Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн ихэнх нь 25-34 насныхан байна

2022-04-05, 12:43
1,017
Гадаадад хөдөлмөр эрхэлж байгаа иргэдийн ихэнх нь 25-34 насныхан байна
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Манай улсаас БНСУ-д 2021 оны дөрөвдүгээр улиралд 154 иргэн цалин хөлс, орлого олох зорилгоор хөдөлмөрийн гэрээгээр ажиллахаар зуучлагдсан болохыг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ. Эдгээр 154 иргэн бүгд боловсруулах үйлдвэрлэлийн салбарт ажил эрхлэхээр зуучлагджээ. Ажил эрхлэхээр хөдөлмөрийн гэрээгээр зуучлуулсан иргэдийн 147 (95 хувь) нь эрэгтэй бол 7 (4.5 хувь) нь эмэгтэй аж.

Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад хөдөлмөр эрхлэхээр  зуучлуулсан иргэдийн хамгийн их буюу 35 хувь нь 25-29 насныхан, 31 хувь нь 30-34 насныхан байгаа бол хамгийн бага буюу 1.3 хувь нь 40-44 насныхан байна.

Хөдөлмөр эрхлэхээр зуучлуулсан иргэдийг боловсролын түвшнээр нь харвал:

  • 76 (49 хувь) нь бүрэн дунд,
  • 47 (30 хувь) нь бакалаврын дээд,
  • 20 (13 хувь) нь тусгай мэргэжлийн дунд,
  • 8 (5.2 хувь) нь магистр, доктор,
  • 3 (1.9 хувь) дипломын дээд боловсролтой байна.

График:Хөдөлмөрийн гэрээгээр гадаад улсад зуучлагдсан иргэд, насны бүлэг, хүйс, дүнд эзлэх хувиар, 2021 оны дөрөвдүгээр улирлын байдлаар:

Эх сурвалж:www.polit.mn

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()