Япон бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц

Та Япон бүсгүйчүүдийн цэвэрхэн, толигор арьс, намирсан үсэнд атаархаж, яагаад ийм байдаг юм бол? хэмээн ганц удаа ч болов бодож байсан нь гарцаагүй. Бид өнөөдөр та бүхэндээ тэдний гоо үзэсгэлэнгийн нууцыг дэлгэж, арьс болон үсээ хэрхэн арчилдаг болохыг танилцуулахаар бэлтгэсэн юм. Та үүнээс санаа авч, гоо сайхандаа анхаараарай.

Япон бүсгүйчүүдийн гоо үзэсгэлэнгийн нууц
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нүүрийг гүн цэвэрлэх дараалал

1. Нүүрний будгаа арилгах

Тэд орой бүр нүүрээ сайтар угааж, цэвэрлэн арчилдаг байна. Тиймдээ ч толигор, чанга арьстай байж чаддаг аж. 

Эхлээд нүүрэндээ цэвэрлэгч шингэн түрхэж, 5-10 минут иллэг хийсний дараа, хөвөнгөөр арчиж, нүүрний будгаа арилгана. Дараа нь угаагч шингэнээр арьсаа сайтар угаасны дараа арьс бүрэн гүйцэт цэвэрлэгддэг байна. Мөн шаардлагатай гэж үзвэл гуужуулагч ашиглан, үхэжсэн илүүдэл арьсаа цэвэрлэж болно. 

Нүүрийг хөөсөөр угаасны дараа арьсан дахь "рН баланс" алдагддаг тул серум түрхэж, тэнцвэржүүлэх ёстой байдаг бөгөөд  дараа нь зовхины тос түрхэж, үрчлээнээс сэргийлээрэй.  Нүдний доод тал болон зовхины арьс маш нимгэн тул зөөлөн товшиж түрхэх хэрэгтэй.

2. Тоникийн оронд серум хэрэглэх

Европын улс орнуудын гоо сайхны дэлгүүрүүдэд төрөл бүрийн "тоник"-ийг худалдаалж, хүмүүс ч ихээр авч хэрэглэдэг. Харин Японд тоник хэрэглэх нь арьсыг хуурайшуулж, гэмтээх аюултай  гэж үздэг бөгөөд бүсгүйчүүд нь тоникийн оронд серумыг түлхүү сонгож, хэрэглэдэг байна. Серум нь усан суурьтай, витамин болон амин хүчил, эрдсээр баялаг байх бөгөөд арьсыг чийгшүүлж, тослогийг тэнцвэржүүлэх үйлчилгээтэй. 

Хэрхэн иллэг хийж, арьсаа арчлах вэ?

1. Анхилам цэцэгсийн тосоор хийх иллэг

Тэдний торгомсог зөөлөн арьсны нууц бол анхилам цэцэгсийн тосоор иллэг хийдэгтэй холбоотой юм. Биеийн бүхий л хэсэгт иллэг хийснээр, арьс зөөлөн булбарай болохоос гадна, эрүүл мэндэд ч онцгой нөлөө үзүүлдэг байна.

2. Целлюлитийн эсрэг иллэг 

Тэд зөгийн балны тусламжтайгаар целлюлитээс салж, бас сэргийлж болно. Үүний тулд, та асуудалтай хэсэгтээ зөгийн бал түрхэж, хэсэг хугацааны дараа угааж арилгаарай. Энэ нь арьсыг зөөлөн хэрнээ чанга болгох болно. 

Арьсыг чангалж, үсийг бат бөх болгох маскыг бэлтгэх аргууд

1. Өндөгний маск

Үсийг эрүүлжүүлж, бат бөх, торгомсог болгох аргуудын нэг бол өндөгний маск хэрэглэх явдал юм. Өндөгний шарыг хоёр цайны халбага оливын тос, нэг аяга сүүтэй хольж, дээр нь бага зэрэг нимбэгний шүүсийг нэмж, сайтар хутгана. Үүнийгээ үс болон хуйхандаа түрхэж, 15-20 минутын дараа бүлээн усаар угаагаарай. Энэ нь үсийг эмчилж, гэмтсэн үсийг сэргээх төдийгүй ургалтанд ч мөн давхар нөлөөлдөг байна.

