Болив дахь эртний хот болох Тиауанакогийн “Наран хаалга” гэж юу вэ?

Боливийн Титикака нуурын эрэг дээр, 4000 метрийн өндөрт эртний Тиауанако гэх хот бий. Энэхүү хот нь МЭӨ2-10-р зууны үед эрчимтэй хөгжиж байсан бөгөөд орчин үеийн Перу болон Чилигийн газар нутаг дээр үлдсэн колумбийн үеийн Америкийн соёл иргэншлийн төв цэг байсан юм. Харин архелогчид саяхан энэхүү газраас “Наран хаалга” гэх нэгэн сонирхолтой барималыг олж илрүүлсэн байна. Уг хашаан дээр буй бурхан яагаад уйлж байгаа юм бол?

Болив дахь эртний хот болох Тиауанакогийн  “Наран хаалга” гэж юу вэ?

1 Тиауанакогийн нууц

Олон жилийн туршид  археологочид аймшигт ослын дараа үүссэн хачирхалтай анхны барималын нууцыг тайлах гэж хичээж байгаа юм. Өвлийн туйлын ид үд дунд үед энэхүү газраар шинэхэн Нарны туяа дайран өнгөрдөг талаар эрдэмтэд өнөөдрийн байдлаар ямар мэдээлэлтэй байгаа бол? Анд-ын домогт энэхүү газрыг хүн төрөлхтний өлгий гэж нэрлэдэг. Эртний домгоор бол Виракоча бурхан оршин байгаа бүхий л зүйлийг бүтээсэн гэнэ. Тиймээс тэрээр Тиауанако хотыг бүтээл туурвих хотоо болгож ашигласан байх магадлалтай. Өмнө нь энэ хотод 20 мянга хүн амьдарч байсан бөгөөд хөгжлийн оргил үе нь 5-9-р зуунд хамааралтай. Хотыг гайхалтай сийлбэр бүхий аварга чулуугаар босгосон гэнэ.  Харамсалтай Тиауанако хотын мэдээлэллийг олоход тун төвөгтэй. Эрдэмтэд цөөн тооны олдворуудаас энэхүү хотын талаар илүү ихийг мэдэх гэж хичээсээр л...

Тиауанакогийн нууц

Ихэнхи археологичид Тиауанако хотыг худалдааны хот байсан гэдэгт итгэлтэй байгаа аж. Мөн Титикака нуураас Тиауанако хот оршин тогтнож байх хугацаанд далайн түвшин огцом өөрчлөгдөж байсныг харуулсан хэд хэдэн барилга, байгууламжийг олсон байна. Энэхүү хотод олон төрлийн гайхалтай барилга, хөшөө баримал ч бий. Гэхдээ уг газрыг хот гэж нэрлэхэд хүндрэлтэй. Энэ бол зүгээр л гурван хэсэгт хуваасан том талбай гэхэд болно. Талбай бүр өөрийн хэмжээгээр ялгаатай бөгөөд хоосон хашаа, эртний балгасан барилгууд л энэхүү газар одоо байдаг. Эдгээр барилгуудын нэгд нь жижиг хэмжээний пирамид багтана. Аль хэдийн сүйрсэн балгасан барилгуудын насыг тогтоох тал дээр археологичид ихээхэн маргалдаж байгаа. Хамгийн анхны олдвороор уг барималуудыг МЭӨ 14000 онд хамааралтай гэж үзэж байсан бол сүүлийн үеийн судалгаанаас МЭӨ3-МЭ1-р зуунд хамааралтай байх магадлалтай гэсэн тоог гаргажээ.

Эртний хот Тиауанако.

Эрдэмтэд энэ талаар нээлт хийхийг маш их хүсэж байсан учир аварга хүмүүс, харь гаригийнхны талаар хүртэл ярьж эхэлсэн байна.

“Нарны хаалга”-ыг олсон Тиауанако хотын археологийн олдвор

2 Тиауанакогийн “Наран хаалга”

Боливийн эртний хот болох Тиауанаког анх Педро Сьеса де Леон 16-р зууны үед олж илрүүлсэн аж.  Сийлбэр бүхий өвөрмөц хаалгыг 19-р зууны үеэс судлаж эхэлсэн бөгөөд нурсан бутарсан ханыг эвлүүлж чадсан байна.  Тэднийг галт уулын чулуугаар бүтээсэн байх магадлалтай. Хаалга ойролцоогоор 10 тонн жинтэй гэнэ.  Уг хаалга хамгийн анх хаана байсныг хэн ч  мэдэхгүй.

Тиауанакогийн “Наран хаалга”

Болив дахь Тиауанако хотын сийлбэр бүхий “Наран хаалга”. 1877 онд Эфраим Сквайер зураач зурсан байна.

3 Тиауанако дахь “Наран хаалга”-ны зорилго

Энэхүү асуулт анхнаасаа эрдэмтдийг гайхшруулж байсан юм. Зарим судлаачид ханан дээр байгаа зураглалыг ажиглаж, энэхүү ханыг одон орны ач холбогдолтой гэж үзсэн байна.  Ханан дээр буй зургууд тэгш өнцөгт бүхий хамгаалалтын малгайтай хүнийг илэрхийлсэн мэт харагдана. Үүнээс гадна тэд сүүл болон нуруун дээрээ далавчтай байсан гэнэ. Мөн ханан дээр бурхны сийлбэр байсан бөгөөд энэ нь Виракоча бурхан эсвэл өөр нэгэн нарны бурхныг илэрхийлсэн байх магадлалтай аж.  Бурхны нүүрийг тойроод нарны туяа харагдах бөгөөд энэ нь түүнийг уйлж байгаа мэт харагдуулж байсан юм. Мөн гар бүрт нь таяг харагдана.

Тиауанако дахь “Наран хаалга”-ны зорилго

Наран хаалга, 1877 он.

Зарим эрдэмтэд “Наран хаалга”-ыг хуанлигийн үүрэг гүйцэтгэж байсан гэж үзэж “Хуанлигийн хаалга” ч гэж нэрлэж байжээ. Хэрвээ энэ хуанлигийн дагуу явах юм бол нэг жил 290 хоногтой байх бөгөөд  сар бүр нь 24 хоногтой байсан гэнэ.  Энэ нь бурхны ертөнц, эсвэл харь гаригийн хуанли байх магадлалтай аж.

“Наран хаалга” дээр буй уйлж буй бурхан.

4 Болив дахь “Наран хаалга”-аар аялах нь

Анд-ын домогт Тиауанако нь Бүтээлч Дэлхийг бүтээж эхэлсэн төгс газар гэж өгүүлсэн байдаг.  Энэхүү хотын буурин дунд эртний музей ч байх бөгөөд хүн бүр уг музейд зочлож эртний түүхтэй танилцах боломжтой. Гэхдээ маш өндөрт байдаг учир их хүйтэн. Өглөө эрт ирсэн тохиолдолд байгалийн үзэсгэлэнг бүхэлд нь мэдэрч чадна.

Болив дахь “Наран хаалга”-аар аялах нь

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()