Хүнд өвчтэй нохой сайн эзний гар дээр очоод итгэмээргүй өөрчлөгджээ

2020-05-01, 16:48
7,012

Америк бүсгүй Лорен Бакли 4 жилийн өмнө эзэнгүй амьтдыг хамгаалах байрнаас тариа хэрэглэн унтуулах гэж байсан нохойг өөр дээрээ авч байжээ. 

Хүнд өвчтэй нохой сайн эзний гар дээр очоод итгэмээргүй өөрчлөгджээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Зул сарын орой Лорен Фейсбүүкээс гудамжинд хэвтэх тэрхүү гөлөгний зургийг олж харсан ба тэрээр хүнд өвчилсөн, тун хэцүүхэн харагдаж байжээ. Түүнд яаралтай тусламж үзүүлэх шаардлагатай байсан нь илт байсан аж.

"Бид Лэйнигийн зургийг түүнийг олсон сайн санаат хүний цахим хуудсаар дамжуулж анх олж харсан. Түүнийг олсон хүн гөлгийг өөр дээрээ үлдээх боломжгүй байсан учраас бид өвдсөн гөлөгт туслахаар шийдсэн” гэж Лорен өгүүлжээ.

Хөөрхий гөлөг Лэйни демодекоз хачиг болон арьсны өвчнөөр хүнд өвчилсөн байсан аж. Түүний байгаа байдлаас дүгнэхэд түүнд ямар нэгэн тусламж нэмэр болохгүй мэт харагдаж байжээ.

Хэдэн сарын тууштай эмчилгээ Лэйнад үр дүнгээ үзүүлсэн байна. Тэрээр хүнд өвчинг даван туулан эдгэж бүрэн өөрчлөгдөж чаджээ. 

Демодекоз нь нэгэн төрлийн арьсны хачиг ба тус хачиг нь эрүүл арьсны үсний сүвд ч гэсэн ямар нэгэн гэм хор учруулахгүйгээр оршин тогтнож байдаг ажээ. Тэдгээрийн тоо хэмжээг дархлааны систем нарийн зохицуулж байдаг байна.

Тус гөлөгний дархлааны систем суларсан нь хачигийн тоо хэмжээ их хэмжээгээр ихэсэд хүргэжээ. Хэрэв өвчлөл бүх биеээр тархсан тохиолдолд тус байдал нь ерөнхий демодекоз гэж нэрлэгддэг байна.

Хэрэв цаг тухайд нь яаралтай эмчилгээг хийж эхлэхгүй л бол тус өвчлөл нь амь насанд халтай хүнд өвчин юм. Лэйни нь маш сайн санаат хүмүүсийн гарт очиж эмчилгээг хурдан шуурхай хийлгэсэн нь түүний хувьд маш азтай явдал юм. Үгүй бол түүнийг маш харамсалтай төгсгөл хүлээж байх байлаа.

Түүний эзэн Лорен:

"Лэйни бидэнтэй хамт 4 сарыг өнгөрүүлсэн. Өдөр бүр түүнд антибиотик болон шимэгчийн эсрэг эм тариа хэрэглэж байсан. Түүнээс гадна бид коксын тосыг хоолонд нь хольж өгч мөн коксын тосыг биед нь түрхэж долоо хоногт 2 удаа эмчилгээний усанд оруулж байсан. Демодекоз арьсны хачиг нь стрессдэх үед нэмэгддэг тул бид нохойг аль болох тайван байлгахыг хичээж байсан” хэмээжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()