Хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг 7 төрлийн санах ой

Санах ой гэдэг үгийг нь харахад л бидний тархи яг л компьютерын хатуу диск мэт үүрэг гүйцэтгэж, бидний хүссэн үед хүссэн мэдээллийг маань эргэн сануулдаг мэт сэтгэгдэл төрөх нь бий. Гэвч үнэн хэрэгтээ хүний тархинд хязгаар үгүй бөгөөд өдгөө ч хүн төрөлхтөн тархийг бүрэн судалж чадаагүй хэвээр байгаа билээ.

Хүний амьдралд чухал үүрэг гүйцэтгэдэг 7 төрлийн санах ой
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Богино хугацааны санах ой

Богино хугацааны санах ой компьютерын шуурхай санах ой буюу RAM-тай ижил үүрэгтэй гэж үзэж болно. Богино хугацааны санах ой нь аливаа мэдээллийг урт хугацааны санах ой болон ажлын санах ойноос эргүүлэн санадаг ажээ.

Хүнд богино хугацааны санах ой үгүй болсон тохиолдолд хүн хийж буй зүйлсээ мартах, цаашилбал алцхаймерын өвчтэй болох зэрэг сөрөг нөлөө гардаг байна.

Богино хугацааны санах ойд аливаа мэдээлэл 20-30 секундийн туршид л хадгалагддаг байна. Иймээс ч хүн гэртээ орж ирээд автоматаар хийдэг дадал буюу түлхүүр тавих үйлдлээ дараа нь санахгүй будилах явдал их гардаг ажээ. Богино хугацааны санах ойд 5-9 үйлдлийг хадгалж авах боломжтой гэж үздэг байсан ч сүүлийн үеийн судалгаагаар 4-5 үйлдлийг л санах боломжтой гэж үзэх болжээ.

Богино хугацааны санах ой

2 Урт хугацааны санах ой

Урт хугацааны санах ой магадгүй танд хүссэн мэдээллээ хадгалж орхиод, хэрэгтэй үедээ эргэн санах боломжтой яг л компьютерын хард диск мэт санагдаж байвал та эндүүрчээ. Урт хугацааны санах ой нь дотоод ухамсрын хүрээний ойлголт бөгөөд аливаа мэдээллийг тодорхойгүй хугацаагаар санах боломжийг хүнд олгодог. Аливаа мэдээлэл урт хугацааны санах ойд орохын тулд хэд хэдэн удаа хүнд давтагдан санах үйл явцийг дамжин өнгөрдөг ажээ. Учир нь урт хугацааны санах ойд аливаа мэдээлэл хадгалагдахдаа тархинд мэдрэлийн холбоос үүсгэдэг тул тухайн зүйлсийг нэг хараад л урт хугацааны санах ойд орох боломжгүй байдаг байна. Урт хугацааны санах ойг хүний хамгийн чухал санах ой хэмээн нэрийддэг.

Урт хугацааны санах ой

3 Семантик санах ой буюу утгын ой

Энэ төрлийн санах ойг хүн хэл яриандаа хэрэглэдэг бөгөөд өөрийгөө илэрхийлэх, орчин тойрноо тодорхойлж яриахад утгын ой чухал үүрэг гүйцэтгэдэг ажээ. Иймээс ч утгын ойг том хэмжээний танин мэдэхүйн нэвтэрхий тольтой зүйрлүүлэн ойлгох боломжтой бөгөөд энэ санах ой нь аливаа зүйлсийн нэршил, түүнтэй холбогдолтой цаг хугацаа, тоо баримт зэргийг тогтооход хэрэглэгддэг байна. Гэхдээ энэ төрлийн санах ойд сэтгэл хөдлөл ямар нэгэн нөлөө үзүүлдэггүй ба зөвхөн тоо баримттай мэдээллийг хадгалдаг аж.

