Та үүнийг буруу хийвэл, хүний аминд ч хүрч болно!

Анхны тусламж үзүүлэх ур чадвар нь хүн бүрт зайлшгүй байх шаардлагатай мэдлэг юм. Хэрвээ та анхны тусламжийн талаар хангалттай хэмжээний мэдлэггүй бол тухайн хүнд тусламж үзүүлэх биш санаандгүй байдлаар аюул ч учруулах магадлалтай. Ингээд анхны тусламж үзүүлэхэд тулгардаг түгээмэл алдааны тухай танд хүргэе.

Та үүнийг буруу хийвэл, хүний аминд ч хүрч болно!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

  • Юуны түрүүнд орчноо хянаж, танд аюул учрахгүй гэдэгт бат итгэлтэй болох
  • Хохирогчийн зүрх цохилж байгаа эсэх, хүүхэн хараа нь гэрлийн тусгалд жижигсэж байгаа эсэхийг хянаарай.
  • Хэрвээ тухайн хүн амьд байгаа шинж тэмдэг илэрвэл нэн даруй хиймэл амьсгал, зүрхний массаж хийгээрэй.

1 Цус их алдсан үед

Ерөнхий алдаа: Шууд чангалуураар боодог

Их цус алдаж байгаа үед хамгийн түрүүнд цусыг тогтоох хэрэгтэй бөгөөд тухайн шархтай хамгийн ойр байгаа артерийн судасыг дарж цусыг тогтооно. Дарсан судас дээрээ ариутгасан салфеткагаар боох бөгөөд хэтэрхий гүн байвал бинтэн дотор хөвөн ороож шархыг бооно.

Харин чангалуурыг тусгай тохиолдолд ашигладаг. Чангалуурыг зөөлөн зүйл дээр тавьж боодог бөгөөд тухайлбал өвчтөний цамцан дээр дарж боож болох юм. Боохдоо шархны дээр, шархтай хамгийн ойр байхаар боох хэрэгтэй.

  • Чангалуур боосны цагийн дараа 10-15 минутын турш чангалуурыг суллах хэрэгтэй бөгөөд хамгийн дээд тал нь 30 минут суллаж болно.

Цус их алдсан үед

2 Хамраас цус гарах үед

Ерөнхий алдаа: Толгойгоо гэдийлгэх

Хамраас нь цус гарч байгаа хүнийг үл ялиг урагш тонгойлгож суулгах бөгөөд хамрын нүхэн дээр зөөлөн дарж, 10 минут орчим хүлээнэ. Харин аманд орсон цусыг тэр даруй гаргаж хаях хэрэгтэй хэмээн өвчтөнд хэлэх хэрэгтэй.

  • 15 минутын дотор хамраас цус гарах нь зогсохгүй бол хамарт хөвөн чихэх шаардлагатай. Мөн энэ тохиолдолд яаралтай эмч дуудах хэрэгтэй.

Хамраас цус гарах үед

3 Хөлдсөн үед

Ерөнхий алдаа: Цасаар биеийг нь үрэх, арьсны температурыг огцом ихэсгэх

Юуны түрүүнд тухайн хүнийг дулаан өрөөнд оруулж, биеийн хөлдсөн хэсгүүдийг зузаан даавуугаар хучих хэрэгтэй. Шаардлагатай бол өвчтний хувцсыг сольж, дулаан хөнжил нөмөргөнө. Үүнээс гадна халуун, чихэрлэг зүйл уулгах шаардлагатай.

  • Ямар ч тохиолдолд хохирогчид согтууруулах ундаа өгч болохгүй. Спиртийн агууламжтай зүйлс нь судсыг өргөсгөдөг учир дулаан алдалтыг илүү их болгодог.

Хөлдсөн үед

4 Зүрх зогссон үед

Ерөнхий алдаа: Өөр өөр насны хүмүүст ижил тусламж үзүүлэх

Насанд хүрсэн хүнд зүрхний массажыг хоёр гараараа хийдэг бөгөөд цээж рүү нь ихэнхидээ алгаараа тулж, эрхий хуруугаа хөл эсвэл толгой руу нь чиглүүлсэн байдаг.Өсвөр насны хүүхдэд нэг гараараа хийдэг. Харин бага насны хүүхэд болон нярайд долоовор болон дунд хурууны өндгөөр зүрхний массаж хийдэг байна.

  • Тухайн хүнийг тэгш, хатуу гадаргуу дээр хэвтүүлсний дараа зүрхний массаж хийнэ.

Зүрх зогссон үед

5 Түлэгдэлтийн үед

Ерөнхий алдаа: Түлэгдсэн хэсгээс хувцсаа салгаж авахын тулд цэврүүг хагалах

Шатаж байгаа хүнд туслахын тулд тухайн хүнийг газар дээр унагах хэрэгтэй бөгөөд дараа нь шатдаггүй материалаар хийсэн зүйлээр түүнийг хучих хэрэгтэй.  Ингээд түргэн дуудах шаардлагатай.

Бага зэрэг түлэгдсэн үед түлэнхий хэсгийг хүйтэн усаар 20 минут орчим шавшина.  Дараа нь түлэнхий хэсгийг боож, дээр нь хүйтэн жин тавиад эмнэлэгт хандах хэрэгтэй.

