Британи эрийн олсон шижир алт дэлхийн рекордыг эвджээ

Эрдэнэсийн хайгуулч нэгэн залуу голын ёроолоос дэлхийн хамгийн томд тооцогдох цул, шижир алт олжээ. Тэрхүү алт нь 100 мянга гаруй ам.доллараар үнэлэгдэж байна. 

Британи эрийн олсон шижир алт дэлхийн рекордыг эвджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Их Британийн иргэн тэрээр Шотландын нэгэн голоос 22 каратын шижир алт олсон нь 104 мянган ам.доллараар үнэлэгдсэн бөгөөд энэ нь дэлхий дээрээс олдсон хамгийн том цул алт гэж тооцогдож байгаа аж. 

Тэрхүү алт нь дундаа нүхтэй, 2 том хэсгээс бүрдсэн хэлбэртэй учир "Reunion Nugget" гэж нэрлэсэн байна. "Ямар ч хольцгүй 22 каратын шижир алт тул энэ бол хосгүй үнэт олдвор" хэмээн Английн алтны олворын талаар судалгаа хийж, бүтээл туурвидаг зохиолч Ли Палмер онцолжээ.

Эрдэнэсийн хайгуулч маань голын гүн рүү бүрэн тоноглосон хувцас хэрэглэлтэйгээр орж хайгуулаа эхэлсэн бөгөөд тэрээр эхлээд 89 гр жинтэй нэг хэсгийг нь олж, цааш нь ухсаар 31.7 гр жинтэй, үлдсэн хэсгийг нь гарган авчээ. 

Тэр эхэндээ алтыг зүгээр л аваад савандаа хийсэн. Хэр зэрэг том хэмжээтэйг нь ч ойлгоогүй байсан юм. Ингээд хэд хоногийн дараа 2 хэсгийг нийлүүлж үзэн, өмнө нь нэг цул байсныг анзаарчээ. Дундаа нүхтэй өвөрмөц хэлбэртэй тус алт чулуулгаас үүссэн байж магадгүй эсвэл зүгээр гол руу унасан байх магадлалтай хэмээн Палмер таамаглажээ. 

Аюулгүй байдлын үүднээс алтыг олсон газар болон хүний нэрийг нууцалж байгаа бөгөөд эрдэмтэн Палмер үүнийг Шотландын Үндэсний музей юм уу Байгалийн түүхийн музейд байршуулах хэрэгтэй гэж үзжээ. Хуулиар бол энэ нь хатан хааны өмч болох ёстой аж. 

Алтны өвөрмөц хэлбэр түүний үнэд нөлөөлөх ёсгүй гэж эрдэмтэд үзэж байна. Салгаад нэг талыг нь хэмжвэл энэ нь Британийн түүхэнд олдсон хамгийн том алт болох боловч нөгөө хэсгийг нь нийлүүлээд хэмжвэл дэлхийн рекордыг тогтоож байгаа юм байна.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()