Ханиадыг "сэтгэлээрээ" эдгээх арга (Плацебо нөлөө гэж юу вэ?)

Өнөөдрийг хүртэл бидний ханиад хүрсэн үедээ түгээмэл хэрэглэдэг С витамин болон бусад ханиадны эсрэг сироп зэрэг нь хүний биеийн ерөнхий байдлыг сайжруулдаг ч ханиад томууны вирустэй тэмцэж чаддаггүй аж. Тиймээс эмийн сан гүйж хэрэггүй эм бэлдмэл худалдан авч мөнгө үрэхийн оронд "плацебо" аргаар өөрийгөө эмчилж болох юм. Плацебо гэдэг нь өөрийн итгэлээр аливаа бүтээгдэхүүний үйлчилгээг үр дүнтэй болгох арга бөгөөд үүнийг сэтгэл зүйн хэд хэдэн аргуудтай хослуулан хэрэглэж ханиадыг эдгээх боломжтой гэнэ. 

Ханиадыг "сэтгэлээрээ" эдгээх арга (Плацебо нөлөө гэж юу вэ?)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Хурдан эдгэнэ гэдэгтээ итгэлтэй бай

Ханиад хамгийн ихдээ хоёр долоо хоног л үргэлжилнэ. Гэхдээ бүр босож чадахгүй болох хүртлээ ханиадаа хүндрүүлэх хэрэггүй. Хэрвээ та бөөрөлзгөнөтэй цай ханиаданд сайнаар нөлөөлдөг гэж үздэг бол уугаад үз. Ингээд маргааш нь таны биеийн байдал дээрдсэн мэт санагдах болно. Энэ нь та өөрийгөө эдгэж байна гэж өөртөө итгүүлэх явдал юм. Жишээлбэл: Та маш их ядарч байж болно. Тэгвэл унтахаасаа өмнө маргааш бүх зүйл дээрдэнэ гэдэгт өөрийгөө итгүүлээрэй. Та их хэмжээний эм уусантай ижил үр дүн мэдэрнэ.

Хурдан эдгэнэ гэдэгтээ итгэлтэй бай

2 Өөртөө анхаарал халамж тавь

Анхаарал, халамж гэдэг маш чухал зүйл. Ээж, аавтайгаа амьдарч байх үед мэдээж ээж тань халуун шөл хийж өгдөг байсан биз. Харин одоо та энэ анхаарал, халамжийг өөрөө өөртөө тавих хэрэгтэй. Халуун шөл  танд таалагдах төдийгүй, та хуучны үеэ дурсах болно.

Хүүхэд насны дурсамж сэргээх ямар нэгэн зүйл хий. Жишээлбэл: Зөгийн бал тостой хайлуулж, сүүнд хутгаж болно. Эсвэл буйдан дээрээ тухтай гэгч нь сууж, хүүхэд насны дурсамжаа цаасан дээр буулгаарай. Энэ нь таныг илүү хурдан эдгэхэд тусална.

Өөртөө анхаарал халамж тавь

3 Дургүй зүйлээ бүү хэрэглэ

Жишээлбэл: Хэрвээ та цагаан гаанд дургүй бол заавал цагаан гаа хэрэглэх гэсний хэрэггүй. Цагаан гааны хэрэглээг үр дүнтэй гэж хэлсэн ч та дургүй бол ямар ч нэмэргүй. Дургүй зүйлээ хүчээр хэрэглэхэд таны эрүүл мэнд сайжрах нь юу л бол. Хэрвээ та ямар нэгэн уламжлалт эмчилгээ үр дүнгүй гэж боддог бол хичнээн хэрэглэсэн ч эерэг үр дүн гарахгүй . Харин энэ бол нацебо нөлөө юм. Өөрөөр хэлбэл, энэ нь плацебогийн эсрэг үйлчилгээ гэсэн үг.

Хэрвээ та өөрийнхөө дургүй ямар нэгэн эмчилгээний аргыг ашигладаг бол энэ аргаа шинэчилж, дуртай зүйлээ хийгээрэй. Хэн нэгэн танд  уух дургүй сиропыг тань өгсөн бол битгий уу. Хаяхад л болно. Энэ алхмыг хийснээр та өөрийгөө буруутгах шаардлагагүй.

Дургүй зүйлээ бүү хэрэглэ

4 Сайн хооллож, хангалттай унтаж амар

Өөртөө анхаарал хандуулах гэдэг нэн түрүүнд эерэг бодолтой байх явдал юм. Та өөрийн бүх плацебог ашигласан ч сайн унтаж амрахгүй, сайн хооллохгүй бол таны биеийн байдал дээрдэхгүй. Өөрийнхөө дуртай, эрүүл мэндэд сайнаар нөлөөлдөг гэж бодсон бүтээгдэхүүнийг хэрэглээрэй. Боломжтой бол гэртээ үлд. Хаашаа ч битгий яар. Эрүүл мэндээ бод.

Сайн хооллож, хангалттай унтаж амар

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()