  • Түлэгдэлтийн үед өвчтөнд давстай ус эсвэл эрдэсжүүлсэн усыг уулгах нь зүйтэй.

Түлэгдэлтийн үед

6 Хахах үед

Ерөнхий алдаа: Ухаангүй байгаа хүн дээр Геймлихын аргыг ашиглах

Хэрвээ тухайн хүн юм идэж байгаад хахаад ухаангүй болвол түүнийг дээш нь харуулж хэвтүүлээд таазан дээр нь суух хэрэгтэй. Дараа нь гараа хавирганы доор тавьж,3 удаа чанга дарах шаардлагатай.  Ингээд өвчтөнг хажуу тийш харуулж хэвтүүлээд амнаас нь хахсан зүйлийг нь гаргаж аваарай.

Хэрвээ жаахан хүүхэд хахсан бол доош нь харуулж гар дээрээ тавьж байгаад нуруун дуур нь 3 цохиод хөлнөөс нь толгойгоор нь  доош харуулах хэрэгтэй.

-Хэрвээ та жирэмсэн эмэгтэйд энэ аргыг ашиглаж байвал цээжний доор дараарай.

Хахах үед

7 Үе мултарсан үед

Ерөнхий алдаа: Мултарсан хэсгийг өөрсдөө оруулах

Үе мултралын түвшинг зөвхөн рентгений тусламжтайгаар мэдэж болно. Тиймээс таны хийж чадах цорын ганц зүйл бол мултарсан хэсгийг хөдөлгөөнгүй болгох явдал юм.  Энэ тохиолдолд та тухайн мултарсан хэсэг болон дээд, доод үеийг нь хөдөлгөөнгүй болгох зүйлээр боох хэрэгтэй.  Хэрвээ ямар нэгэн мод, тулгуур байхгүй бол гарыг таазанд уяж, харин нэг хөлийг нөгөө хөлтэй холбож уядаг байна.

  • Бинтийг боохдоо хэт чанга боох хэрэггүй.

Үе мултарсан үед

8 Хордлого өгөх үед

Ерөнхий алдаа: Хангалтгүй хэмжээний ус уулгах

Хордлого тайлахын тулд өвчтөнд 2,5-5 литр өрөөний температуртай ус уулгах хэрэгтэй бөгөөд 0,3-0,5 литр тутамд бөөлжих хэрэгтэй байдаг. Усыг цэвэр болтол бөөлжих хэрэгтэй.

  • Ухаангүй хүний ходоодыг цэвэрлэж болохгүй.

Хордлого өгөх үед

9 Могойнд хатуулсан үед

Ерөнхий алдаа: Могой хазсан хэсгээс хорыг сорж авах

Нэн түрүүнд хатгуулсан хүнийг хөдөлгөөнгүй хэвтүүлэх хэрэгтэй. Учир нь хөдөлгөөнтэй байвал могойн хор маш хурдан тархах болно. Мөн хатгуулсан хэсгийг ямар ч хөдөлгөөнгүй болгох хэрэгтэй бөгөөд гараа хатгуулсан бол гарыг ташаанд нь, хөлөө хатгуулсан бол хоёр хөлийг хооронд нь холбож уях хэрэгтэй. Хэрвээ тухайн хүн ухаангүй байвал зүрхний массаж хийх шаардлагатай.

  • Чангалуур ашиглах нь буруу бөгөөд үүнийг хэрэглэснээр хатгуулсан хэсэг үхжих магадлалтай.

Могойнд хатуулсан үед

10 Гэдэсний доод хэсэгт өвдөх

Ерөнхий алдаа: Өвчин намдаах эм хэрэглэх

Гэдэсний доод хэсгээр өвдсөн үед ихэнхидээ өвчин намдаах эм хэрэглэхийг зөвлөдөг. Өвчин намдаах эм хэрэглэснээр тухайн хүн үхэлд хүргэх магадлалтай өвчнийг анзаарахгүй байж болох юм.

  • Хэрвээ маш ихээр өвдөж байвал эмчид хандах хэрэгтэй.

Гэдэсний доод хэсэгт өвдөх

11 Тариа хийх

Ерөнхий алдаа: Зангирсан булчинд, зүүгээ хэт гүн оруулж тариа хийх

Эхлээд гараа сайтар угааж цэвэрлэсэн байх ёстойг анхаараарай. Дараа нь тариа хийх хэсгийг 4 хувааж, баруун дээд хэсэгт тариагаа хийнэ. Ингэхдээ зүүгээ 90 хэм налуулж, 2/3 хэсэг хүртэл хатгана. Тариагаа хийсний дараа, тухай хэсгийг спирттэй хөвөнгөөр арчиж, дараарай.

Тариа хийх

Ямарваа нэгэн яаралтай үед хамгийн түрүүнд мэргэжлийн хүнд хандах хэрэгтэй гэдгийг мартаж болохгүй. Үүнээс гадна та анхны тусламжийн сургалтанд суугаарай. Энэ нь танд ирээдүйд хэрэг болох болов уу.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()