30+ насандаа арьсаа хэрхэн арчлах вэ?

Нүүрний арьс гэдэг маш эмзэг эрхтэн бөгөөд нарны туяа, салхи, бороо, хүйтэн гээд бүхий л зүйлд бусад биеийн хэсгүүдээс илүү их өртдөг.  Арьсны толигор, эрүүл сайхан байдалд гадаад орчин төдийгүй дотоод хүчин зүйлсүүд нөлөөлдөг. Жишээлбэл: дааврын өөрчлөлт, суурь өвчин гэх мэт.

30+ насандаа арьсаа хэрхэн арчлах вэ?

Та өөрийгөө залуу байна хэмээн бодож арьсаа арчлахгүй үлдээж болохгүй бөгөөд бүхий л насанд өөрийн арьсанд тохирсон арчилгааг хийх хэрэгтэй.  Залуу насанд арьсны батга, илүүдэл тослогтой тэмцдэг бол нас ахих тусам үрчлээ үүсэх, нөсөө толбо үүсэх, чийглэгийг хадгалах зэргээс урьдчилан сэргийлэх шаардлага тулгарна.

Зөвхөн чийгшил өгч, тогтмол цэвэрлэх нь цаг хугацааны эрхээр хангалтгүй болж эхэлнэ. Арьс арчилгаанд чухал зүйлсийн нэг нь коллаген байдаг. Хэдийгээр залуу байх үед коллагены ялгарал хангалттай байдаг бол 25 нас хүрмэгц коллаген ялгарах явц удааширдаг.  Тамхи, хэт ягаан туяа зэрэг нь коллаген алдагдах явцыг илүү түргэсгэх магадлалтай.  Тиймээс нэмэлтээр гоо сайхны бүтээгдэхүүн хэрэглэх, зөв хооллох арга замаар арьсаа аварч үлдэх шаардлагатай.

 

1 Үрчлээний эсрэг тос түрхэх

Хэдийгээр тэтгэвэрт гарах хол байгаа ч өөрийн арьсанд тохирсон үрчлээний эсрэг тосыг авч, зааврын дагуу хэрэглэх нь зүйтэй. Түүний найрлаганд байх антиоксидант болон бусад элемэнтүүд арьсны эрт хөгшрөлтөөс сэргийлэх болно.

Үрчлээний эсрэг тос түрхэх

2 Нарны хамгаалалттай тос түрхэх

Нарны хамгаалалттай тос бол зөвхөн зуны улиралд аялал зугаалганы үеэр түрхдэг зүйл биш. Жилийн дөрвөн улиралд хотод ч, хөдөө орон нутагт ч хамаагүй энэ тосыг түрхэх хэрэгтэй бөгөөд энэ нь үрчлээ үүсэх, нөсөө толбо үүсэхээс сэргийлнэ. Үүнээс гадна арьсны хорт хавдар буюу меланома өвчнөөс сэргийлэхэд тустай.  

Нарны хамгаалалттай тос түрхэх

3 Зөв хоолло

Хэрвээ та илүүдэл жинтэйгээ тэмцэж, хооллолтондоо анхаарч байгаа бол таны хүнсэнд нүүрс ус, өөх тос, уураг байх хэрэгтэй гэдгийг битгий мартаарай. Ялангуяа өөх тос нь арьсыг эрүүл хадгалахад тусална. Өөх тосны дутагдал нь үрчлээ үүсэх, арьс хуурайших нөхцлийг бүрдүүлдэг.

Зөв хоолло

4 Арьсаа дотроос нь арчил

Арьсаа чанга, толигор хадгалахын тулд дотроосоо амин дэм уух хэрэгтэй. Найрлаганд нь олон төрлийн амин дэм байхаас гадна коллаген агуулсан байх шаардлагатай гэдгийг мартаж болохгүй. Уг амин дэмүүд нь арьсны гүнд агуулагдах фибробласттай урвалд орж, коллаген ялгарахад тусална.

Арьсаа дотроос нь арчил

Сайн унтаж амар

Хэдийгээр бид амьдралынхаа гуравны хоёрыг унтаж өнгөрүүлдэг ч энэ хугацааг багасгах гэж оролдох хэрэггүй. Хүн өдөрт 7 цаг унтах хэрэгтэй бөгөөд эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад хэт их унтах болон хэт бага унтах нь бидний сэтгэл санаа болон арьсанд сөргөөр нөлөөлдөг болох нь тогтоогдсон байна.

Дутуу нойртой байх үед нүдний доор хөхрөх, арьс өнгөө алдах, үрчлээ үүсэх гэх мэт шинж тэмдгүүд ажиглагддаг.  Долоо хоногийн турш дутуу авсан нойроо амралтын өдрүүдэд нөхнө гэж байж боломжгүй зүйл бөгөөд мөн л судалгаагаар батлагдсан.  Тиймээс тогтсон цагтаа, тогтмол унтах хэрэгтэй.

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()