Семантик санах ой буюу утгын ой

4 Горимын санах ой

Энэ санах ойд хүний ухамсаргүйгээр хийгдэж байдаг үйлдлүүд буюу гутлын үдээс үдэх, хөгжим тоглох, машин жолоодох зэрэг үйлдлүүд хадгалагддаг ажээ. Иймээс энгийнээр энэ санах ойг олон дахин давтаж хийсээр дадал зуршил болсон зүйлсийн мэдээллийг хадгалдаг гэж ойлгох боломжтой. Энэ санах ойн чадамж алдагдсан үед хүнд бүх үйл хөдлөлдөө анхаарал хандуулж, бодох шаардлага тулгардаг.

Горимын санах ой

5 Тохиолдлын санах ой

Тохиолдлын санах ой нь хүний өөрийн биеэр оролцож, мэдэрсэн зүйлсийг хадгалдаг бөгөөд цаг хугацаа, байршил, тухайн үйл явдалтай холбоотой сэтгэл хөдлөл зэрэг олон төрлийн мэдээллийг сануулдаг аж. Иймээс мартагдсан байсан дурсамжууд тохиолдлоор өмнө нь мэдэрч байсан мэдрэмж, үнэртэж байсан үнэр, сонсож байсан дууг сонсоход сэдэрдэг байна. Тохиолдлын санах ойгоо алдсан хүний хувьд аливаа үйл явдал хэзээ, хаана болсон зэрэг мэдээллийг эргэн санах чадваргүй болдог.

Тохиолдлын санах ой

6 Ажлын санах ой

Ажлын санах ой гэдэг нь тодорхой мэдээллийг богино хугацааны туршид хадгалах тогтолцоо бөгөөд яг одоо цагт тулгамдаж буй асуудлыг шийдэх, аливаа зүйлсийн логик авцалдааг гаргахад тусалдаг гэдгээрээ богино хугацааны санах ойноос ялгардаг ажээ.

Ажлын санах ой

7 Мэдрэхүйн ой

Хэдийгээр мэдээлэл олон дахин давтагдсан тохиолдолд л урт хугацаагаар хадгалагддаг боловч мэдрэхүйн санах ойгоор дамжсан тохиолдолд давтагдах шаардлагагүй байдаг байна. Мэдрэхүйн санах ойг дараах 6 хэсэгт ангилж авч үзнэ. Үүнд:

Харах: Хүний харсан зүйлсийн 80 орчим хувийн мэдээлэл тархинд хүрч, урт хугацааны санах ойд байрладаг. Иймээс ч хүмүүс харсан зүйлсээ тоочин ярьж, эргэн санахдаа хурдан байдаг ажээ.

Сонсох: Хүн сонссон зүйлсээ хожим ялган таних, тухайн дуу чимээ хаанаас гарч байгааг мэдрэхэд мэдрэхүйн ой тусалдаг.

Үнэрлэх: Үнэр нь хүний тархинд хадгалагдаж буй мэдээллүүдээс тухайн үнэртэй холбоотой бүх дурсамжийг эргэн сануулах хүчтэй байдаг тул үнэрээр дамжуулан урт хугацааны мэдээлэл санах ч боломжтой.

Амтлах: Хэлний булцуунд аливаа зүйлс хүрэх үед энэ төрлийн санах ой идэвжиж байдаг ба иймээс ч аливаа амтлаг зүйлсийн тухай бодох үед аманд амтагдах мэт сэтгэгдэл хүнд төрдөг байна.

Хүрэх: Мэдрэлийн судлын төгсгөл хэсэгтэй харилцан үйлчлэлд хүрэх үед тухайн эд зүйлсийн хэлбэр, хэмжээ, материал гэх мэт зүйлс санах ойд хадгалагдан үлддэг. Ялангуяа хүрэх мэдрэмжийг сэтгэл хөдлөлтэй холбосон тохиолдолд тухайн дурсамж урт хугацаанд хадгалагдан үлддэг ажээ.

Орон зай: Орон зайн мэдрэмжийн тусламжтайгаар бидний дурсамж бодит мэт орон зайд өрнөж буй мэт мэдрэгддэг ажээ.

Мэдрэхүйн ой

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()