Нүдний шилгүйгээр хараа сайжруулах арга

2016-04-06, 09:09
8,835

1860-1931 онд амьдарч байсан Америкийн нүдний эмч Уильям Горацио Бейтс (William Horatio Bates) дасгалын тусламжтайгаар заавал шил зүүлгүйгээр хараагаа сайжруулах боломжтойг нотолж чаджээ. Ингээд бид та бүхэндээ түүний сонирхолтой зөвлөгөөг хүргэж байна.

Нүдний шилгүйгээр хараа сайжруулах арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Түүний олон жилийн туршлага, хөдөлмөр харааны гажигийг эмчлэх арга дээр үндэслэсэн хоёр дүгнэлт гаргахад хүргэжээ

- Сэтгэл гутрал бол хараа муудах гол шалтгаан. Учир нь тархи хямрахад нүдний булчингууд ч дагаж хямардаг бөгөд энэ нь ойрын болон холын хараа муудах, хялар болох, сохрох зэргээр илэрдэг.

- Тайтгарал нь эсрэгээрээ харааг сайжруулдаг байна.

Түүний олон жилийн туршлага, хөдөлмөр харааны гажигийг эмчлэх арга дээр үндэслэсэн хоёр дүгнэлт гаргахад хүргэжээ

2

Түүний аргаар бол унтахын өмнө тэмдэглэлийн дэвтэртээ амьдралынхаа шинэ хөтөлбөрийн суурь болох эрүүл мэнд, бие организм бүхэлдээ болон хараа хэсэгчлэн түргэн хугацаанд сэргэх талаар бичих нь чухал гэнэ. Ингэхдээ товчилсон, хураангуйлсан үгээр биш бүтэн үг, өгүүлбэрээр бичиж байх шаардлагатай юм байна. Жишээ нь “Би хараагаа сайжруулж байна”, “Миний нүд хурц, тод хардаг болно” гэх мэт.

3 Бейтсийн дасгалын арга: Пальминг

Ер нь бол байнга, ялангуяа нүд ядарч байгааг мэдрэх үедээ, мөн унтахын өмнө 3-5 минут пальминг дасгалыг хийх хэрэгтэй. Ингэхдээ хоёр гарын алгаа хонхойлгон нүдээ дарна. Энэ нь нүдэнд даралт учруулахгүй бас гэрэл тусахгүй байх нь чухал. Ялангуяа ямар ч даралт, таагүй байдал мэдрэгдэх ёсгүй гэдгийг сана.

Ингэхдээ юуны өмнө алгаа хооронд нь үрж сайтар халаах хэрэгтэй. Дараа нь нүдээ зөөлөн аних бөгөөд алгаараа дарах үед гүн харанхуй нөмөрсөн мэт мэдрэгдэнэ. Гэхдээ энэ байдал бие болон сэтгэл тайвширч, тайтгарсан үед л бий болно гэдгийг сана. Энэ үр дүнд хүрэхийн тулд хар өнгийн эд зүйлийг төсөөлж, санахыг оролд. Дараа нь 100 хүртэл тоолон амьсгалаа хянаарай.

Бейтсийн дасгалын арга: Пальминг

4 Бейтсийн дасгал: Дурсамж

Сэтгэл санаа болон нүүр, нүдний булчинг сайтар амрааж, тайвшруулдаг өөр нэг дасгал бол дурсамж юм. Ямар нэгэн өөрт тааламжтай сэтгэгдэл төрүүлэх сайхан зүйлс, жишээлбэл аялал эсвэл дуртай өнгө гэх зэргийг бодож дурсах нь чухал. Ногоон өнгө нь сэтгэл санаа болон нүдийг амраахад хамгийн эерэг үр дүн үзүүлдэг болох нь тогтоогджээ. Түүнчлэн хар өнгийн тоо эсвэл үсгийг төсөөлж, бодож болно.

Бейтсийн дасгал: Дурсамж

5 Бейтсийн дасгал: Бодлын төсөөлөл

Ямар нэгэн зүйлийн талаар дурсмагц үргэлжлүүлээд төсөөлөн бодох хэрэгтэй. Та дээр нь юу ч бичээгүй цагаан цаас харж байна гэж төсөөл. Түүн дээр бодлоороо ямар нэгэн зүйл бичээд төгсгөлд нь цэг тавь. Тэр цэг рүүгээ харан цаасаа хөдөлгөөрэй.

Бейтсийн дасгал: Бодлын төсөөлөл

6 Бейтсийн аргын давуу болон сул талууд

Эдгээр арга нь аметропиягийн (харааны хугарлын чадварт өөрчлөлт гарах) эхэн үеийн өвчлөлийн үед өндөр үр дүнтэй ажээ. Хэрэв өвчтөн харааны шил хараахан зүүж эхлээгүй байгаа тохиолдолд харааг системтэй, тогтмол дасгалын хүчээр хэвийн хэмжээнд сэргээх боломжтой. Хэрэв таны хараа муудаагүй бол дасгалыг хараа муудахаас урьдчилан сэргийлэх журмаар хийж болно. Учир нь эдгээр дасгалууд нь нүдний ядаргааг багасгаж, харааны анализаторт таатайгаар нөлөөлдөг байна.

Дээрх дасгалуудыг нүдний болор цайх өвчний үед хийж болохгүй. Учир нь өвчнийг улам хүндрүүлэх талтай юм байна. түүнчлэн хэрэв та нүдний ямар нэгэн хагалгаанд ороод удаагүй байгаа бол дасгалуудыг хагас жилээс багагүй хугацаанд хийхгүй байх нь зүйтэй. 

Бейтсийн аргын давуу болон сул талууд

7 Бейтсийн аргаар хичээллэсний үр дүн

Бейтсийн аргаар хичээллэсэн хүмүүсийн сэтгэгдэл янз бүр байдаг. Тэдгээр хүмүүсийн олонхи нь дээрх аргаар хараагаа бүрэн сэргээж чадсан бол /ялангуяа хэрэв өвчний шалтгаан нь нүдний булчингийн сулралтай холбоотой бол/ зарим нь харааны диоптрия нь хэдэн түвшнээр дээшилсэн, үр дүн нь сайн гэж ярьсан байна. Харин үлдсэн хэсэг нь ямар ч үр дүн авчраагүй хэмээжээ. Гэхдээ амьдралд аз тохиох нэгэн байхад азгүйтэх нэг нь ч байдаг шүү дээ.

Бейтсийн аргаар хичээллэсний үр дүн

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()