тухайн үед Швейцарын алдарт эмч, алхимич Парацельс хүмүүст мөнгөн ус агуулсан түрхлэгийг арьсан дээрээ түрхэх хэрэгтэй хэмээн зөвлөдөг байсан гэнэ.

Ихэнхдээ мөнгөн ус агуулсан түрхлэгийг хөл хэсэгт түрхдэг байсан бөгөөд энэ нь өвчтөний насыг богиносгодог байсан учир БЗХӨ-тэй иргэдийн тоо буурч байсан аж. Парацельсээс гадна Италийн эмч болох Жовании де Виго мөнгөн усаар бүх төрлийн өвчнийг анагаах боломжтой гэж үздэг байжээ.

Мөнгөн усны эрин үе Европын анагаах ухаанд бараг 4 зуун дамжиж хэрэгжсэн бөгөөд энэ төрлийн эмчилгээ хэдэн хүний амь насыг аварч байсан нь тодорхойгүй байдаг. Түүнчлэн XVI зууны үед баян, эрх мэдэлтэй өвчтөнүүд Ямайкагаас Гуай модны давирхайг (Lignum vitae) авч ирж эмчилгээ хийлгэдэг байв. Гэхдээ мөн адил энэ эмчилгээ үр дүнтэй байсан эсэхийг хэн ч мэддэггүй юм.

Мөнгөн усны эрин үе

4 Дундад зууны үеийн Европын эмчилгээ

XIII зууны үед Италийн эмч Рожериус Салернский бүхий л амьдралынхаа туршид мэс заслын эмчилгээний талаар гарын авлага бичиж байсан бөгөөд энэ нь тухай үеийн анагаах ухааны хамгийн эрэлттэй гарын авлага байжээ.

Тэр үед мэдээ алдуулах тариа, антибиотик байхгүй байсан учир Рожериусын ихэнх эмчилгээнүүд аймшигтай гэмээр байсан юм.

Жишээлбэл, тэрбээр тэмбүүтэй иргэдэд бие дээрээ шимэгч хорхой тавих, эсвэл их хэмжээний цус юүлэх эмчилгээг санал болгодог байв.

Бас нэгэн эмчилгээ бол үтрээ болон эр бэлэг эрхтэнд ган, эсвэл зэс хоолой хийж, уг хоолойгоор төрөл бүрийн ургамлын гаралтай эмчилгээний хандыг юүлэх байв.

Гэхдээ тэмбүү өвчний эмчилгээний хамгийн шилдэг арга нь хар тугалга байжээ. Тэд хар тугалгаар тосон түрхлэг хийж, хожим нь хар тугалгын ууранд усанд ордог болжээ. Үүнээс гадна хувцсан дээрээ их хэмжээний хар тугалгыг шингээж өмсгөдөг байсан гэнэ.

Дундад зууны үеийн Европын эмчилгээ

5 XVIII зууны үеийн Франц: Эмчилгээний шинэ эрин үе

XVII зууны сүүл, XVIII зууны эхэн үед Францад БЗХӨ-ийг эдгээх 3 үе шаттай энгийн, системчилсэн эмчилгээний аргыг нэвтрүүлжээ. Тодруулбал, өвчтөнийг олны өмнө зарлаж, эмнэлэгт аваачиж, шинжилгээ хийж, хэрвээ өвчин нь хөнгөн шатандаа явж байвал эмчилгээнд хамруулдаг байсан аж.

Тэгээд өвчтөний цусыг юүлж, ходоод гэдсийг нь цэвэрлэж, дараа нь усан эмчилгээ хийдэг байв. Өвчтөн 2 долоо хоногийн турш хүйтэн усанд орж, сүүлд нь дахин ходоод гэдсээ цэвэрлүүлж, мөнгөн ус агуулсан түрхлэгийг түрхдэг байсан гэнэ.

Харин эцэст нь тухайн хүний өвчин эдгэсэн ч бай, эдгээгүй ч бай эмч нар өөрсдийгөө чадах бүх зүйлээ хийсэнд тооцогддог байв.

XVIII зууны үеийн Франц: Эмчилгээний шинэ эрин үе

6 XIX зууны үеийн Англи: Эмнэлэг болон шорон

Усан цэргүүд ээлжит албанаасаа ирэхдээ олон төрлийн БЗХӨ тээж ирдэг байжээ. Тухайн үед Англи улсад биеэ үнэлэлт газар авч байсан бөгөөд баян, мэдлэгтэй хүмүүс л өөрийгөө БЗХӨ-өөс хамгаалж чаддаг байв.

1860 оны үед тэмбүү өвчний эрин эхэлж, Английн цагдаа нар биеэ үнэлж байгаа, эсвэл биеэ үнэлэгч байх магадлалтай гэж бодсон эмэгтэйгээ гудамжинд зогсоож, хувцсыг нь тайлуулан шалгадаг байжээ.

Улмаар хэрвээ тэд ямар нэгэн тэмбүү өвчний шинж тэмдгийг ажигласан бол эмэгтэйчүүдийг шууд тусгаарлах эмнэлэг рүү явуулдаг байв. Харин эсэргүүцсэн хүмүүсийг хүчээр үзлэгт хамруулж, нэг жилийн турш хорьдог байсан аж.

XIX зууны үеийн Англи: Эмнэлэг болон шорон

XIX зууны үеийн шорон нь дундад зууны үеийн шоронгоос төдийлөн ялгарах зүйлгүй байсан бөгөөд хоригдлууд өлсөж, даарч, халдварт өвчнөөр шаналдаг байсан юм. Гэхдээ мөнгөн усны эмчилгээтэй харьцуулахад шоронд хоригдож эмчилгээ хийлгэж байсан хүмүүсийн нэлээд хэсэг нь амьд үлдэж чаддаг байжээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()