Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
Эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн байгууллага /OECD/-аас хэрэгжүүлдэг Programme for International Student Assessment /PISA/ буюу сурлагын амжилтын олон улсын үнэлгээнд Монгол Улс анх удаа хамрагдана. PISA нь суурь боловсрол эзэмшсэн 15 настай суралцагчид танхимаар олж авсан мэдлэг, чадвараа амьдрал дээр хэрхэн хэрэглэж байгаа, тухайн улсын боловсролын тогтолцоо энэ чадварыг ямар хэмжээнд олгож байгааг тандан судалдаг сурлагын амжилтын олон улсын үнэлгээ юм. Үнэлгээг өнөөдрөөс эхлэн тавдугаар сарын 14-нийг дуустал хуваарийн дагуу зохион байгуулах гэнэ.
МОНГОЛ УЛС ХЭРХЭН ХАМРАГДАХ ВЭ?
“PISA 2022"-д манай улс компьютерт суурилсан хэлбэрээр оролцох ба судалгаанд хамрагдах сургууль, суралцагчийг түүврийн аргаар сонгоно. Сонгогдсон суралцагчид математик, байгалийн ухаан, унших, бүтээлч сэтгэлгээний даалгаврыг 2 цаг, сурлагын амжилтад нөлөөлөх хүчин зүйлийг тодорхойлох асуулгыг 40 минутын хугацаанд хийж гүйцэтгэнэ. Уг үнэлгээнд 196 сургуулийн нийт 7,300 сурагч хамрагдах бөгөөд үр дүнг 2023 оны 12 дугаар сард зарлах юм.