Үүнийг уугаад гормоны тэнцвэрт байдлаа хадгалж, гоо үзэсгэлэнгээ тодотгоорой!

Эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дааврын тэнцвэрт байдлаас зөвхөн нөхөн үржихүйн системийн үйл ажиллагаа төдийгүй, зүрх судасны, мэдрэлийн, тулгуур эрхтний тогтолцоо болон ясны бэхжилт, бэлгийн чадавхи гэх мэт олон хүчин зүйл шалтгаалдаг байна. Энэхүү нийтлэлээс та бүхэн, дааврын тухай, түүний тэнцвэрт байдал алдагдахад хүний биед ямар өөрчлөлтүүд гардаг болон үүнийг хэрхэн хадгалах тухай олж мэдээрэй. 

Үүнийг уугаад гормоны тэнцвэрт байдлаа хадгалж, гоо үзэсгэлэнгээ тодотгоорой!
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Дааврын тухай

Энэхүү ойлголтын хүрээнд бид эрэгтэй хүний "тестостерон" буюу эр бэлгийн даавар, мөн эмэгтэй хүний эстроген, гестаген хэмээх дааврын өөрчлөлтийн тухай авч үзэх болно. Бэлгийн гормон хэмээх ойлголтод өндгөн эсийн уутанцрын идэвхжил, завсрын эсийг өдөөх дааврууд хамаарна. Мөн эмэгтэй хүний сүүний булчирхайн хөгжлийг хангагч пролактин, бамбай булчирхайн даавар, бөөрний дээд булчирхайн даавар ч мөн бэлгийн дааврын үйл ажиллагаанд нөлөөлдөг байна. 

Дааврын тухай

2 Дааврын тэнцвэртэй байдалд юу нөлөөлдөг вэ?

  1. Ген (удамшил): Хэрвээ ээж нь эрт цэвэршиж байсан бол тухайн эмэгтэйд ч бас нөхөн үржихүйн чадварын бууралт эрт явагдах магадлалтай. 
  2. Бамбай булчирхай, бөөрний дээд булчирхайн үйл ажиллагааны алдагдал
  3. Бэлгийн замын халдварт өвчин, эмэгтэй хүний нөхөн үржихүйн эрхтний үрэвсэл, эрэгтэй хүний бэлгийн сулрал, бэлэг эрхтний хавдар
  4. Өндгөвчний үрэвсэл
  5. Дотоод шүүрлийн булчирхайн мэс засал
  6. Сресс
  7. Уур амьсгал, цаг агаарын өөрчлөлт
  8. Химийн хорт бодистой ажиллах
  9. Архи, тамхины хэрэглээ

Эдгээр нь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дааврын өөрчлөлтөд нөлөөлөх ерөнхий хүчин зүйлс бөгөөд бусад хүчин зүйлс ч мөн нөлөөлж болно. Гэвч эрэгтэй, эмэгтэй хүний бие махбодын үйл ажиллагаа нь хоорондоо тэс өөр зүйлс гэдгийг ойлгох хэрэгтэй. 

Дааврын тэнцвэртэй байдалд юу нөлөөлдөг вэ?

3 Эмэгтэй хүний дааврын тэнцвэр алдагдах

Дараах хүчин зүйлсийн улмаас дааврын тэнцвэр алдагдана:

  • Өндгөвчний үрэвсэл (жишээ нь, олон уйланхайт өндгөвчний хам шинж)
  • Бамбай булчирхайн эмгэг
  • Өнчин тархины хоргүй хавдар буюу "пролактинома"
  • Өндгөвчний хавдар
  • Үр хөндүүлэх
  • Хоолны дэглэмийг буруу барих (тэжээлийн дутагдалд орох)
  • Таргалалт
  • Жирэмслэлт гэх мэт...

Дааврын үйл ажиллагааны алдагдсаны улмаас сарын тэмдгийн мөчлөг алдагдах, үргүйдэх, үр зулбах, венийн судас өргөсөх, сэтгэл санаа тогтворгүй болох, зүрхний өвчин, ясны сийрэгжилт, арьсны өвчлөлүүд, бэлгийн сулрал, нөхөн үржихүйн системийн хавдар гэх мэт өвчлөлүүд үүсч болно. 

Эмэгтэй хүний дааврын тэнцвэр алдагдах

4 Юу хийх ёстой вэ?

