Зоригтнуудын түүх

2013-07-03, 20:28
27,557
Хүн бүрт ийм их хэмжээний Эр зориг байдаг болов уу. Эдгээр хүмүүс амь насаа дэнчин, тавьж өөрийн зориг зүрхийг шалгадаг байна. Гэхдээ зоригтон бүрийн алхам амжилттай болдоггүй учир ямагт анхаарал, болгоомжтой байх нь чухал. Ингээд дэлхий даяар алдартай эр зоригтонгуудын талаар бяцхан түүхтэй танилцацгаая.
Зоригтнуудын түүх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1. 2012 оны 10 сарын 14. Австрийн нисгэгч Феликс Баумгартнер. Тэрээр агаар мандлын давхарга буюу 128 км өндрөөс үсэрсэн бөгөөд цагт бараг л 1430 км\цагийн хурдтайгаар буужээ.



2. Ник Валленда “Олсон дээрх амьдрал” шоуны ялагч бөгөөд гэр бүлийнхээ 7 дахь үеийн акробатчин юм байна. 2012 он Ниагарын хүрхрээг гаталсан бол энэ удаад Гранд-Каньоныг туулсан хамгийн анхны хүн болох зорилготой байгаа аж. Алсыг харагч дээр бэлтгэл хийж буй байдал.



3. Циркийн жүжигчин Дэвидын хүү Смит хуульч болохоор зэхэж байсан байна. Харин нэгэн удаа азгүй тохиолдлоор эцэг нь бэртэж, хүүгээ өөрийг нь орлохыг хүсжээ. Үүнээс хойш хүү нь энд татагдсан орж,  өнөөдрийн байдлаар тэрээр 5000 гаруй удаа их буунаас буудуулсан бөгөөд хамгийн холдоо 55 метр хүрч байсан байна.



4. Бруклины иргэн Дэвид Блэйн 44 хоногийн турш тунгалаг саванд байснаараа дэлхий даяар алдартай. Үүнээс гадна тэрээр 2.4 метрийн диаметртэй бөөрөнхий саванд 7 өдөр, 7 шөнө амьдарсан байна.



5. Стив Трагл өндрөөс харайгч бөгөөд Жеймс Бондын талаар хэд хэдэн кинонд тоглосон байна. Стив 2 минутын турш шатаж байжээ. Үүнээс гадна тэрээр хамгийн удаан хугацааны турш амьсгалаа түгжсэн хүн болсон байна.



6. Жеба Корлиссаг заримдаа хувцаснаас нь болоод нисгэгч хүн хэмээн нэрлэдэг. Тэрээр Эйфелийн цамхаг болон Спейс-Нидл-ээс үсэрч байсан бөгөөд 2006 онд Эмпайр-Стейт-Билдингээс үсрэх гэтэл цагдаагийнхан баривчилжээ.



7. Францын хүн аалз Ален Робер айдасгүйгээр тэнгэр баганадсан барилгуудын оройд хүрч чаддагаараа алдартай нэгэн. Тэрээр Эйфелийн цамхаг, Чикаго дахь Уиллис-Тауэр болон Тайваны хамгийн өндөр барилгуудын нэг болох Тайбэй 101, дубайн Burj Khalifa зэрэг хамгийн өндөр барилгууд дээр ямар хамгаалалтгүйгээр гарч байсан байна.



8. Хятадын жүжичгин алдарт Жеки Чан өндрийн харайлтын аварга нэгэн. Ийнхүү кинонд тоглохдоо тэрээр хэд хэдэн удаа ясаа хугалж, биендээ бэртэл авч байсан байна. Жеки Чан “Хамгийн их үзүүлбэр үзүүлсэн” жүжигчин хэмээн Гинессийн амжилтын номд бүртгэгдсэн аж.



9. Шинэ Зеландын өндрөөс харайгч Зоя Белл, Люси Лоулесс-ын орлон тоглогчийг хийж байжээ. Кино зураг авалтын үеэр тэрээр 136км\цаг хурдалж буй машины бампераас зүүгдэн явсан байна.



