Өөх шатаах үйлчилгээтэй шилдэг 20 бүтээгдэхүүн

Өөртөө итгэлтэй төгс төгөлдөр харагдахын тулд нэн түрүүнд илүүдэл жингээсээ салах хэрэгтэй. Турах олон төрлийн хоолны дэглэм байдаг ч тэр болгон үр дүнгээ өгдөггүй. "Гоо сайханд золиос хэрэгтэй" гэдэг, мэдээж энэ үг хэзээд хүчин төгөлдөр үйлчилсэн хэвээр байх болно. Харин илүүдэл жинтэйгээ тэмцэхийн тулд дасгал хөдөлгөөн тогтмол хийхийн хажуугаар, бодисын солилцоог түргэсгэж, өөх шатаах шидтэй дараах бүтээгдэхүүнүүдийг хэрэглэхийг зөвлөе. 

Өөх шатаах үйлчилгээтэй шилдэг 20 бүтээгдэхүүн
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Сүүн бүтээгдэхүүн

Сүүнээс бусад бүх сүүн бүтээгдэхүүн нь бие дэх кальцитриол дааврын төвшинг нэмэгдүүлдэг бөгөөд энэ нь өөх хайлуулахад тусгай үүргийг гүйцэтгэдэг юм. Тослог багатай йогурт, тараг, ээдэм зэргийг мэргэжилтнүүд жин хасахад тустай бүтээгдэхүүнүүд гэж үздэг байна. Шар сүү нь их хэмжээний уураг агуулдаг бөгөөд энэ нь бодисын солилцоог түргэсгэдэг. Үүний ачаар арьсан доорхи өөх энерги болж хувирдаг байна.

Сүүн бүтээгдэхүүн

2 Цагаан гаа

Цагаан гаа нь “халуун” бүтээгдэхүүний тоонд багтдаг бөгөөд ходоод үйл ажилгааг дэмжин, бодисын солилцоог түргэсгэдэг. Мөн эфирийн тос ихээр агуулсан байдаг нь бодисын солилцоонд эерэгээр нөлөөлж, өөх шатаахад тус болдог гэнэ. Үүнээс гадна цагаан гаа нь арьсыг залуужуулж, толигор сайхан болгоно.

Цагаан гаа

3 Байцаа

Бүх төрлийн байцаа нь илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн шилдэг туслах байх болно. Цагаан байцаа нь бие организмд яг л сойз мэт нөлөөлж, бүх бохирдлыг гадагшлуулдаг. Харин брокколи нь амин дэм, эрдсээр баялаг. Брокколид агуулагдах индол -3, карбинол зэрэг бодисууд нь эмэгтэйчүүдийн бэлгийн даавар болох эстрогенд эерэг нөлөөтэй. Харин өнгөт байцаа нь амин дэмийн агууламжаараа брокколины дараа орно. Байцаа нь илчлэг багатай бүтээгдэхүүн учир хүнсэндээ хүссэнээрээ хэрэглэж болно.

Байцаа

4 Өргөст хэмх

Өргөст хэмх нь жин хасахад хамгийн сайнаар нөлөөлөх шилдэг бүтээгдэхүүн хэдий ч бусад хүнсний ногооны адилаар улирлын чанартай. Өргөст хэмх байгалийн жамаараа боловсорч гүйцэх үедээ хамгийн сайн үр дүнг авчирна. Хэт том биш, шаржигнасан, үр нь гүйцэд боловсроогүй байхад хэрэглэх нь хамгийн тохиромжтой. Өргөст хэмхний хальсийг цэвэрлэх хэрэггүй. Учир нь ихэнх амин дэм нь хальсандаа агуулагдсан байдаг. Энэхүү хүнсний ногоо нь шээс хөөх үйлчилгээтэйгээс гадна илчлэг багатай учир илүүдэл жинтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. 

Өргөст хэмх

5 Шанцай

Шанцайг илүүдэл жинтэй тэмцэх зорилгоор саяхнаас ашиглаж эхэлсэн ч аль хэдийн өөх шатаах шилдэг бүтээгдэхүүний жагсаалтад багтжээ. Энэхүү бүтээгдэхүүн нь цусан дахь сахарын хэмжээг бууруулдаг бөгөөд үүнийхээ ачаар өөх хуримтлах үйл явцыг удаашруулдаг байна. Шанцайг цай, кофе, тараг гэх мэт бүх уух зүйлд хийж болох бөгөөд 1 аяга уух зүйлд ½ цайны халбага шанцай, 1 цайны халбага зөгийн балтай хамт хэрэглэх хэрэгтэй. Энэ тохиолдолд өөх шууд л хайлах болно.

