Нүүрний хэлбэрт тохируулан хэрхэн сахал, үсээ засч, нүдний шилээ сонгох вэ?

2018-11-29, 12:16
9,053

Эрчүүд өөртөө зориулж худалдан авалт хийхдээ ихэвчлэн үнэ, чанарыг нь л харахаас биш тухайн бүтээгдэхүүн өөрт нь зохих эсэхэд төдийлөн анхаараад байдаггүй. Гэвч орчин үед эрчүүд ч бас эмэгтэйчүүдээс дутахааргүй хувцаслалт болон үс засалтдаа анхаардаг болсон бөгөөд нүүрний хэлбэртээ тохируулан үсээ засуулах, сахлаа ургуулах зэрэг нь нэлээдгүй чухалд тооцогдох болжээ. Иймд танд нүүрний хэлбэрээ хэрхэн зөв тодорхойлох, түүндээ тохируулан үс, сахлаа засах болон нүдний шил сонгох зөвлөгөөг хүргэж байна. 

Нүүрний хэлбэрт тохируулан хэрхэн сахал, үсээ засч, нүдний шилээ сонгох вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Нүүрний хэлбэрээ тодорхойлох нь

Үүний тулд та өөрийн магнай дээрх үс эхэлж байгаа цэгээс эрүү хүртэлх урт болон дух хоорондын, хоёр хацар хоорондын, эрүүний өргөн зэргээ тус тус тодорхойлох хэрэгтэй.

  • Урт нүүр, өргөн хацартай бол зууван
  • Дух болон эрүүний өргөн нь тэнцүү, урт нүүртэй бол тэгш өнцөгт
  • Дух болон хацрын өргөн ижил бол дугараг
  • Дух болон эрүүний өргөн ижил бол дөрвөлжин
  • Эрүү хэсгээрээ өргөн, хацар төвгөр, дух хэсгээрээ нарийссан байвал гурвалжин
  • Хацар томтой, дух, эрүү жижигтэй бол ромбо
  • Дух, хацар өргөн, эрүү жижиг бол урвуу гурвалжин хэлбэрийн нүүртэй гэсэн үг.

Нүүрний хэлбэрээ тодорхойлох нь

2 Зөв үсний засалт сонгох нь

Нүүрний хэлбэрээ тодорхойлсон бол та түүндээ тохируулж үсээ засуулах хэрэгтэй. Ерөнхийдөө нүүрнийхээ сул талыг нууж, давуу талыг тодотгох үсний засалт сонгох хэрэгтэй гэж ойлгож болно.

Зөв үсний засалт сонгох нь

3 Зохисон сахал тавьж, зөв нүдний шил сонгох нь

Шил зүүх нь гадаад төрхөд яаж ч нөлөөлж чадна. Тиймээс нүүрний хэлбэртээ тохируулж шилээ сонгохыг танд зөвлөж байна. Мөн үсний засалттай нэгэн адил сахлыг нүүрний хэлбэртээ зохицуулан ургуулах хэрэгтэй.

Зохисон сахал тавьж, зөв нүдний шил сонгох нь

4 Зууван хэлбэрийн нүүрэнд:

Зууван нүүрийг төгс хэлбэртэй гэж үздэгийн учир нь бүх төрлийн нүдний шил болон ямар ч сахал зохидогт байгаа юм. Гэхдээ та ийм хэлбэрийн нүүртэй бол дараах хоёр зөвлөгөөг дагахад илүүдэхгүй.

  • Том дугуй шил зүүхгүй, дух руугаа их үс оруулахгүй, нарийхан хууз тавихгүй байх.
  • Ирмэг нь бөөрөнхий тэгш өнцөгт хэлбэртэй шил илүү зохино.

Зууван хэлбэрийн нүүрэнд:

5 Тэгш өнцөгт хэлбэрийн нүүрэнд:

Ийм хэлбэрийн нүүр хурц өнцөг, шулуун шугамаар (хацрын яс, эрүү) дүүрэн тул "зөөлрүүлэх" арга хэмжээ авах нь зүйтэй. 

  • Нисгэгчийн шил буюу гурван өнцөгтэй дугараг шил төгс зохино.
  • Нарийхан, гонзгой шилнүүд тэгш өнцөгт хэлбэртэй нүүрийг улам нарийсгаж харуулдаг тул татгалзаарай.

Тэгш өнцөгт хэлбэрийн нүүрэнд:

  • Нүүрийг улам урт харагдуулах ямаан сахал тавиад хэрэггүй.
  • Оронд нь эрүүг бүрсэн багахан сахал сайхан харагдана.

6 Дугараг хэлбэрийн нүүрэнд:

Дугараг нүүрийг урт харагдуулахын тулд дух, хамар, эрүүг илүү тодотгож өгөх нь зөв.

  • Бөөрөнхий эсвэл урт нарийн шил зүүх хэрэггүй. Харин доорхтой адил дөрвөлжин загварын шил танд тохирно.

Дугараг хэлбэрийн нүүрэнд:

  • Хууз сахал, оочны сахал, ямаан сахал зохино.

7 Дөрвөлжин нүүрэнд:

  • Тэгш өнцөгт хэлбэртэй шил дух хэсгийг бүр өргөн харагдуулдаг учраас бөөрөнхий эсвэл нисгэгчийн шил зохино.

Дөрвөлжин нүүрэнд:

  • Нүүрийг урт харагдуулахын тулд эрүүнийхээ сахалд анхаарал хандуулаарай. Ямаан болон живэр сахлыг хослуулах хэрэгтэй. 

8 Гурвалжин нүүрэнд:

  • Дээд талын хүрээ нь өргөн шил зүүгээрэй. Ингэснээр таны дух өргөн харагдана.

Гурвалжин нүүрэнд:

  • Доорх зургуудтай адил эрүүг далдлах байдлаар сахлаа ургуулаарай. 

9 Ромбо хэлбэрийн нүүрэнд:

Ийм нүүрний хацар хэсэг хамгийн өргөн тул дух, эрүү хэсгийг тодотгож өгөх хэрэгтэй.

  • Өргөн хүрээтэй том шил тохиромжтой

Ромбо хэлбэрийн нүүрэнд:

  • Өтгөн ургуулсан хууз сахал сайхан харагдана. Эсвэл эрүү хэсгийн болон амны эргэн тойрны сахлыг ахиухан ургуулах нь зүгээр.

10 Урвуу гурвалжин хэлбэрийн нүүрэнд

  • Нарийхан гартай, дугараг ирмэгтэй шил өргөн духыг засаж харагдуулдаг учраас ийм төрлийн шил зүүх хэрэгтэй.

Урвуу гурвалжин хэлбэрийн нүүрэнд

  • Эрүү хэсгийг тодотгох өтгөн сахал тавих хэрэгтэй. Эрүү, уруул хавьцаа өтгөн, хоёр шанаа руу нарийссан сахал байж болно.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()