Япон дизайнеруудаас дараах зүйлсийг суралцаарай

Хэрвээ та хувийн тав тухыг эрхэмлэж, ерөнхийдөө минималист үзлийг илүүд үздэг бол Япон хэв маяг танд зайлшгүй тохирно.  Япончууд үргэлж минимал хэв маягаараа алдартай байсан билээ. Учир нь энэхүү оронд хүн ам шигүү суурьшсан байдаг бөгөөд нэг байшинд хэдэн үеэрээ амьдрах нь бий.  Тиймээс орон зайг зөв ашиглах нь тэдний үндсэн зорилго болдог аж.  Энэ шалтгаанаар япончууд орон сууцаа тавилга багатай ч, чимэглэл ихтэй, олон өнгийг ашиглаж илүү тохилог болгох аргад суралцсан байна.

Япон дизайнеруудаас дараах зүйлсийг суралцаарай
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Орчин үеийн япон айлд орны оронд гудас байх бөгөөд өдрийн цагаар шүүгээндээ хийгээд хураачихна. Үүнээс гадна хананд суурилагдсан ширээ, шалны халаалт, урт ширээ байх бөгөөд уг ширээг зурагтын тавиур, номын тавиурын зорилготой ашиглана. Мөн 4-6 хүнд зориулсан хоёр давхар ор, хананд суурилуулсан номын тавиур, угаалтуур гэх мэт аргаар зайг гайхалтай ашигладаг байна.

1 Ухаалгаар хандъя

Хэрвээ та хувийн эдлэн газартай бол энэхүү газартаа өөрийн хүссэнээр мод, цэцэг тарьж болох юм.

Ухаалгаар хандъя

Харин байшинд амьдардаг бол тагтан дээрээ эсвэл үүдний хэсэгтээ одой мод, хулс модыг байрлуулж байгалийн гоо үзэсгэлэнг мэдрэх боломжтой. 

Харин та ажлынхаа байранд амьдардаг, эсвэл нэг өрөөтэй бол таазаа өөр өөрөөр будаж, хулс модон эсвэл хатуу цаасан тусгаарлалт хийж, гүйдэг хаалга зэргийг ашиглаж нэг өрөөгөө хэд хэдэн өрөө болгож хуваах боломжтой. Ийнхүү ялгарч харагдуулахын тулд өөр өөр гэрэлтүүлгийг ч ашиглаж болно.

2 Материал

Гэрийнхээ дотоод заслыг хийхдээ аль болох байгалийн гаралтай материал сонгох хэрэгтэй. Жишээлбэл: мод, хулс, зэгс, нишинг, байгалийн чулуун хавтан, чулуу, торго, арьс гэх мэт. Хэрвээ энэ бүхнийг ашиглах боломж байхгүй бол дуураймал зүйлсийг ч өөрийн сонирхол, санхүүд нийцүүлэн хэрэглэх боломжтой.  

Материал

3 Япон хэв маяг

Япон хэв маяг гэдэг звхөн тав тухыг мэдрүүлээд зогсохгүй байгалд илүү ойр байх мэдрэмжийг төрүүлдэг бөгөөд япон хэв маягаар ямар ч орлоготой хүн гэрээ засах боломжтой. Тэгвэл бид япончуудаас ямар зүйлд суралцах хэрэгтэй вэ?

Япон хэв маяг

4 Өнгө

Өнгөний зохицол маш чухал үүрэгтэй. Японд ихэнхидээ цайвар өнгийн модыг ашигладаг ч тавилгын өнгө нь хулсан, элсэн шар, цайвар бор, хар бор, алтлаг гээд бүхий л өнгөтэй байдаг. Үүнээс гадна хар өнгийг ямар нэгэн хэсгийг тусгаарлахад ашигладаг. Улаан өнгийг хар болон хар хүрэн өнгөтэй хослуулах нь бий.

Өнгө

Япон хэв маягаар гэрээ засахыг хүсэж байгаа ч одоогийн байдлаар санхүүгийн бололцоо байхгүй бол гэртээ их цэвэрлэгээ хийж, хэрэггүй гэх бүх зүйлийг хаях хэрэгтэй. Ингээд гэртээ жижиг чимэглэлүүдийг тавьж болно. Одой мод, ногоон хулс мод, шаазан ваар, зураг, жижиг гэрэл, гэрлийн бүрхүүл гэх мэт. Хамгийн гол нь хэтрүүлж болохгүй гэдгийг санаарай.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()