Ногоон цайны итгэмээргүй ач тус

Сүүлийн жилүүдэд бид хэрэглэж буй хүнсэндээ онцгой анхаарал хандуулах болсон. Үүнийг дагаад кофе, савласан жүүс, ундаа зэргээс илүүтэй ногоон цайг өдөр тутмын амьдралдаа хэрэглэх хүмүүсийн тоо олширсон юм. Учир нь эрдэмтдийн баталж байгаагаар уг цай нь хорт хавдраас сэргийлэх, тархины үйл ажиллагааг сайжруулах, эрүүл шүдтэй байх зэрэгт нэн тустай гэнэ. Ингээд ногоон цайг хэрхэн хандалж, ууж хэрэглэх тухай зөвлөгөөг танд хүргэе. 

Ногоон цайны итгэмээргүй ач тус
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ногоон цай найруулах усны темпратур чухал үүрэгтэй

Ногоон цайг найруулах усны темпратур, хандлах хугацаа, навчны чанар зэргээс шалтгаалан амт нь өөр өөр байдаг. Хэрэв таны найруулсан цай гашуун амттай болсон бол та хэтэрхий халуун усанд найруулсан эсвэл цайны навчаа ихдүүлсэнийх. Харин хандлагдахгүй байгаа бол усны темпратур хүйтэн байгаагийн шинж юм. Ногоон цайны хорхойтнуудын хэлснээр, усыг халуун бүлээн буюу 60-85 градуст, 1-3 минут хандалвал, хамгийн сайхан амтаа гаргаж чаддаг гэнэ. 

Ногоон цай найруулах усны темпратур чухал үүрэгтэй

2 Хэрхэн амттай ногоон цай найруулах вэ?

Ногоон цайг сонгох болон найруулах тухай цайны хорхойтнууд зөвлөхдөө: 

  • Ногоон цайны жижиг навч нь томыгоо бодвол илүү хурдан хандлагддаг.
  • Хэрэв танд цай хандлах төвөгтэй санагдаж байвал, савласан ногоон цайнуудаас чанартайг нь сонгон хэрэглэж болно. Навчаар найруулсан цайны амт, чанарыг гүйцэхгүй ч, пакеттай ногоон цайн биед үзүүлэх эерэг нөлөө нь хэвээр хадгалагдаж байдаг.
  • Цайгаа дээр дурдсаны дагуу 85-60 градус орчим халуунтай байхад нь найруулвал, антиоксидант чанаруудаа хадгалж чаддаг. Хэт халуун усанд найруулснаар, биед хэрэгтэй хүчил болон витаминуудаа алддаг байна. 
  • Нэг гүцнээс олон аяганд хийхдээ, аяга болгонд гурван удаа хийж дүүргэнэ. Эхний удаад бүх аяганы гуравны нэг хүртэл, дараагийн удаад гуравны хоёр, хамгийн сүүлд аягыг дүүртэл нь хийнэ. Учир нь эхний удаагийн аягалалт дутуу хандлагдсан байдаг.
  • Хэрэв маш сайхан амттай цай бэлтгэхийг хүсвэл, 2 цагийн турш навчаа хүйтэнд усанд сойж дэвтээгээд, дараагаар нь халуун усандаа хийж найруулдаг. Энэ нь ногоон цайны чанарт огтхон ч муугаар нөлөөлөхгүй. 

Хэрхэн амттай ногоон цай найруулах вэ?

3 Ногоон цай биед сөрөг нөлөөтэй юу?

Хэтэрхий удаан нэрсэн гашуувтар амттай ногоон цайны кафейний агууламж маш өндөр болсон байдаг. Тиймээс кафейнд мэдрэмтгий хүмүүс ногоон цайг хэт өтгөн биш, шингэвтэр хэрэглэх нь зүйтэй. Мөн жирэмсэн эхчүүд өдөрт хоёр юмуу түүнээс илүү аяга  ногоон цай уух нь ургийн зөв өсөлтөд шаардлагатай фолиевийн хүчлийг биед шингээх чадварыг бууруулдаг  гэнэ. 

