Оюутнууд яагаад дотуур байрыг илүүд үздэг вэ?

Хичээлийн шинэ жил эхлэхэд ердөө 3 хоног үлдлээ. Хөдөө орон нутгаас шинэ оюутнууд нийслэл Улаанбаатар хотыг зорин айсуй. Чухам энэ үеэс л оюутны амьдрал, хэзээ ч мартагдахгүй дурсамжууд эхэлдэг билээ. Хотод шинээр хөл тавьж байгаа залуус хичээл эхлэхээс урьдаар амьдрах байр орон, байрлах газраа бэлдэх ёстой байдаг нь бичигдээгүй хууль юм. Байрлах газартай оюутнууд ихэвчлэн хэн нэгэн хамаатнындаа бус оюутны байранд амьдрахыг илүүд үздэг байна. Ингээд үүний шалтгааныг хамтдаа сонирхоцгооё.

Оюутнууд яагаад дотуур байрыг илүүд үздэг вэ?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Өөрийн орчинг бүрдүүлэх

Биеэ дааж эхэлж байгаа шинэхэн оюутнуудын хувьд өөрийн гэсэн орон зай, өөр хэний ч саад болохгүй газар хамгаас чухал байдаг. Урьд нь олуулаа амьдарч байсан бол одооноос биеэ даахыг эрмэлзэх болж, өөрийн шинэ орчинг бүрдүүлэхийг хүсэж эхэлнэ.  Тиймээс ч эцэг эх, өөр хэн нэгний хүсэл сонирхол бус зөвхөн өөрийнхөөрөө байх тэр орчныг эрэлхийлж, оюутны байрыг зорьдог ажээ.

Өөрийн орчинг бүрдүүлэх

2 Шинэ найз нөхөдтэй болох

Оюутан болж, хотод ирснээр маш олон төрлийн хүмүүстэй уулзаж, шинэ найз нөхөдтэй болдог. Тиймээс ч тэд шинэ найзуудтайгаа хамтдаа байж, амьдралыг илүү хөгжилтэй, аз жаргалтай өнгөрүүлэхийг хүсдэг байна. Мэдээж тэр бүхэн цогцолсон, таатай газар бол яахын аргагүй "Оюутны дотуур байр" юм.

Шинэ найз нөхөдтэй болох

3 Эрх чөлөөг мэдрэх

Оюутны байранд орохыг эрмэлзэх хамгийн чухал, том шалтгаан бол мэдээж эрх чөлөө байдаг. Хэн ч таныг юу хийхийг зааж, зааварлахгүй, зөвхөн өөрийн хүслээр байх нь мэдээж сайхан шүү дээ. Иймээс ч тэд их сургуулийн анхны жилээс л ийн биеэ даах, эрх чөлөөтэй байхыг эрмэлзэж, оюутны байрыг зорьдог ажээ.

Эрх чөлөөг мэдрэх

4 Сошиал ертөнцийн сонин хачинтай танилцах

Их сургуульд суралцаж, эрдэмтэн багш нарын хичээлийг сонсож эхэлсэн цагаас л сошиал ертөнц, интернэт, тэр дундаа "Фэйсбүүк" яригдаж эхэлнэ. Энэ мөчөөс л оюутнууд цахим ертөнцийн эрх чөлөө, гайхамшгийг биеэр мэдэрдэг байна. Олон шинэ танил, мэдээ мэдээлэлтэй танилцаж, хорвоог илүү өнгөтэй, өөрөөр хардаг аж. Мөн хүссэн цагаараа цахим ертөнцөөр аялж, дуртай зүйлээ хийх боломжтой байдаг байна.

Сошиал ертөнцийн сонин хачинтай танилцах

5 Биеэ даахыг эрмэлзэх

Ганцаараа амьдарч эхэлсэн эхний өдрөөс л биеэ даасан хараат нэгэн болж хувирна. Мэдээж хүссэн бүхнээ хийх ч, маш их хариуцлага нэмэгдэх учир, оюутнууд энэ үеэс илүү биеэ даахыг хүсдэг байна. Амьдрахад шаардлагатай санхүү, хэрэглээний мөнгө зэргүүдийг бие даан зохицуулах болж, шинэ ажил эрэлхийлж эхэлдэг ажээ.

Биеэ даахыг эрмэлзэх

6 Хувийн санхүүгээ өөрөө зохицуулах

Бүхнээс хараат бус байснаар санхүү тойрсон асуудлууд ихээхэн тулгардаг. Хэдийгээр тухайн оюутны гэрээс хэрэглээний мөнгө, байрны мөнгө ирэх ч, төлөвлөгөөгүй санхүүгийн зарцуулалтаас болж, байдал хямрах үеүүд цөөнгү гардаг байна. Тэдгээр асуудлыг зохицуулахын тулд санхүүгээ илүү тооцоотой зарцуулж, хэрэгцээгүй сул хэрэглээгээ хянах хэрэг гардаг. Тэр бүрт суралцсанаар тухайн оюутан илүү биеэ дааж, амьдралын ухаанд суралцдаг байна.

Хувийн санхүүгээ өөрөө зохицуулах

7 Үдэшлэг, зугаа цэнгээнд явах

Оюутан үеийн хамгийн дурсамжтай сайхан үеүүдийн нэг бол найз нөхөдтэйгээ уулзаж, халуун яриа өрнүүлэн, үдэшлэг, цэнгээнд явах байдаг. Эцэг эхийн хараа хяналтаас хол учир хүссэн үедээ гарч, орон найзуудтайгаа хөгжилдөж болно. Тийм учраас ч оюутнууд дотуур байранд орохыг илүүтэй эрмэлздэг ажээ.

Үдэшлэг, зугаа цэнгээнд явах

8 Болзоонд явах

Оюутны амьдралыг хайр дурлалгүйгээр төсөөлөхийн аргагүй билээ. Учир нь маш олон хүмүүс оюутан ахуй насандаа хань ижил, заяаны ханьтайгаа учирч, ирээдүйн амьдралаа бүтээдэг. Найз бүсгүй, залуутай болох нь тухайн хүнээс маш их цаг зав, эрх чөлөөг шаарддаг учир оюутнууд хайртай нэгэнтэйгээ илүү их цаг хугацааг хамтдаа өнгөрүүлэхийн тулд оюутны байрыг зорьдог байна.

Болзоонд явах

9 Цагийн ажил хийх

Шинэ хайрт, найз нөхдийн зугаа цэнгэл, хэрэглээний мөнгө, сургалтын төлбөр, амьдралын зарлага бүр нь тухайн оюутныг цагийн ажил хийхэд хүргэдэг нь нууц биш юм. Энэ үеэс л тэд илүү амьдралын ухаантай болж, санхүүгээ зөв тооцоолох, зарцуулахдаа бодлоготой болж ирдэг байна. Тиймээс ч оюутны байранд сурч, амьдарсан оюутнууд илүү амьдралын ухаантай болох нь бий.

Цагийн ажил хийх

10 Оюутан цагийн дурсамжийг бүтээх

Оюутан нас, амьдрал гэдэг тэр чигээрээ дурсамж юм. Хотын хүүхдүүд гэрээс сургууль, сургуулиас гэрийн хооронд амьдарч, хааяахан нэг зугаацдаг бол оюутны байранд амьдрал буцалж байдаг гэхэд болно. Өдөр бүр шинэ адал явдал, хамт олон дунд өнгөрүүлсэн хором мөч бүхэн эргээд санахад асар их дурсамжыг бүтээдэг билээ. 

Оюутан цагийн дурсамжийг бүтээх

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()