2. Шавран маск

Гадны нөлөөллөөс болж хатуурч, үхэжсэн арьсны эд эсийг гуужуулснаар, түүний цаана нуугдаж байгаа шинэ арьс гарч ирж, таны царайг өнгө оруулж, гоо үзэсгэлэнг тань илүү тодотгох үндэс болдог байна. Япон бүсгүйчүүд тогтмол арьс гуужуулах аргыг хэрэглэж, удаан хөгширч, үзэсгэлэнтэй, цэвэрхэн арьстай харагдаж чаддаг ажээ.

Маск хийх заавар:

  • Түрхдэг шавран маск сонгож авна.
  • Үүнийгээ нүүрэндээ жигд түрхэж, 15-20 минут байлгана.
  • Товлосон цаг болмогц нүүрээ бүлээн усаар угаах бөгөөд дараа нь чийгшүүлэх тос түрхэх хэрэгтэй. 

Үс болон арьсыг гэрэлтсэн, торгомсог зөөлөн болгох аргууд

1. Нимбэг ашиглаж, үсээ арчлах

Тэд үсэндээ ихээхэн анхаарал хандуулж, эмчилдэг. Ингэхдээ нимбэгийг ашигладаг байна. 1 ширхэг нимбэгний шүүсэн дээр, ижил хэмжээтэй ус хийж, бэлтгэнэ. Үүнийгээ угаасан үсэндээ түрхэж, байлгах хэрэгтэй. 

2. Үсийг бат бөх болгох өвс

Япончууд эрт дээр үеэс төрөл бүрийн ногоог хандалж, усанд буцалгаж, үсээ угаадаг байжээ. Ингэснээр тэдний үс торгомсог, намирсан болдог байв. Энэхүү аргыг өдгөө ч тэд хэрэглэсээр байгаа юм. 

3. Сүүн кремээр арьсаа арчлах

Сүүн кремийг нүүрэндээ түрхэж, хэрэглэснээр арьс зөөлөн толигор болдог аж. Энэ нь Япон бүсгүйчүүдийн сайхан арьсны хамгийн том нууц билээ. 

4. Оливын тосоор нүүр болон үсээ арчлах

Оливын тосыг үс болон арьс арчилгаанд түлхүү хэрэглэж, үзэсгэлэнтэй харагдах гол түлхүүрээ болгодог байна. Та үс болон нүүрэндээ оливын тосоор иллэг хийж, хангалттай хэмжээний амин дэм, витаминыг өгч сэргээгээрэй. 

5. Нүүрээ ууранд утах

Нүүрээ ууранд утаж, арьсаа чийгшүүлэх нь Япон бүсгүйчүүдийн сайхан арьс, цэвэрхэн нүүрний гол нууц юм. Энэ нь арьсны бөглөрсөн нүхийг нээж, батга гарахаас сэргийлдэг. Та ч бас нүүрээ сайтар угаасны дараа ууранд утаж, чийгшүүлээрэй. 

Бид танд бонус болгож гэрийн нөхцөлд хэрхэн арьс гуужуулах маск болон вакс хийх аргуудаас танилцуулъя.

1. Арьс гуужуулах

Бор элсэн чихрийг, оливын тос, зөгийн бал зэрэгтэй хольж, арьс гуужуулах скраб бэлтгэдэг байна. Үүнийг гадуур худалдаалдаг боловч та гэртээ ч хийх боломжтой байна. Оливын тос, зөгийн бал зэргээ хольж 2 халбага бор сахарыг нэмж хутгана. Үүнийг нүүрэндээ жигд түрхэж, 20 минут болоод бүлээн усаар угаана.

2. Илүүдэл үс авах

Япон бүсгүйчүүд биеийнхээ илүүдэл үсийг авахдаа, мөнгөө гарздаж, гоо сайхны салон зорихын оронд, гэртээ вакс бэлтгэж хэрэглэдэг байна. 2 аяга элсэн чихэр, 1/4 аяга ус, 1/4 хэмжээтэй нимбэгний шүүсийг хольж, халуун гал дээр буцалгана. Буцалгаж байхдаа байнга хутгах хэрэгтэй. Ингээд сахар хайлж хөөсрөн, өтгөвтөр бор болох ёстой. Бэлдсэн зуурмагаа шилэн саванд хийгээд хөргөөрэй. Үүний дараа зуурмагаа илүүдэл үстэй хэсэгтээ түрхэж, хаттал нь хүлээх хэрэгтэй. Бүрэн хатсаны дараа үсний ургалтын эсрэг чиглэлд хуулж аваарай. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()