1
Япон: Хүлцэнгүй боловч шулуун шударга, ёс журамтай байх
Япончууд хүүхдийг 5 нас хүртэл нь эрх дураараа байхыг нь зөвшөөрдөг аж. 5 нас хүртлээ хүүхэд хөшиг хайчлахыг хүсвэл хайчилж, хөлнөөсөө толгой хүртэл бие дээрээ зурахыг хүсвэл зурж хүссэн бүхнээ яг л хаан мэт хийдэг. Гэхдээ япончууд хүүхдийг багаас нь цэцэрлэгт явуулж, 5 нас хүрсний дараа хатуу дэг жаягийн дагуу хүмүүжүүлдэг байна. Түүнчлэн хүүхдийн хувьд чимээгүй байдал хамгийн том шийтгэл байдаг хэмээн тэд үздэг тул хэн ч дуугаа өндөрсгөж, зандардаггүй ажээ.
2
Энэтхэг: Өгөөмөр сэтгэл ба эв эе
Энэтхэгт хүүхдийг багаас нь өгөөмөр зан, эв эеийг сахисан, өөрөө өөрийгөө хянах чадвартай нэгэн болгож хүмүүжүүлэхийг зорьдог. Иймээс ч залуу үеийнхэн нь байгаль орчныг хайрлаж хамгаалдаг, ан амьтанд өгөөмөр сэтгэлээр ханддаг болжээ. Түүнчлэн эцэг эхчүүд нь япончуудын нэгэн адил дуугаа өндөрсгөхийг урьдал болгодоггүй бөгөөд аливаа асуудлыг тайван, хүлээцтэй шийдэхийг өөрсдөө үлгэрлэн үзүүлэхийг эрхэмлэнэ. Мөн бясалгалын хичээлийг багаас нь зааж, хэрхэн зөв инээмсэглэхийг ч сургадаг аж. Тэдний хувьд хүн хүнээрээ байхыг юу юунаас илүүтэйгээр чухалд тооцдог байна.
3
Хятад: Ахмад хүний үг бол хууль
Хятадад эцэг эхчүүд хүүхдэдээ аав, ээжийн үг бол хууль гэх үзлийг ягштал баримталж байхыг сургадаг. Цэцэрлэгт орсон цагаас эхлэн хүүхэд тогтсон цагийн хуваарийн дагуу хичээлдээ сууж, гэрийн ажлаа хийх зэргээр цаг баримталж сурдаг ажээ. Түүнчлэн тэд магтаал бол хүнийг хойш татдаг зүйл гэж үздэг тул магтахын оронд шүүмжлэлтэй талыг нь хүүхдэдээ хэлж, улам бүр өсч дэвжих боломжийг нь нээж өгөхийг чухалчилдаг.
4
Их Британи: Өөртөө итгэх итгэл, хүндлэл
Англичуудын хувьд хүүхдээ бусдын өмнө өөрийгөө чөлөөтэй илэрхийлэх итгэл дүүрэн, бусдыг ч хүндэтгэж харьцах чадамжтай бие хүн болон төлөвшүүлэхэд ач холбогдол өгдөг. Тэд хүүхдийн хувийн орон зайг хүндэтгэж, хайрцагнаас гадуур сэтгэж сурахыг хүүхдэдээ зөвлөдөг. Мөн орилох, өрөөнд зөвшөөрөлгүй орох зэргийг тэд бүдүүлэг үйлдэл хэмээн сургаж, ийм үйлдэл гаргахыг хатуу хориглодог ажээ.
5
Швед: Хүн бүр ижил тэгш
Шведүүд хүүхдийг насанд хүрсэн хүний адил авч үзэх хандлагатай байдаг ажээ. Иймээс ч тэд хүүхдийн санаа бодлыг бусдын адил хүндэтгэн авч үздэг байна. Түүнчлэн тэд хүүхэдтэй хэрхэн харилцаж, яаж эрхлүүлхийг хүсч байна яг тэр хүслийнхээ дагуу л харьц гэсэн үзэл баримтлалыг амьдралынхаа мөдлөгө болгодог.