Хөгшрөлтийг удаашруулах боломжтой шинжлэх ухааны 7 нээлт

Хүн бүр урт удаан наслахыг хүсэж мөрөөдөхөөс гадна, нас өндөр гарсан ч эрүүл, эрч хүч дүүрэн, ой тогтоолт сайтай байхыг хүсдэг. Урт наслаж гэр бүл, үр хүүхдээ баярлуулах нь амьдралын хамгийн таатай зүйлсийн нэг шүү дээ. Тэгвэл энэхүү байдлыг хадгалж үлдэхэд танд эдгээр шинжлэх ухааны 7 нээлт туслах болно.

Хөгшрөлтийг удаашруулах боломжтой шинжлэх ухааны 7 нээлт

Нээлт №1. Хөгшрөлт гэдэг нь эмгэг юм

Хөгшрөлтөнд биеийн бүх эд эрхтэн өртдөг. Түүний үйл ажиллагаа нь хүрээлэн буй орчны сөрөг нөлөөллөөс болж тогтмол бага багаар мууддаг. Хөгшрөлтийн талаар эрдэмтэд судалгаа хийх тусам бид наснаасаа эрт хөгширч байгаа нь тогтоогдож байгаа. Тиймээс энэ нь хэвийн үзэгдэл биш харин эмгэг бололтой. Судалгаанаас харахад бидний бие организмын наслалт 100-120 жил болох магадлалтай гэнэ.  Гэтэл орчин үед Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаанаас харахад 60 нас нь хөгшрөлтийн нас болж байгаа юм.  

Эрт хөгшрөлтийн талаар хамгийн анх физиологич Илья Мечников ярьж эхэлсэн байна.  Тэрээр энэ үйл явцыг бактерийн хордлого гэж үзжээ.  Дархлаа сулрах нь биеэс хорт бодисыг гадагшлуулахад сөргөөр нөлөөлж, эрүүл байх амин чухал үйл ажиллагааг удаашруулах, устахад хүргэдэг гэсэн юм.

Дархлаа судлалын профессор Клаудио Франчески “үрэвслийн хөгшрөлт” гэх онолыг мөн дэвшүүлжээ. Энэхүү онолоор биед хуримтлагдсан хорт бодис, стресс, бодисын солилцооны өөрчлөлт зэрэг нь архаг үрэвсэлд хүргэдэг гэнэ.  Харин энэ нь чихрийн шижин, судас бөглөрөлт, хавдар, ой тогтоолт муудах гэх мэт өвчлөл үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг байна.

Ерөнхийдөө хөгшрөлт гэдэг нь гэмтсэн эсүүдийн хуримтлал бөгөөд энэ нь архаг хууч өвчинтэй ижил сөрөг нөлөөтэй байдаг гэнэ. Хэрвээ хүн төрөлхтөн гадна орчны сөрөг хүчин зүйлд автахгүй байж, бие организмаа хорт бодисоос тогтмол цэвэрлэж чадвал насжилтаа уртасгахгүй юмаа гэхэд идэвхитэй амьдрах хугацаагаа уртасгах боломжтой.

Нээлт №2. Насжилтын тоо тогтмол нэмэгдэж байна

Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллагын судалгаанаас харахад сүүлийн 20 жилийн хугацаанд дундаж наслалт 67-оос 73 болж нэмэгдсэн байна. Гэхдээ энэ нь эцсийн хязгаар биш бөгөөд 2050 он гэхэд 60-аас дээш насныхны тоо 2 дахин нэмэгдэх магадлалтай гэнэ. Харамсалтай нь ийнхүү насжилтын хугацаа уртассан ч  эрүүл мэндийн хувьд тийм ч таатай бус цаг хугацааг өнгөрүүлдэг аж. Өмнө нь зөвхөн өндөр настнуудад тохиолддог байсан өвчлөлүүд сүүлийн үед залуужиж байна. Үүнд: зүрх судасны өвчлөл, чихрийн шижин, Альцгеймерийн өвчлөл болон бусад оюун ухаантай холбоотой өвчлөлүүд багтаж байгаа юм.

Эрүүл мэндийн байдалд ген ердөө 25% нөлөөлдөг бөгөөд үлдсэн нь амьдралын хэв маяг, анагаах ухаанаас ч шалтгаалдаг байж болох юм. Хэдийгээр орчин үед анагаах ухаан эрчимтэй хөгжиж байгаа ч, амьдралын хэв маяг эсрэгээрээ болсон. Стресс, амьдралын идэвхгүй хэв маяг, дутуу нойр, эрүүл бус хооллолт гэх мэт нь эрт хөгшрөлтөд нөлөөлж байна. Харин сайн мэдээ гэвэл өөрийн амьдралын хэв маягийг өөрчилж, дархлаагаа дэмжиж, өвчлөлөө цаг тухайд нь эмчилснээр насаа уртасгах боломжтой.

Нээлт №3. Цусны шинжилгээгээр биологийн насыг тодорхойлох боломжтой

Үрчлээгүй толигор арьс, өөгүй төгс бие галбир гэдэг нь ердөө л гадаад үзэмж бөгөөд энэхүү байдлаар биологийн бодит насыг тогтоох боломжгүй. Биологийн насыг тодорхойлохын тулд маш олон үзүүлэлтийг үзэх шаардлагатай болдог. Жишээлбэл: бие болон булчингийн уян хатан байдал, биеийн жингийн индекс, ой тогтоолт, сэтгэл хөдлөл, цус болон шээсэнд агуулагдах бодисын солилцооны бүтээгдэхүүн гэх мэт.