Ногоон цай биед сөрөг нөлөөтэй юу?

4 Ногоон цайны ач тусууд:

Эрдэмтдийн баталснаар, ногоон цайны хамгийн том ашиг тус бол стрессийг багасгаж, зүрхийг эрүүл байлгах билээ. Харин хүмүүсийн төдийлөн мэддэггүй давуу талыг танд хэлж өгье. ​

Ногоон цайны ач тусууд:

5 Эрүүл шүд болон буйл

2009 онд 920 хүнийг хамруулсан нэгэн судалгаа явуулжээ. Судалгааны дүнд ногоон цайг тогтмол хэрэглэдэг хүмүүсийн буйл болон шүд, согтууруулах ундаа хэрэглэдэг болон огт хэрэглэдэггүй хүмүүсээс илүү бат бөх гэсэн хариу гарсан байна. Буйлны цус алдалт, шүд үйрч унах зэрэг асуудал огт болон бараг байхгүй гэдгийг мөн тогтоожээ.​

Эрүүл шүд болон буйл

6 Зүрхний шигдээсээс сэргийлдэг

Мөн л 2009 онд ногоон цайны зүрхэнд үзүүлэх нөлөөний талаар 195,000 хүний дунд судалгаа явуулжээ. Судалгааны хариугаар мөн л ногоон цай уудаг хүмүүсийн зүрхний үйл ажиллагаа сайн гарсан байна. Туршилтын хариуд өдөрт 2-3 аяга ногоон цай ууж хэвшвэл, зүрхний шигдээсээр өвдөх магадлал 21%-иар буурдаг гэдгийг нотолсон байна. 

Зүрхний шигдээсээс сэргийлдэг

7 Тархины үйл ажиллагааг сайжруулдаг

Ногоон цай тархины хөгшрөлтийг удаашруулдаг. 2006 онд Японы, 70-аас дээш настай 1,000 хүний дунд тархины хөгшрөлтийг хэмжих судалгаа явуулсан байна. Ингэхэд тогтмол ногоон цай хэрэглэж байсан хүмүүсийн тархины үйл ажиллагаа 10 насаар залуу байсан гэдэг. 

Тархины үйл ажиллагааг сайжруулдаг

8 Хаг арилгана

Үсний хаг бол бидний өдөр тутмын амьдралд тохиолдож байдаг бэрхшээлүүдийн нэг билээ. Харин та хагнаасаа салах гэж их хэмжээний мөнгийг шампуньд зарцуулахаасаа залхаж байгаа бол, идээшүүлсэн ногоон цайны хандыг үсэн дээрээ тавьж, нэг цаг байлгасны дараа үсээ угаагаарай. Үүнийхээ дараа үсэндээ иллэг хийх хэрэгтэй бөгөөд энэ нь таныг үсийг хагнаас ангижруулаад зогсохгүй, гялалзсан болгоно.

Хаг арилгана

9 Арьсан дээр гарсан тууралтыг арилгана

Арьсан дээр гарч буй төрөл бүрийн тууралтыг ногоон цайны хандаар эмчлэх боломжтой. Учир нь ногоон цайнд тууралтын эсрэг үйлчилгээтэй "антиоксидант" агуулагддаг байна. Асуудалтай хэсэг дээрээ 15 минутын зайтай хэд хэдэн удаа цайны ханд тавих хэрэгтэй бөгөөд үүнийхээ хажуугаар өдөр 2-3 аяга ногоон цайг ууж хэвшээрэй. Ингэснээр мөн "HPV" вирусын гаралтай өвчин тусахаас сэргийлдэг. 

Арьсан дээр гарсан тууралтыг арилгана

10 Тураана

Ногоон цай нь өөхийг эрчимтэй задалж, шээсээр хөөн биеэс гадагшлуулдаг. Ялангуяа турахаар дэглэм барьж байгаа хүмүүст ихээхэн тохиромжтой. Бүхий л насны хүмүүс хэрэглэж болдгоороо онцлог бөгөөд таны биед ямар нэгэн сөрөг үр дагаврыг авчрахгүй.

Тураана

Танд эрүүл энхийг хүсье!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()