Цэргүүд яагаад гранат шидэхийнхээ өмнө дуулгандаа цохидог байсан бэ?

Гранаттай маш болгоомжтой харьцах ёстой гэдгийг хүн бүр мэддэг. Гэхдээ зарим төрлийн гар бөмбөгтэй тун өөрөөр "харьцаж" байж ашиглах ёстой байдаг аж. Жишээ нь хуучны Япон гранатыг цэргүүд дуулгандаа цохиж байж шиддэг байсан юм. Үүний цаад учир нь юу юм бол?

Цэргүүд яагаад гранат шидэхийнхээ өмнө дуулгандаа цохидог байсан бэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Энгийн гранатын хамгаалагч цагирагыг аваад л шидэхэд хангалттай байдаг. Харин Японы 97-р загварын гранат нь арай өөр бүтэцтэй учраас тэгэж цохих шаардлагатай байсан юм байна. 

Ердийн гранат дотор пүршин механизмтай байдаг. Цагираган гогцоо тэрхүү пүршийг барьж байдаг гал хамгаалагч юм. Хэрвээ гогцоог татаж авах юм бол пүрш сунаж доороо байрлах хөнгөн цагаан капсулыг цохино.

Үүнээс 4-9 секундын дараа гранат тэсэрдэг юм. Ерөнхийдөө ихэнх гранатын тэсрэх бодисыг тринитротолуол хэмээх нэгдлээр хийдэг аж. 

Харин дээр дурьдсан Японы 97-р загварын гранат нь өөр механизмтай юм. 97-р загварт татдаг гал хамгаалагч байсан хэдий ч ёроол нь давхар гал хамгаалагчаар хамгаалагдсан байжээ. 

Тиймээс доод талыг нь хатуу зүйл дээр зохиж байж гал хамгаалагчийг нь салгадаг байсан байна. Мэдээж цэргүүд хамгийн ойрын хатуу зүйл буюу дуулга дээрээ цохихыг илүүд үзсэн нь тэр аж. 97-р загварыг ган төмрөөр хийдэг байсан учраас нилээд чанга цохих хэрэгтэй байв. 

Энэхүү гранатыг гараар шидэх ийн хажуугаар гар оврын гранат шидэгч ашиглан харвадаг байжээ. Энэхүү шидэгч нь хөнгөн жинтэй нь дээр нилээд хол тусгайлтай байсан учраас тулааны талбарт өргөнөөр ашиглагдсан байна. 

97-р загварын гранат нь тэсрэлтийн хүч ихтэй учраас Хятад, Индонези, Сири зэрэг орнууд дуурайлган үйлдвэрлэх болсон бөгөөд өнөөг хүртэл дэлхийн зарим оронд хэрэглэгдсэн хэвээр байгаа гэнэ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()