Таны санаанд оромгүй аймшигтай мэс заслууд

Өдгөө бидэнд мэдэгдэж байгаа ихэнх мэс ажилбарууд шууд л өнөөдрийн энэ хөгжилд хүрчихсэнгүй, анх бий болсноосоо хойш асар олон хүн мал дээр туршигдан, явц дундаа цөөнгүй хэдэн хүний алтан амийг  бүрэлгэж ч байсныг бид мэдэхгүй. Ингээд та бүхэнд аливаа зүйлд хүрэхэд, золиос шаарддагийн жишээг харуулсан хамгийн аймшигтай мэс ажилбаруудыг танилцуулья. Бид ямар азаар эрт үед төрөөгүй юм бэ?

Таны санаанд оромгүй аймшигтай мэс заслууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Мөгөөрсөн хоолой солих

2011 онд, Шведийн мэс заслын эмч, Паоло Маккиарини (Paolo Macchiarini), Каролинскагийн эмнэлэгт анх удаа хиймэл цагаан мөгөөрсөн хоолойг өвчтөний өөрийнх нь үүдэл эсийг ашиглан амжилттай шилжүүлэн суулгасан гэдэг. Тухайн үед, түүний хийсэн энэхүү үйлдэл, эрүүл мэндийн салбарт томоохон нээлт болсон гэхэд болно. Үүнээс хойш 7 өвчтөнд эл хагалгааг амжилтай хийсэн боловч, түүнээс дутахгүй их гарз хохирлыг амссан байна. Мэс засалд орсон өвчтөнгүүд эхнээсээ шархаа дийлэлгүй хорвоог орхиж байлаа. Энэ явдал, эмнэлгийг тойрсон дуулиан шуугианыг тарьж байсанд тус эмнэлгийн дарга, албан тушаалаасаа огцорсон байна. Түүнчлэн Паоло Маккиарини ч мөн ажлаа хийхэд хүндрэлтэй болжээ.

Мөгөөрсөн хоолой солих

2 Мөч уртасгах

Мөч уртасгах мэс засал нь маш хүнд, нарийн ур чадвар шаардсан мэс ажилбаруудын нэг юм. Энэ нь нэг ёсондоо араг ясны хэлбэрийг өөрчилж, мөчийг илүү урт болгож өгдөг байна. Түүнчлэн хоёр хөл нь төрөлхийн урт богино хөлтэй хүүхдүүдэд ихэвчлэн хийгддэг ажээ. Энэ нь нэг талаар гоо сайхны мэс засалд ороод байгаа бөгөөд тухайн хүнийг ойролцоогоор 7 см хүртэл өндөр болгодог байна. Эдгэрэх хугацаа нь тухайн хүнээсээ шалтгаалан,  харилцан адилгүй аж. АНУ-д энэхүү мэс ажилбарыг хийлгэх ханш нь ойролцоогоор 85 мянган доллар орчим гэнэ.

Мөч уртасгах

3 Хэл тайрах

Амны хөндийн хорт хавдрын үед, энэхүү хэл тайрах хагалгааг хийдэг байна. Хамгийн анх эл мэс заслыг 18, 19-р зууны үед хийдэг байжээ. Тус мэс ажилбарыг хийлгэсэн хүмүүсийн ихэнх нь ярьж чадахаа байдаг, бүр цаашлаад амь насаа алддаг байна. Ийнхүү хавдар болох шалтгаан нь хэлний төрөл бүрийн цоолбор, зүсэлтээс болж шарханд бохир орсноос үүдэлтэй ажээ.

Хэл тайрах

4 Хөлрөлтийг зогсоох

Энэ төрлийн мэс заслыг ихэвчлэн хэт их хөлөрдөг, хүмүүс хийлгэдэг бөгөөд ургал мэдрэлийн тогтолцооны мэс ажилбарыг хийдэг байна. Мэдээж их хөлөрнө гэдэг сайн зүйл биш. Наанадаж л гоё сайхан харагдахад ихээхэн нөлөөтэй. Гэвч хангалттай туршигдаагүй иймэрхүү мэс ажилбарыг хийлгэх нь ухаалаг аргаар амиа хорлож байгаа хэрэг ч гэж хэлж болно. Амжилттай боллоо гэхэд, тухайн хүнд ядрах, булчин өвдөх, бие мэдээ алдах зэрэг шинжүүд түгээмэл илэрдэг байна.  