Шанцай

6 Грейпфрут

Грейпфрутын дэглэм бол худал зүйл биш. "Скриппс" эмнэлгийн судлаачид 12 долоо хоногийн турш өдөр тал грейпфрут идэж байсан хүмүүс дунджаар 1,5 кг хассан болохыг тогтоожээ. Өөрийн химийн найрлагын ачаар энэхүү жимс нь С амин дэмээр баялаг бөгөөд, цусан дахь сахарын хэмжээг бууруулж, жин хасахад сайнаар нөлөөлдөг байна. Уг шидэт жимс нь бие дэх өөх тосыг устгах гайхалтай шидтэй. Их хэмжээний флавоноид нарингин агуулдгийн ачаар цөс хөөж, хоол хүнстэй бие организмд орж ирж буй өөхийг хуримтлуулахгүй байхад тусалдаг. Гэхдээ грейпфрутыг идэхдээ дотор нь буй гашуун зүйлийг хаяхгүйгээр идэх хэрэгтэй гэдгийг санаарай. Үүнд л өөх шатаах бодис агуулагдсан байдаг юм.

Грейпфрут

7 Ногоон цай

Өөхний хамгийн шилдэг устгагч бол ногоон цай. Судалгаанаас харахад ногоон цай нь бодисын солилцоог түргэсгэж, жин хасахад тусалдаг болох нь тогтоогджээ. Энэхүү цай нь сэтгэл санааг өөдрөг болгож, хавдрын эсрэг үйлчилгээтэйгээс гадна зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг аж. Ногоон цайнд бодисын солилцоог 15-20%-иар нэмэгдүүлдэг их хэмжээний байгалийн кофеин агуулагддаг бөгөөд гадна өөхийг арилгаж, дотор өөхийг хайлуулдаг аж. Өдөрт 3 аяга ногоон цай уухад нэлээд жингийн илүүдэлтэй хүн  ч турах боломжтой.

Ногоон цай

8 Ус

Сүүлийн үеийн судалгаагаар ус нь жин хасах процессыг түргэсгэдэг болох нь батлагдсан байна. Германы эрдэмтэд өдөр 500 мл ус уух нь илчлэг шатах үйл явц 30%-иар нэмэгддэг болохыг тогтоожээ. Үүнээс гадна ус нь хоолны дуршлыг бууруулж, биеэс давс болон бусад хорт бодисыг гаргахад тусалдаг аж. Хангалттай хэмжээний ус уух нь хэтрүүлэн идэхээс сэргийлнэ. Учир нь өлсөх, цангах мэдрэмж ижилхэн илэрдэг гэдгийг санаарай.

Ус

9 Бөөрөлзгөнө

Бөөрөлзгөнөд жимсний энзим агуулагдсан байдаг бөгөөд энэ нь өөх хайлуулахад тустай. Хоол идэхээс 30 минутын өмнө идсэн тал аяга бөөрөлзгөнө нь ходоодыг  хэт их ачаалал авахаас сэргийлдэг байна. Энэхүү жимс нь бодисын солилцоог түргэсгэнэ. Үүнээс гадна 100 гр бөөрөлзгөнө нь 44 ккал байдаг аж.

Бөөрөлзгөнө

10 Гич

Гич нь ходоодны шүүс ялгарахад нөлөөлж, хоол боловсруулах системийн үйл ажиллагааг сайжруулдаг байна.

Гич

11 Жүрж

Өөх шатаах бүтээгдэхүүн дандаа амтгүй байдаг юм биш ээ. Нэг ширхэг жүрж нь 70-90 ккал агуулдаг бөгөөд жүрж идсэнээр 4 цагийн турш өлсөх мэдрэмжийг дардаг байна.

Жүрж

12 Бүйлс

Бүйлсэнд агуулагдах тослогийн 40% нь л биед шингэдэг. Харин үлдсэн 60% нь боловсорч амжилгүйгээр бие организмоос гардаг байна.  Өөрөөр хэлбэл, бүйлс нь өлсөх мэдрэмжийг дарж, хэрэггүй илчлэгийг үлдээдэггүй аж. 

