"MV Joyita" хөлөг онгоцны сүйрлийн нууцлаг түүх

2022-04-13, 15:44
1,804

Дэлхий даяар усан онгоц алга болсон түүхүүд олон бий. Гэхдээ маш сайн тоноглогдсон хөлөг онгоц, цаг уурын таатай нөхцөлд осолдож, хөлгийн багийнхан ор мөргүй алга болсон түүх тийм ч олон биш биз ээ. Яг ийм түүх MV Joyita хөлөгт тохиолдсон юм.

"MV Joyita" хөлөг онгоцны сүйрлийн нууцлаг түүх

1 Жижиг гэмтэл

Алдарт найруулагч Уэстийн захиалгаар 1931 онд үйлдвэрлэгдсэн тус хөлөг онгоц хожим Хавайн арлын цэргийн бааз руу илгээгдэж, эргийн харуулын онгоц болон хэрэглэгдэх болсон түүхтэй.

Гэсэн ч 1955 онд MV Joyita хөлөг эргэн хувьчлагдсан бөгөөд мөн оны 10-р сарын 3-ны өдөр Токелау арал руу хөвж явжээ. Самоа арлаас хөдөлсөн MV Joyita хөлгийн туулах ёстой зам ердөө 270 миль байсан ч замдаа доголдож, хөлөгт жижиг гэмтэл үүсчээ.

Хөлгийг задгай далайд гарахын өмнө засварын ажилчид хөдөлгүүрийн авцуулах холбоонд гэмтэл гарсныг зассан гэдэг. Тухайн үед хөлөг дээр хөлгийн багийнхан, эмч, хүүхдүүд гэх мэт нийт 25 хүн зорчиж явжээ. Хөлөг дээрх эмч нарын хувьд Токелау арал дээр яаралтай мэс засал хийхээр явж байсан нь тэр аж.

Жижиг гэмтэл

2 Учир битүүлэг явдал

MV Joyita хөлөг зорьсон газартаа 2 хоногийн дотор хүрнэ хэмээн тооцологдсон байсан ч товлосон цагтаа Токелау арал дээр газардсангүй. Хөлгөөс ч ямар нэгэн холбоо байхгүй, тусламж хүссэн дохио илгээхгүй байв. Ийнхүү хөлөг онгоц ихээр зорчдог далайн замыг өнгөрснийхөө дараа MV Joyita хөлөг ор сураггүй алга болжээ. Хөлөг онгоц алга болсон даруйд эрлийн багийг гарган хайлгаж, арлаас 100,000 милийн зайд самнасан боловч хөлөг онгоц олдсонгүй.

Гэтэл гэнэтийн үйл явдлаас хойш 5 долоо хоногийн дараа MV Joyita хөлөг хөвж явсан замаасаа 60 милийн зайд задгай далайд хөвж яваа нь олдсон бөгөөд хөлгийн багийнхан болон зорчигчид ор мөргүй алга болсон байжээ.

Учир битүүлэг явдал

3 Таамаглалууд

Хөлөгт хийсэн үзлэгээр хөлөгт ямар нэгэн гэмтэл гараагүй байв. Түүнчлэн живэхгүй хийцлэлтэй хэмээн алдаршсан байсан тус хөлөг далайн уснаа хөвж явсан ч хөлөгт явж байсан хэн ч үгүй байсан нь хамгаас хачирхалтай явдал болжээ. MV Joyita хөлөг ч ямар нэгэн эвдрэлгүй байсан тул 1960-аад оны сүүл хүртэл далайн тээвэрт хэрэглэгдэж байжээ.

Хөлгийн багийнхан учир битүүлгээр алга болсон явдал өнөөг хүртэл нууц хэвээр байгаа ч хэд хэдэн таамаглалууд хүчтэй яригдсаар иржээ. Тухайлбал, хөлгийн ахмад болон туслах хооронд үл ойлголцол үүсч, энэ байдал хурцдан нэгнийхээ аминд хүрсэн, далайн дээрэмчдийн золиос болсон, хөлгийн ахмадын их хэмжээний өртэй байсан явдал ч энэ учир битүүлэг явдалтай хамааралтай гэх таамаглалууд олны дунд үлджээ.

Таамаглалууд

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()