2015 оны шилдэг борлуулалттай компаниуд

2015-12-06, 01:05
13,735
Энэ жил бол өмнөх жилүүдээс санхүүгийн хувьд болон ард иргэдийн амьдралын түвшингээр харьцангуй уналттай жил боллоо. Гэвч энэ бүхнийг үл ажран доорхи бэлэн хувцасны компаниуд хамгийн их борлуулалт хийж, ашиг орлогоо өсгөж чадсан байна. Ингээд хэрэглэгчдийн дунд хамгийн эрэлттэй ямар компаниуд байгааг хамтдаа харцгаая.
2015 оны шилдэг борлуулалттай компаниуд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


14. L.L.Bean
Энэхүү брэндийн өвөл болон хавар намрын гутлууд гайхалтай эдэлгээтэй байдгаас гадна чанарыг эрхэмлэдгээрээ хэрэглэгчдийн талархлыг хүлээжээ. Жилийн дундаж орлого нь 1.56 тэрбум доллар хүрсэн байна.



13. Target
Төрөл бүрийн бараагаар Хойд Америкчуудыг хангадаг “Target” компанийхан интернэт захиалга, хүргэлтийн үйлчилгээгээрээ ч үндсэн орлогоосоо гадна, ихээхэн ашиг орлого олдог ажээ.



12. American Eagle Outfitters
Чөлөөт хувцаслалтанд дуртай залуусын хамгийн зөв сонголт бол “American Eagle Outfitters”-ийн загварууд юм. Энэ жил тэд 11 сая долларын ашигтай ажилласан байна.



11. Adore Me
“Victoria’s Secret” дотуур хувцасны брэндийн халааг авах “Adore Me” компани нь Америкийн шилдэг 5000 компаниас дээгүүр байр эзэлж, тун амжилттайгаар анхны алхмаа эхлүүлээд буй. 2012 онд 1.1 сая доллар олж байсан бол, 2013 онд 5.6 сая доллар болтлоо огцом өсч, 2014 онд 16.2 сая доллар, харин энэ жил 18 сая доллар болтлоо өссөн байна.



10. Aerie
Aerie брэндийг чанар чансаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээр нь дэлхий нийт мэднэ. Жилийн дундаж орлого нь 3.1 тэрбум ажээ.



9. Free People
“Free People” брэнд нь их хотын залуусын хамгийн дуртай брэнд болоод байгаа бөгөөд томоохон дэлгүүр бүрт салбартай байдаг аж.



8. H&M
H&M брэндийг “Forever 21”-ийн өрсөлдөгч ч гэж хэлж болно. Гэвч алдарт “Balmain” брэндтэй хамтарч ажилладаг нь бусдаас ялгарах гол онцлог болжээ. Интернэт худалдаа болон агуулах худалдаагаараа жилд сая сая долларыг олдог байна.



7. Forever 21
Мянга мянган өсвөр насны хэрэглэгчдийн дунд хамгийн их эрэлттэй брэндээр шалгараад байгаа “Forever 21” брэнд нь стиль имижийн сүүлийн үеийн загварыг үйлдвэрлэдэг, түүнчлэн хямд үнийг санал болгодгоороо алдартай.



6. Under Armour
Энэхүү спорт хувцасны брэнд  нь энэ жил нэг тэрбум долларын ашигтай ажилласан юм.



5. Old Navy
Бэлэн хувцасны брэнд нь олон улсад салбартай, хувцас загварын шинэ өнгө төрхийг гаргадгаараа алдартай. Шинэлэг маркетинг, чанартай хувцасны үйлдвэрлэдэг энэхүү брэнд тив тивийн хэрэглэгчдийн зүгээс талархал хүлээжээ.



4. Madewell
Нью-Йорк хотноо анх 1983 онд байгуулагдаж байсан бэлэн хувцас, усны хувцас дагнан үйлдвэрлэдэг бөгөөд өнөөгийн залуусын стиль имижийг бүрэн тодорхойлж буй брэнд юм. Жилийн дундаж орлого нь 2.2 тэрбум доллар ажээ.



3. Victoria’s Secret
“Victoria’s secret” бол эмэгтэйчүүдийн дотуур хувцасны дэлхийн номер нэг брэнд билээ. Тансаг загвартайгаас гадна биед эвтэйхэн, ямар нэг хор нөлөөгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэдгээрээ алдартай. Дээрээс нь энэ жилийн “VS show” дэлхий даяар жинхэнэ шуугиан тариад байгаа билээ.



2. Zara
“Zara” бол  эмэгтэйчүүдийн гадуур болон бэлэн хувцас дагнан үйлдвэрлэдэг өсч яваа брэнд юм. Энэхүү брэндийн үндэслэгч Амансио Ортега дэлхийн баячуудын жагсаалтын хоёр дугаарт жагсаж байна. Дэлхий нийтээр 2000 гаруй салбартай энэхүү дэлгүүрийг 9.4 тэрбум доллараар үнэлдэг.



1. Nike
51 жилийн түүхтэй спорт хувцасны брэнд нь энэ онд Америкдаа төдийгүй дэлхий нийтэд хамгийн их борлуулалттай компаниар шалгарсан бөгөөд “Abercrombie & Fitch”, “Gap” зэрэг брэндүүдийг давсан үзүүлэлт тогтоож, жилийн орлого нь өмнөх жилийнхтэй харьцуулахад 5 хувиар өсөн 7.8 тэрбум доллар болсон байна.



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()