Бүйлс

13 Тунхуу

Тунхуугийн үндсэнд агуулагдах бодис нь өөх хайлуулахад чухал үүрэгтэй. Тиймээс загас болон махан хоолонд тунхуу хэрэглээрэй.

Тунхуу

14 Улаан шош

Шошны төрлийн бүтээгдэхүүнүүд нь ургамлын гаралтай байдаг учир хүний бие организмд маш хэрэгтэй. Уургийн агууламж өндөртэй бүтээгдэхүүнийг боловсруулахын тулд бие организм нь их хэмжээний энерги зарцуулдаг бөгөөд энэ нь өөх хуримтлагдахаас сэргийлдэг. Зөв хооллолтын мэргэжилтнүүд улаан шошийг зуушны оронд идэх эсвэл салатанд нэмэх хэрэгтэй гэж зөвлөж байна. 

Улаан шош

15 Наргил модны сүү

Наргил модны сүү нь бодисын солилцоог түргэсгэхэд эерэг нөлөөтэй. 

Наргил модны сүү

16 Хан боргоцой

Хан боргоцойд бромелайн хэмээх бодис агуулагддаг бөгөөд энэ нь илүүдэл жинтэй тэмцэхэд хамгийн шилдэг бүтээгдэхүүний нэг юм. Харамсалтай нь, саяхны судалгаанаас харахад ходоодны хүчлийн нөлөөллөөс болж энэхүү фермент нь өөрийн чадвараа алддаг гэнэ. Гэхдээ хан боргоцой нь хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулж, өлсөх мэдрэмжийг дардаг байна.

Хан боргоцой

17 Папайя

Папайяд өөх хайлуулахад туслах, липидэд нөлөөлөх бодис агуулагдсан байдаг. Гэхдээ папайягийн дэглэм барих хэрэггүй. Учир нь энэхүү бодис нь бие организмд орсноосоо хойш 2-3 цагийн дараа өөрийн чанараа алддаг байна. Үр дүнд хүрэхийн тулд хоол идэхийн өмнө, эсвэл хоол идсэний дараа папайяг шууд идэх хэрэгтэй.

Папайя

18 Улаан дарс

Улаан дарс нь ресвератрол хэмээх бодисыг агуулдаг бөгөөд энэ нь өөхний эсийн үйл ажиллагааг саармагжуулах уураг ялгаруулдаг байна. Ресвератрол нь өөх хайлуулахаас гадна шинэ өөх хуримтлахаас сэргийлдэг аж. Энэхүү гайхалтай бодис нь усан үзмийн хальс, цагаан дарс зэрэгт агуулагдах ч эдгээр бүтээгдэхүүнд амархан исэлддэг учир чанараа алддаг байна. Улаан дарс нь өөх хайлуулах шилдэг эх үүсвэр хэдий ч бусад согтууруулах ундааны адилаар тохируулан хэрэглэх хэрэгтэй. Өдөрт тал аяга улаан дарс уух нь таны эрүүл мэндэд эерэгээр нөлөөлнө.

Улаан дарс

19 Алим болон лийр

Илүүдэл жинтэй бүсгүйчүүд хоолны дэглэмийн хамтаар өдөрт 3 ширхэг жижиг алим эсвэл лийр идсэнээр дэглэмдээ огт жимс хэрэглэхгүй байгаа бүсгүйчүүдээс илүү их жин хасаж байсан гэнэ. Энэхүү дүгнэлтийг Рио-де-Жайнеро их сургуулийн туршилтын багийнхан гаргасан байна. Тиймээс хэрвээ танд өлсөх мэдрэмж төрсөн бол хүнд хоол идэхийн оронд алим эсвэл лийрийг сонгоорой.

Алим болон лийр

20 Овьёос

Овьёос нь ислэгийн гайхалтай эх үүсвэр бөгөөд өлсөх мэдрэмжийг дарж, энергээр хангаж өгдөг юм.

Өөх шатаах үйлчилгээтэй бүтээгдэхүүн нь илүүдэл жинтэй тэмцэж буй хүмүүсийн гайхалтай туслагчид боловч зөв хооллолтыг, дасгалтай хослуулснаар үр дүнд хүрнэ гэдгийг санаарай.

Овьёос

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()