1
Лео Франк
1915 онд Атланта дахь харандааны үйлдвэрийн захирал Лео Франкийг 13 настай Мэри Фэганыг хүчиндэж, амийг нь хороосон хэрэгт буруутгасан байна. Охин харандааны үйлдвэрт ажиллаж байсан гэнэ. Хэдийгээр түүний буруутайг нотлох баримт хангалтгүй байсан ч үйлдвэрийн ажилтан, африк-америк гаралтай залуу Жим Конлигийн мэдүүлгээр Леог буруутан хэмээн тодорхойлж, цаазаар авах ял оноосон байна.
70 жилийн дараа үйлдвэрийн өөр нэг ажилтан байсан Алонсо Манн мэдүүлэг өгсөн Конли өөрөө охины цогцсыг авч явж байгааг харсан болохоо хэлсэн байна. Шүүх хурлын үеэр Алонсо чимээгүй байсан шалтгаан нь Конли түүнийг алах болно гэж сүрдүүлсэнд оршино.
1986 онд Лео Франкийг буруугүй хэмээн үзэж цагаатсан байна.
2
Тимоти Коул
Ангийнхаа охиныг хүчиндсэн хэргээр залуу Тимоти Коулыг баривчилсан аж. Хэдийгээр Коул хамт олныхоо дунд нэр хүнд сайтай, цэрэгт амжилттай алба хаасан, буруугүй гэх хангалттай нотлох баримттай байсан ч прокурорууд залууг хар арьстай учир ийнхүү буруутан хэмээн тогтоосон гэнэ.
Хоригдож байх хугацаандаа Коул өөрийн бурууг огт хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд хохирогч эмэгтэй ч Коулын гэр бүлтэй хамтарч түүний буруугүй болохыг нотлох гэж хичээж байсан юм. Гэвч Коулыг нас барсны 10 жилийн дараа буюу 2009 онд л түүнийг буруугүй болохыг батлаж, цагаатсан байна.
Хамгийн гунигтай нь жинхэнэ хүчирхийлэгч Коултай танил байсан бөгөөд 1995 оноос эхлэн Коулыг хэрэгт холбоогүй болохыг батлах гэж хичээж байжээ. Тэрээр Коулын гэрийн гадаа энэ талаараа бичсэн захидлыг үлдээсэн боловч түүний гэр бүлийнхэн захидлыг 2007 онд л харсан байна. Коул суллагдаж гэр бүлтэйгээ богино ч гэсэн хамт амьдрах боломжтой байсан ч бүх зүйл аль хэдийн оройтсон байлаа.
3
Патрик «Жузеппе» Конлон
1974 оны 12-р сард Патрик Конлон гэдэг ирланд эр террорист халдлага үйлдсэн хэрэгт орсон хүүгээ буруугүйг нотлохоор, бүх юмаа орхиж Белфаст руу ирсэн байна. Конлон хүнд өвчтэй байсан хэдий ч хүүгийнхээ хамт баривчлагдаж, хам хэрэгтнүүд болох голдуу 14-тэй өсвөр настнуудын хамтаар шоронд хоригджээ.
Харамсалтай нь хөвгүүдийг буруугүй гэсэн дүгнэлт гарч, тэдэнд нөхөн төлбөр олгон суллах үед Патрик хорих ангид нас барсан байсан юм. Түүний цор ганц гэмт хэрэг бол хүүгийнхээ ирээдүйд анхаарал тавьсан явдал аж.
4
Дерек Бентли
Бентлигийн хэрэг бол Британийн шүүхийн хамгийн гутамшиг болсон хэргүүдийн нэг байсан юм. 19 настай Дерек Бентли болон түүний хамтрагч Кристофер Крейг нар орон байрны хулгай хийж байжээ. Залуусыг цагдаа нар анзаарч, улмаар тэд баривчилгааг эсэргүүцэн ноцолдож эхэлсэн байна. Бентли биедээ буу авч явж байсан Крейгт хандаж “тэдэнд үзүүлээд өгье” хэмээн хашгирсан нь хожим шүүхийн шийдвэр гарах гол нотлох баримт болжээ. Үнэхээр цагдаа нарын нэг нь бууны суманд өртөж нас барсан байна. Бентлиг баривчилж харин түүний хамтрагч зугтах явцдаа шархдаж эмнэлэгт хүргэгдсэн аж.
Шүүх хурлын үеэр залуус өөрсдийгөө буруугүй гэх мэдүүлэг өгсөн бөгөөд Дерек бууны талаар мэдээгүй, харин Крис хэний ч амийг хороохыг хүсээгүй байсан гэнэ. Гэвч “тэдэнд үзүүлээд өгье” гэсэн үг нь хүчирхийлэлд уриалсан нотлох баримт болж Дерект цаазаар авах ял, харин Крейгт насан туршид нь хорих ял оноосон байна. Жилийн дараа Дерек Бентли амиа хорлосон байдалтай шоронгийн камераас олдсон аж.