Дааврын тэнцвэр алдагдсан үед эмчид хандан, эм, тарианы тусламжтайгаар эмчилж болох юм. Гэхдээ дааврын эмчилгээ хийлгэх үед элэг, бөөр гэмтэх магадлал өндөр байдаг байна. Тиймээс хамгийн найдвартай арга нь ардын эмчилгээ юм. Ардын эмчилгээ нь хэдэн мянган жилийн турш шалгарч үлдсэн бөгөөд ямар ч эм бэлдмэлээс илүү үйлчилгээтэй байдаг байна. 

Юу хийх ёстой вэ?

5 Дааврын тэнцвэрт байдлыг хэрхэн хангах вэ?

Эмэгтэйчүүдийн хувьд "эстроген" болон "прогестерон" хэмээх дааврын хэвийн үйл ажиллагаа алдагдсанаас болж дааврын тэнцвэргүй байдал үүсдэг. Тиймээс дааврын эмчилгээ нь бүхэлдээ энэ хоёр дааврын харьцааг тэнцвэржүүлэхэд зориулагдсан байна. Орчин үеийн анагаах ухаанд үүнийг фитогормоноор эмчилдэг. Харин уламжлалт анагаах ухаанд дааврын тэнцвэрт байдлыг хангах ийм нэгэн арга байдаг байна:

  • Биений юм ирсэн өдрөөс эхэлж агь өвсний ханд уух хэрэгтэй. Хандыг бэлтгэхдээ агийг халуун усанд 15 минут хандалж, өдөр бүр аяганы 1/4-ээр уух хэрэгтэй. 
  • 6 хоног өнгөрсний дараа гичгэнийг халуун усанд идээшүүлж, шүүн аяганы 1/3-ээр өдөрт 3 удаа ууна. Үүнийг эмчилгээ эхэлсний 15 дахь өдөр хүртэл ууна. 

Хэрвээ цэвэршилт эхэлсэн бол 3 сарын турш, хоолны өмнө алтан цэгцүүхэй цэцэг, нимбэгний навч болон гааг хандалж ууна. Хандыг 3 сар уусны дараа 30 хоног амарсаны дараа дахин ууж болно. 

Дааврын тэнцвэрт байдлыг хэрхэн хангах вэ?

6 Дааврын тэнцвэрт байдлыг хэрхэн хангах вэ?

Дааврын үйл ажиллагаа нь биеийн эрүүл мэнд болон, сэтгэл санааны байдлаас хамаарч өөрчлөгддөг. Мөн эсрэгээрээ, даавар нь биеийн болон сэтгэл санааны байдлыг удирдаж байдаг бөгөөд эдгээр нь харилцан уялдаатай ойлголтууд юм. Дааврын хэвийн үйл ажиллагааг хангахын тулд та "Норбековын эрүүлжүүлэх арга" буюу сэтгэл санааны байдлаа зохиомлоор дээшлүүлэх аргыг туршаад үзээрэй. 

  1. Сэтгэл санааны байдлаа зохиомлоор дээшлүүлэх үед тархинд "энкефалин" хэмээх даавар ялгарч, танд эргэн тойрныхоо бүх зүйлсийг өөдрөгөөр хүлээн авахад туслах болно. 
  2. Сөрөг сэтгэл хөдлөлийг хянаж чадсанаар гормоны тэнцвэрийг хадгалах боломжтой. Сэтгэл санаагаа тогтвортой байлгаж чаддаг хүмүүс нь зүрх судасны, мэдрэлийн гэх мэт өвчнөөс хамгаалагдсан байдаг. 
  3. Дотоод шүүрлийн булчирхайн цусны урсгалыг сайжруулахын тулд дасгал хөдөлгөөнийг тогтмол хийх хэрэгтэй. 
  4. Мөн нөхөн үржихүйн эмчид хандан, бэлэг эрхтний иллэг хийлгэх нь дааврын тэнцвэрийг хангах үр дүнтэй аргуудын нэг юм. 

Дааврын тэнцвэрт байдлыг хэрхэн хангах вэ?

Та сэтгэл санаагаа өөдрөг байлгаж, дасгал хөдөлгөөнийг тогтмол хийснээр, дааврын үйл ажиллагааны тэнцвэрт байдлыг хангаж чадна!

 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()