Гэхдээ одоо эрдэмтэд генетикийн биомаркер болон ДНК-г метилжүүлэх зарчмаар биологийн насыг тодорхойлох боломжтой гэж үзэж байна. Тэд цусны шинжилгээний тусламжтайгаар биологийн насыг тодорхойлохоос гадна ирээдүйд тусах магадлалтай өвчлөлийг хүртэл илрүүлэх гэнэ. Ийнхүү шинжилгээний хариуг үндэслэж, хөгшрөлтийн үйл явцыг удаашруулж, урт наслахад туслах шаардлагатай арга хэмжээг авах аж.

Нээлт №4. Залуужуулах функц бие организмд байдаг

Биохимич Кристиан де Дюв болон молекулын биологич Есинори Осуми нарын хийсэн судалгаа нь хөгшрөлтийн эсрэг судалгаанд чухал алхам болсон. Кристиан нь аутофаги буюу бие организмд шаардлагагүй болсон үхжсэн эсүүдийг ялгах механизмыг илрүүлсэн бол  Есинори нь үүнийг хянах боломжтой гэдгийг баталснаар тэд Нобелийн шагналыг хүртсэн байна.

Бүхий л амьдралын явцад хүний эд эсүүдээс хог хаягдал ялгардаг бөгөөд бие организмыг энэхүү бохирдлоос ангижруулахын тулд эс түүнийг энерги болгон шилжүүлж, үхжсэн эд  шинэчлэгдэх боломжийг олгодог бөгөөд үүнийг аутофаги буюу грек хэлнээс “өөрөө өөрийгөө идэх” гэж орчуулдаг байна. Үүнээс гадна энэхүү процесс нь халдварт өвчин болон үрэвсэлтэй тэмцэж бие организмыг цэвэрлэснээр байгалийн аргаар залуужихад хүргэдэг. Эрүүл зөв хооллолт, эрүүл амьдралын хэв маягаар уг механизмыг сэрээх боломжтой.

Нээлт №5.  Бага зэргийн стресс эрүүл мэндэд тустай

Архаг стресс нь эрүүл мэндэд сөрөг нөлөөтэй бол тодорхой хэмжээнд стресс мэдрэх нь аутофаги механизмыг идэвхижихэд сайнаар нөлөөлдөг аж. Сайн стресс гэдэгт өдөрт хэрэглэдэг илчлэгийн хэмжээг 10-20%-иар бууруулах багтана. Гэхдээ энэ нь дэглэм барьж өөрийгөө зовоох гэсэн үг биш бөгөөд харин илүү их хүнсний ногоо, жимс, самар хэрэглэж, нүүрс ус болон өөх тосны хэрэглээгээ багасгах шаардлагатай гэсэн үг юм.  Үүнээс гадна хөгшрөлтөөс маш сайн хамгаалах аргуудын нэг нь 8/16 цагийн мацаг гэнэ. 

Аутофагийн механизмыг биеийн дасгал хөдөлгөөн ч идэвхижүүлдэг. Тэсвэр тэвчээр шаардсан дасгал нь инсулины хэмжээг багасгадаг бөгөөд 20 минутын биеийн хүчний дасгалыг 30 минутын гүйлттэй хослуулж долоо хоногт 3 удаа 12 долоо хоногийн турш хийснээр 70-80 настай эмэгтэйчүүдийн инсулиныг эсэргүүцэх чадвар сайжирдаг байна.  Үүнээс гадна, дасгал хөдөлгөөн нь тархины үйл ажиллагаанд сайн болох нь батлагдсан.  Хүний биед мэдрэлийн 90 тэрбум орчим нейрон байдаг бөгөөд тэдгээрийн 2\3 нь мэдрэлтэй холбоотой аж. Дасгал хөдөлгөөн хийх бүрт бидний тархинд шинэ мэдрэлийн холбоосууд үүсдэг. Мөн дасгал хийх явцад үрэвслийн эсрэг үйлчилгээтэй маш олон бодисууд ялгардаг байна. Үрэвсэл биднийг хөгшрөлд хүргэдэг гэдгийг дахин нэг санаарай.

Нээлт №6. Залуу насыг хадгалахад байгалийн хамгаалагчид тусална 

Хөгшрөлтийг удаашруулж, урт наслахад тусалдаг бодисууд олон төрлийн ургамлуудад агуулагдсан байдаг.  Ялангуяа терпени гэх бодис нь энэ үйлчилгээг сайн үзүүлдэг бөгөөд хүнсний ногооноос гаргаж авсан эфирийн тос, жимс, давирхай бүхий модонд агуулагддаг байна.

Нээлт №7. Оюуны ажил хийх нь урт наслахад тусална

Идэвхитэй амьдралын хэв маяг нь тархины үйл ажиллагаатай шууд холбоотой. Ялангуяа нейронууд идэвхитэй ажиллах нь бие организмд болж буй бүхий л процесст өөрчлөлт оруулдаг байна. Биеийн тамираар хичээллэх, ямар нэгэн зүйлд суралцах, дуртай зүйлээ хийх зэрэг нь тархины үйл ажиллагааг ихээр дэмждэг бөгөөд ой тогтоолт сайжруулах, анхаарал төвлөрөлтөнд сайнаар нөлөөлдөг. Мэдрэлийн эсүүдийг мөн терпени бодис залуужуулдаг бөгөөд мэдрэлийн эсийн өөрчлөлтөөс урьдчилан сэргийлж Альцгеймер, Паркинсон гэх мэт өвчнөөс хамгаалдаг байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()