45 жилийн турш Дерекийн гэр бүл түүний нэр хүндийг сэргээх оролдлого хийсний үр дүнд цагдаа нарын нэг нь залуус тэр үгийг хэлээгүй хэмээн батлажээ. Ингээд Дерекийн хүн амины хэрэг хийсэн гэх хэргийг хэрэгсэхгүй болгосон байна. Дерек татаж унах өвчтэй болсон бөгөөд түүний оюун ухааны хөгжил дорой байснаас гадна ердөө л 11 настай хүүгийн сэтгэхүйтэй байсан гэнэ. Тэр уншиж, бичиж ч чаддаггүй байжээ.
5
Тимоти Эванс
Жирэмсэн эхнэр болон бага насны хүүхдийнхээ амь насыг хороосон хэргээр Тимоти Эванс буруутгагдсан байна. Шүүх хурлын үеэр Эванс бүх зүйлд тэдний хөрш Жон Кристи буруутай гэж хэлжээ. Тухайн үед Их Британид үр хөндүүлэх хориотой байсан учир тэд хөршийгөө үр хөндөж өгөөч хэмээн хүссэн гэнэ.
Ингээд Эвансийг ажлаасаа ирэхэд хөрш нь түүнд үр хөндөх эм буруу үйлчилснээс болж эхнэр нь нас барсан талаар хэлсэн байна. Энэ үед Эванс зугтахаар шийдэж, хөршийгөө эхнэрийнхээ цогцсыг нууж, харин охиныг нь танилд нь хүргэж өгөхийг хүссэн аж.
Эванст цаазаар авах ял оноож, ялыг гүйцэтгэсэн байна. Хожим нь Эвансын хөрш болох Кристи 6 бүсгүйн амь насыг хороосон цувралт алуурчин болох нь тогтоогджээ. Тэдгээрийн дунд Эвансын эхнэр ч багтсан аж. Энэ нь Их Британийн шүүхийн бас нэгэн томоохон алдаа болсон учир 1965 оноос хойш Британид цаазаар авах ялыг хориглосон байна.
6
Жейми Макферсон
Шотландын дээрэмчин тэрээр өөрийн цаазаар авах ялын талаар хөгжим зохиож, ялыг гүйцэтгэхийн өмнө хийл хөгжимтэй тоглосон гэдгээрээ алдартай. Харин 100 жилийн дараа Роберт Бёрнс дээрэмчнийг мөнхөлж, өөрт нь зориулж шүлэг зохиосон нь хожим Шотландын алдартай дуу болжээ.
Газрын эзэн болон цыган бүсгүй хоёрын нууц хүү Жейми эцгийнхээ ивээлд багтаж хүүхэд байхдаа цайзад амьдарсан аж. Гэвч эцгийг нь нас барсны дараа түүнийг цыганчууд авсан байна. Ингээд цыганчуудын дунд Жейми өсөж, хожим тэдний отгийн удирдагч болжээ. Орчин үеийн зохиолд Макферсоныг “өрөвч сэтгэлтэй дээрэмчин” хэмээн нэрлэдэг байсан бөгөөд үнэндээ тэр тийм ч зэрлэг балмад байгаагүй гэнэ. Макферсоныг хэд хэдэн удаа баривчилж хорьж байсан ч тэрээр олон найз нөхдийнхөө тусламжтайгаар хорих ангиас зугатаж байжээ.
1700 онд Жеймиг дүүжлэн хороосноос хэдхэн минутын дараа түүнийг цагаатгасан байна.
7
Алан Тьюринг
Алан Тьюринг бол гайхалтай математикч, криптографч нэгэн байсан бөгөөд түүний бүтээлүүд орчин үеийн мэдээлэл зүйн үндэс болж өгсөн юм. Дэлхийн 2-р дайны үед тэрээр хэд хэдэн нууц бичиглэлийг тайлах үйл ажиллагаанд оролцжээ. Тэдгээрийн нэг нь германы "Enigma" шифрийг тайлах байсан аж.
Тьюрингийг ижил хүйстэн хэмээн үзэн буруутгажээ. 1952 оны үед ижил хүйстэн байх нь Англид хориотой байсан юм. Хоёр жилийн турш Тьюринг дааврын эмчилгээ хүчээр хийлгүүлж байх явцдаа нас барсан байдалтай гэртээ олдсон байна. Задлан шинжилгээгээр эрдэмтэн цианадаар хордож нас барсан болох нь тогтоогджээ.