Хөлрөлтийг зогсоох

5 Гавлын яс өрөмдөх

Эрт дээр үед ухаан санаа эрүүл бус, сэтгэцийн доголдолтой хүмүүсийг эрүүл саруул болгох зорилготой тус мэс ажилбарыг хийдэг байжээ. Энэ нь нэг ёсондоо шашины буруу номлолтой холбоотой. Гавлын ясыг өрөмдөж цоолсноор тэрхүү нүхээр муу ёрын сүнс, тухайн хүний сэтгэцэд нөлөөлөөд буй буг чөтгөр гарна хэмээн үздэг байжээ. Энэхүү аймшигтай төөрөгдлөөр гавлыг ясаа цоолуулсан эртний хүмүүсийн шарилууд цөөнгүй юм.

Гавлын яс өрөмдөх

6 Аарцаг тэлэгч

Дундад зууны үед, бүсгүйчүүдийг төрөх үеээр тэдний аарцагны ясыг энэхүү багажаар тэлж, хүүхдийн толгой хавчуулагдах, бас бус эрсдлээс хамгаалах зорилготой ажээ. Ялангуяа савны амсар нээгдэхгүй үед, ийнхүү хүчээр нээдэг байснаас үүдэн жирэмсэн эх их хэмжээний цус алдах гэх мэт эрсдлүүд илэрдэг байж. Энэхүү аймшигт мэс ажилбарыг хийлгэсэн 1500 гаруй Ирланд эмэгтэйчүүд насаараа тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэйгээс гадна ахин хүүхэд тээх боломжгүй болж хоцорчээ.

Аарцаг тэлэгч

7 Биеийн доод хэсгийг тайрах

Хөл, бэлэг эрхтэн, аарцагны яс зэрэг бэлхүүснээс доошхм биеийн хэсгийг тайрах мэс ажилбар нь өнөөг хүртэл хийгдсээр байгаа юм. Ялангуяа Афганистаны ахмад дайчдын ихэнхийг ийм аймшигтай мэс ажилбар хийлгэсэн хүмүүс цөөнгүй эзэлнэ. Ихэнхдээ амжилтгүй болдог учраас аз сорьсон мэс засал гэж хэлж болно. Амьд гарлаа ч, амьдралын ямар ч идэвхигүй болж, хагас үхдлийн байдалдтай явахаас огт ялгаагүй. 

Биеийн доод хэсгийг тайрах

8 Тархи хуваах

Тархины хавдрын өвчлөлд, энэүү аймшигт мэс ажилбарыг өвчтөнд хийдэг бөгөөд 1960, 70-оод оны үеээс түгээмэл хийх болсон аж. Гэвч тэдгээр мэс заслын ихэнх хувь нь амжилтгүй болж, маш олон хүмүүс амь насаа алддаг байжээ. Өдгөө энэ төрлийн мэс ажилбарыг бага насны хүүхдүүдэд түгээмэл хийдэг байна.

Тархи хуваах

9 Нүдний мэс ажилбар

Нүдний мэс ажилбараар алдартай Италийн мэс засалч Бенедетто Стрампелли (Benedetto Strampelli), нүдний хараа сайжруулах зорилготой эл мэс ажилбарыг анх санаачилса  юм. Мэдээж үр дүнгээ өгсөн тохиолдол байх ч, ихэнхдээ тухайн өвчтөн хараагаа бүрэн алддаг байжээ. Харин өдгөө энэхүү мэс ажилбар (хараа тэглэх) улам хөгжиж, маш олон хүмүүс амьдралдаа сэтгэл хангалуун явна.

Нүдний мэс ажилбар

10 Сав суулгах

Швед улсын эмч нар анх хийсвэр хагалгааг санаачлан амжилттай хийж гүйцэтгэсэн байдаг. Энэ нь өөрөөрөө төрж чадахгүй олон эмэгтэйчүүдэд тус болсон ч, эрсдэл дагуулсан нь ч ойлгомжтой юм. Түүнчлэн савны хорт хавдрын улмаас саваа авахуулж, хүүхэдтэй болох боломжгүй болсон 30 гаран насны 5 бүсгүйд энэхүү мэс ажилбарыг туршжээ. 26 настай Лендси хэмээх бүсгүй энэ хагалгааг хийлгэсэн боловч харамсалтай нь амжилтыг ололгүй, нас барсан гэдэг.

Сав суулгах

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()