Монголын хилийн ойролцоо амьдардаг эртний Ромчуудын үр сад

2020-09-15, 17:28
7,231

Хятадын алс умардын Лициан тосгонд амьдардаг хүмүүсийг олон жилийн турш бусад ястнуудаас онцгой гэж үзсээр иржээ. Тэрхүү тосгоны ихэнх иргэд шар үс, ногоон нүдтэй, Европжуу төрхтэй байдаг нь судлаачид эрт үед тэр нутагт оршин байсан Ромын легионы үр сад одоо ч байж магадгүй гэсэн таамаглал дэвшүүлэхэд хүргэсэн юм. Харин хэдэн жилийн өмнө хийсэн ДНХ-ийн шинжилгээгээр тэдгээр хүмүүсийн гуравны хоёр нь Европ уг гарвалтай гэдгийг тогтоожээ.

Монголын хилийн ойролцоо амьдардаг эртний Ромчуудын үр сад

Ингэснээр Ромын жанжин Маркус Крассусын алга болсон легионы тухай домог үнэндээ Лициан тосгонтой холбогдох боломжтойг тус судалгааны үр дүн гаргаж ирсэн байна.

Тодруулбал МЭӨ 53 онд Крассус Парфянчуудад ялагдан өөрөө олзлогдож, өнөөгийн Ираны нутагт цаазлуулсан бол түүний армиас үлдсэн 145 ром цэрэг амьд гарч, улмаар Баруун болон Төв Азийн нутгаар хэрэн тэнүүчилж амьдарсан гэдэг.

Эртний Лициан тосгон нь Ганьсу мужийн нутагт, Өвөр Монголын хилтэй бараг залгаа байдаг юм.

Оксфорд их сургуулийн профессор Хомер Дабсийн үздэгээр тэдгээр цэргүүд дорно зүг рүү аяллаа үргэлжлүүлж явахдаа Хятадуудад баригдсан бөгөөд хожим МЭӨ 36 онд Лицианыг байгуулсан аж.

Мөн өөр нэг таамаг байдаг нь тэд өнөөгийн Узбекистаны нутагт явж байхдаа Хүннүгийн жанжинтай таарч, улмаар тэдний их цэрэгт нэгдэн Хан улсын эсрэг дайнд оролцсон гэдэг ажээ.

Ямартаа ч Лициан тосгон МЭӨ 36 онд буюу Хүн, Хан хоорондын дайны үеэр байгуулагдсан нь баттай үнэн юм.

Түүнчлэн ойролцоо байх Ёнчанаас олдсон эртний булшнууд барууны хэв маягтай байгаа нь Ром хүмүүс үнэхээр Хятадад амьдарч байсныг нотлох бас нэгэн том баримт ажээ. Ялангуяа булшнаас олдсон араг яс нь дор хаяж 182 см өндөртэй хүнийх байжээ.

Гэхдээ мэдээж энэ онолыг үгүйсгэх гаргалгаанууд бий. Лициан нь Говийн их цөлд, Торгоны зам дээр байрлах тул дорныг зорьж байсан Европ худалдаачид тэнд суурьшиж, үр удмаа үлдээсэн байх боломжтой гэж зарим судлаачид үздэг.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()