Хятадын биеэ үнэлэгчдийн үнэн төрх

Хэдийгээр Хятад улсад биеэ үнэлэх үзэгдлийг хориглодог хэдий ч энэ төрлийн бизнес улам газар аваад байгаа аж. Биеэ худалддаг бүсгүйчүүд том бага бүхий л хотуудад хаа сайгүй байдаг бөгөөд тэд нутгийн иргэд болон гадны жуулчидтай зугаацаж амар хялбар аргаар амьдрахыг хүсэгчид юм. Сүүлийн үеийн нэгэн судалгаанаас харахад тус улсын 4-20 сая эмэгтэй ийм аргаар мөнгө олдог гэжээ.

Хятадын биеэ үнэлэгчдийн үнэн төрх
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Хэдийгээр тус улсын Засгийн газраас биеэ үнэлэлтийг хориглодог хэдий ч энэ төрлийн бизнес хэдийнэ эрчээ авчээ. Тэд ихэвчлэн өдрийн цагаар хүүхэд асрагч хийж, шөнийн цагаар биеэ үнэлдэг ядуу амьдралтай охид, бүсгүйчүүд байдаг.

2

“Биеэ үнэлэх явдлыг хориглох, тэмцэх, шийдвэр гаргах” дүрмийг Хятадууд баримталдаг боловч “капиталист үзлийн хамтаар биеэ үнэлэлт ч мөн байсаар ирсэн" гэж тэд үздэг байна.

3

Жижгэвтэр эмсийн хүрээлэнгээс эхлэн үсчин, массажны газар хүртэл биеэ үнэлэгчид байдаг бөгөөд энэхүү нэрийн дор тэд үнэн төрхөө нуудаг байна.

4

Сүүлийн үед ихэнх биеэ үнэлэгч нар нь үсчний газарт үйл ажиллагаа явуулах болжээ. Энэ нь энгийн үсчний газрыг бодвол ягаан гэрэлтэй бөгөөд тэнд үйлчлүүлэгчдээ хүлээж буй хэт их будсан бүсгүйчүүд их байдаг.

5

Зарим газрын гадаа биеэ үнэлэгчид зогсож,  хажуугаар нь явсан эрчүүдийг дуудаж чангаах ч тохиолдол байдаг байна. Энэ төрлийн газрууд том болон жижиг хотуудад маш их бий.

6

Тэд Хятад иргэдэд 100-200 юаниар үйлчилдэг бол харин гадаадын иргэдэд өндөр үнэтэй мөн биеэ үнэлэгчид нь жуулчид, гадны иргэдэд маш дээрэнгүй ханддаг байна. Учир нь тэд төлбөрөө түрүүлж авдаг. Мөн төлбөрийн нөхцөлийг урьдчилан тохиролцон, ямар үйлчилгээ авахыг хүсэж байгаагаа ч түрүүлж ярилцахыг шаарддаг. Ихэнхдээ массаж гэж ярьдаг боловч массаж нэрийн дор юу байдаг нь хачирхалтай.

7

Мөн саун Хятадад маш алдартай болсны нэг шалтгаан нь тэд зочид буудлын нөмөрт байхаа больж харин бие даасан байгууллага болж өргөжсөнтэй холбоотой аж. Гурван одтойгоос дээш бүх зочид буудал сауны үйлчилгээтэй бөгөөд ихэнхдээ нэг давхарт нь, эсвэл хажууд нь тусдаа байшинд байрладаг,  далд хэлбэрийн биеэ үнэлэлт их байдаг байна.

8

Та магадгүй Хятад улсыг зорьж байсан бол зочид буудлын өрөөнд байдаг массажны сурталчилгаа харж байсан л байх. Жинхэнэ массаж ч бий, массаж нэрийн дор биеэ үнэлэлт ч эрээ цэрээгээ алдсан аж.

9

Мөн караоке нэрэн доор биеэ үнэлэгчид маш ихээр олширсон нь харамсалтай.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()