Бага зардлаар амтат салат хийх жорууд

Тансаг амттай салат, зуушийг хийхийн тулд заавал үнэтэй, тансаг бүтээгдэхүүн ашиглах хэрэгтэй гэсэн ойлголт зарим гэрийн эзэгтэй нарт маань байдаг болов уу. Гэхдээ энэ төрлийн салатыг ихэнхидээ томоохон арга хэмжээ, баяр ёслолын үеэр л хийх нь тохиромжтой. Тэгвэл бид танд энгийн өдрүүдэд хоолны хачир болгож эсвэл оройн хоолны оронд хийх боломжтой, хямд хэрнээ хялбар аргаар амтат салат хийх 5 жорыг хүргэе. 

Бага зардлаар амтат салат хийх жорууд

1 Даршилсан байцаагаар хийсэн өнгө өнгийн салат

Орц:

  • Даршилсан байцаа
  • Лууван
  • Ногоон сонгино
  • Алим
  • Ургамлын тос
  • Давс, перец

Энэ бүхнийг урт нарийн хэрчээд, ургамлын тос болон давс, перецтой хольж хутгахад л хангалттай. 

Даршилсан байцаагаар хийсэн өнгө өнгийн салат

2 Хиамтай салат

Орц:

  • Шарсан өндөг
  • Өргөст хэмх
  • Хиам
  • Ногоон ургамал
  • Амтлагч
  • Майонез

Дээрх бүх орцоо нарийн урт хэрчиж, майонезаар амтлахад л амтат салат бэлэн боллоо. 

Хиамтай салат

3 Ногоон вандуйтай загасны салат

Орц:

  • Ногоон вандуй
  • Давсалсан загас
  • Сонгино
  • Ургамлын тос
  • Майонез

Давс, вандуй, сонгиноо холиод ургамлын тос эсвэл майонезаар амтална. 

Ногоон вандуйтай загасны салат

4 Улаан лууван буюу редиска болон луувангийн салат

Орц: 

  • Улаан лууван (редиска)
  • Лууван
  • Өргөст хэмх
  • Йогурт эсвэл цөцгий

Бүх орцоо нарийн хэрчээд йогурт эсвэл цөцгийгөөр амтлаж холино. Энэ салатыг хүүхэд ч идэх дуртай байдаг. 

Улаан лууван буюу редиска болон луувангийн салат

5 Мөөгний салат

Орц:

  • Амтат чинжүү
  • Улаан сонгино
  • Мөөг
  • Нимбэгний шүүс
  • Ургамлын тос

Амтат чинжүү, улаан сонгино, мөөг зэргийг урт хэрчинэ.

Амтлаад 15 минутын турш шарах шүүгээнд хийж болгоно.

Наран цэцгийн тос, нимбэгний шүүс болон ногоон ургамлыг хольж бэлэн болсон чинжүү, улаан сонгино, мөөгөн дээрээ хийнэ.

Мөөгний салат

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()