Мазаалайн тоо толгой 50 хүрчээ

2022-04-14, 18:32
2,999

Ерөнхийлөгчийн санаачилгаар “Мазаалай баавгай хамгаалах үндэсний зөвлөгөөн” Төрийн ордонд өнөөдөр болж байна.

Мазаалайн тоо толгой 50 хүрчээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Мазаалай нь говь цөлд амьдардаг дэлхийн цорын ганц баавгай бөгөөд зөвхөн Монголын говьд байдаг. Мазаалайг анх 1920-иод оны эхээр баруун Алтайн нурууны Аж Богдод олж тогтоосон түүх бий.

Оросын эрдэмтэд болох Орлов, Соколов нар мазаалайг баавгайн бие даасан зүйл мөн гэж үзэн биологийн шинжлэх ухаанд бүртгүүлжээ. Дэлхийн баавгай судлалын шинжлэх ухаанд мазаалайг “Ursus Arctos Gobiensis” гэж нэрлэдэг байна. 1953 онд АИХ-ын тэргүүлэгчдийн тогтоолоор мазаалайг дархан цаазтай амьтдын тоонд оруулж, агнахыг хуулиар хоригложээ.

1960-аад оноос Монголын биологийн хүрээлэнгийнхэн мазаалайг анх судалж, тоолж ирсэн байна.  Академич А.Болд нарын хүмүүс мазаалайн тоо толгойг гаргах судалгаа хийхэд тэр үед 25-50 толгой мазаалай байжээ гэх дүгнэлтэд хүрчээ. Бие төрх, амьдрах байдал нь гүйцэд судлагдаагүй байсан энэ амьтныг 1966 онд анх удаа кино оператор О.Уртнасан кино зурагт авч, улмаар намнан авчирч музейн үзмэр болгосон байна.

“Улаан ном” -д бүртгэгдсэн байдлаас мазаалайн тоог харвал 1960-аад онд 15-20 толгой, 1970-д онд 20 гаруй, 1980-д оны эхээр 25-30, сүүлчээр 50-60 гэж тэмдэглэжээ. 1990 оны эхээр 30 гаруй толгой байсан байна. Мазаалай судлаачдын хамгийн сүүлд гаргасан мэдээгээр одоо 50 хүрэхгүй тоо толгой үлджээ.

Мазаалай зээргэнэ, хармаг жимс болон мэрэгчид, хэвлээр явагчид, хорхой шавьжаар хооллодог. Түүний иддэг ургамал, шавьж байгальд ховордсоноос мазаалай өлсөж үхэх болсон. Түүнийг аврахын тулд янз бүрийн тэжээлүүд орлуулан тавьдаг ч хүний гараар бэлтгэсэн тэжээлд ам хүргэх нь ховор.

Мазаалай нь махчин амьтан. Гэвч одоо хүмүүст бэлчээр нутгаа булаалгаж цөл рүү шахагдсан учраас идэш тэжээлийнхээ 77 хувийг ургамал, 23 хувийг амьтны гаралтай бүтээгдэхүүнээр хооллодог.

Мазаалай нь зундаа +46 градуст халж, өвөлдөө -34 градус хүртэл хүйтэрдэг газар амьдардаг онцгой амьтан бөгөөд асар их уудам орон зайг эзлэн амьдардгаараа бусад баавгайн зүйлүүдээс ялгагддаг.

Холимог идэшт, том махчин амьтны хувьд говийн ялангуяа баянбүрдийн биоценозид орон зай, идэш тэжээлийн гинжин холбоонд тодорхой үүрэг гүйцэтгэдэг.

Тоо толгой цөөн боловч ургамлын гаралтай идэш тэжээлээр зонхилон хооллож ландшафтад танигдахуйц ул мөр үлдээж, жижиг баянбүрдийг түшиж амьдрах тул экосистемд чухал ач холбогдолтой амьтан. Хөхтөн амьтдын сэг зэмээр хооллодог тул байгальд ариутгагчийн үүрэг гүйцэтгэдэг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()