10. Алдарт циркийн “Нисэгч Валленда” хэмээх хамтлаг 1780 оноос эхлэн Германд үзүүлбэр үзүүлэх болжээ. Харамсалтай нь 1962 онд олсон дээрх пирамид нурснаар хоёр хүн амиа алдаж, нэг нь тахир дутуу үлдсэн байна.



11. Роберт Крейг Нивел нь 1960-1970 оны үеийн мотоциклийн үзүүлбэрийн шилдэг тамирчин юм. Тэрээр Harley-Davidson мотоциклоороо 19 машины дээгүүр харайсан нь 27 жилийн турш хэн ч хийж чадаагүй үзүүлбэрийг хийсэн амжилт болжээ. Нийтдээ тэрээр ямар нэгэн байдлаар 433 удаа ясаа хугалсан бөгөөд 2007 онд уушгины өвчнөөр нас барсан ч хүү нь эцгийнхээ үйлийг үргэжлүүлж байгаа аж.



12. Эрик Вайс 1974 онд Унгарт төрсөн бөгөөд Харри Гудини нэрээрээ алдартай. Тэрээр зугатах, суллагдах талын хамгийн шилдэг илбэчин бөгөөд усаар дүүргэсэн шилэн савнаас гар нь хүлээстэй, толгойг нь доош харуулсан байдлаар хийхэд, суларч чадсан юм.



13. Крис Энжел өндрөөс харайгч, илбэчин юм. Тэрээр “Луксор” буудлын дээгүүр нисэж, хагархай шилэн дээр хэвтэж байхад нь тэгшлэгч машин дээгүүр нь явж байжээ.



14. “Гүйлтийн аварга” - Стив Бейкер нь илбэчин, ёгтлогч, хошин шогийн жүжигчин юм. 1967 онд Гудинигийн үзүүлбэрийг үзүүлсэн бөгөөд түүнийг Окленд Трибьюн Тауэр-ын тэнгэр баганадсан барилгын орой дээр номхруулагч цамц өмсгөн өлгөсөн ч тэрээр суллагдаж чаджээ.



15. “Агуу Блонден”, Францын акробат Жан-Франсуа-Гравел нь олсон дээрх үзүүлбэрүүдээрээ 19-р зууны домог болж чадсан юм. Тэрээр хэд хэдэн Ниагарын хүрхрээг давж, бүр нүдээ боогоод, хүн үүрээд явж байсан байна. Үүнээс гадна олсон дээр өөртөө өндөгтэй талх бэлтгэн идэж байжээ.



16. Филипп Пети нь Францын гудамжны олсон дээгүүр алхагч юм. 1974 онд ихэр барилгын завсраар татсан кабелийн утсан дээгүүр явснаар алдартай болжээ. Тэрээр бүх зүйлийг нууцаар хийж байсан бөгөөд ажилчны хувцас өмсөж кабелийн утсаа татаад дараа нь ийнхүү алхсан байна. Учир нь барилгын хамгаалалтын алба маш чанга хатуу байжээ.



17. 1977 онд Жорж Уиллиг ихэр барилгын зүүн дээр нь гарчээ. Хотын захирагч түүнд торгууль ноогдуулсан бөгөөд байшингийн давхар бүрийг нэг центээр үнэлсэн байна. Ингээд нийт 1.1 долларын торгуулийг Жорж төлөх болжээ.



18. Дар Аллен Робинсон холливуудын кинонд хамгийн зоригтой үзүүлбэрүүдийг үзүүлж байснаараа алдаршсан байна. Түүний 67 метрийн “Атланта” зочид буудлын дээгүүр харайсан харайлт нь одоог хүртэл хамгийн шилдэг харайлтын тоонд багтсаар байгаа аж. Дар Аллен тийм ч хүнд биш үзүүлбэрийн үеэр санамсаргүй тохиолдлоор амиа алдсан байна. Учир нь түүний мотоциклт доголдол гарснаар тэр хаднаас уначихсан аж.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()