Та үүнийг мэдэх үү?

Сонирхолтой содон, хэн бүхний нүдийг бүлтийлгэж, чихийг дэлдийлгэм мэдээ мэдээллийг хүргэдэг “Tа үүнийг мэдэх үү?” дугаар маань танд хүрэхэд бэлэн боллоо. Харин өнөөдөр та бүхэндээ өнгөний тухай хачирхалтай баримтуудыг сонирхуулах болно.

Та үүнийг мэдэх үү?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1

Нар бидний нүдэнд алтан шар харагддаг бол сансраас ажвал цагаан өнгөтэй дээрээс нь цагаан цацраг цацруулж харагддаг байна. 

2

Анхааруулах, хориглох тэмдэг үргэлж улаан өнгөтэй байдаг. Учир нь гэвэл улаан өнгө нь бусад өнгөнүүдээ бодвол хүний харцыг өөртөө илүү ихээр татдагтай холбоотой.

3

2008 онд Шотландын эрдэмтэд зүүдний тухай судалгаа хийжээ. Гэтэл хар дэлгэцтэй зурагт үздэг байсан буюу өндөр настай хүмүүс хар цагаанаар дүрсэлж зүүдэлдэг бол өнгөт зурагт үзэж өссөн залуус бүхнийг өнгөтөөр зүүдэлдэг хэмээх сонирхолтой дүн гарсан байна.

4

Хамгийн том нүдтэй хуурай газрын амьтан бол морь юм. Үүнээс гадна шөнийн хараа нь маш сайн бөгөөд бүхий л зүйлсийг хоёрхон өнгөөр л хардаг билээ. 

5

Хараа муутай хүмүүс өдрөөс илүүтэй шөнө харанхуйд харах чадвар нь дээрдэг. 

6

1934 оны Формула 1 уралдаанд оролцохоор Германы зохион бүтээгчид мөнгөлөг өнгийн машиныг урласан байна. Уралдаан эхлэхээс ердөө ганц өдрийн өмнө тэд машинаа бүртгүүлэхээр очиход заагдсан хэмжээнээс нэг кг илүү байна хэмээгээд машиныг нь тэмцээнд оруулахыг хоригложээ. Гэтэл алдарт Мерседес Бенз машины багийнхан Герман залууст тусалж, машиных нь хэмжээг багасгасан төдийгүй цаашдаа хамтарч тус уралдааны машиныг бүтээхээр болсон байдаг юм. Тус мөнгөлөг өнгийн машиныг Мерседес Бенз багийнхан “Silver Arrows” хэмээн нэрийдэх болсон байна.

7

Шөнийн нүдний шил нь бүхнийг ногоон өнгөөр гэрэлтүүлж харуулдаг. Учир нь хүний нүд бусад өнгөнүүдээс илүү ногооныг харанхуйд ялгаж харах чадвартай аж.

8

Бухын тулааны явцад хүмүүс үргэлж л улаан даавуу барьж улангассан бухыг хурцалж, өдөөж өгч буй мэт харагддаг. Гэвч үнэн хэрэгтээ бух огт өнгө ялгадаггүй бөгөөд зүгээр л хүнийг гэмтээсэн тохиолдолд цусыг давуунаас ялгаруулж, үзэгчдийг цочроохгүй гэсэндээ улаан өнгийг сонгодог гэнэ.

9

Гуурсыг анх Израйлын нэгэн эрдэмтэн зохион бүтээсэн бөгөөд үүнийг хүмүүсийн анхаарлыг татаж, мансууруулах үүднээс өнгө өнгөөр хийсэн аж. 

10

Тодруулагч нь ихэвчлэн гэгээлэг шар өнгөтэй байдаг. Учир нь шар өнгө тодруулах зүйлсийг халхалдаггүй билээ.

11

АНУ-ын армийн цэргүүд энгийн хүний нүдээр харж чадамгүй нууцалсан зүйлсийг нэвт ялган хардаг нүдний шил зүүдэг аж.

12

Судалгаанаас үзэхэд улаан үстэй хүмүүс бусад хүмүүсийг бодвол хагалгаа хийлгэхдээ 20%-иар  илүү нойрсуулагч, мэдээ алдуулагчийг хэрэглэдэг байна.

13

Дундад зууны үед ихэнхи хувцас, материалнууд зөвхөн цэнхэр болон улаан өнгөтэй байсан бөгөөд сүүлд эдгээрийг нэгтгэж чернелийн ягаан гэх өнгийг гаргаж авсан байдаг.

14

Чеддар бяслаг нь бусад бяслагтай л адил цайвар шар өнгөтэй байсан боловч үйлдвэрийн ажилчид үүнд будаг оруулж, гүн шаргал өнгөтэй болгож худалдаалдаг гэнэ. 

15

1980-аад оны сүүлчээр эрдэмтэд ногоон кофений үрэнд агуулагдах фермент нь хүний цусны бүлгийг өөрчилж болдгийг тогтоосон байна.

16

Галын унтраагчийн өнгө нь усны даралт зэргээс хамааран өөр өөр өнгөтэй байдаг аж.

17

Лаазтай ундааны хажууд байрлах өнгө өнгийн цэгнүүд нь тус бүрдээ бүтээгдэхүүний орц, найрлага зэргийг илтгэж байдаг гэнэ.

18

“Crayola” тосон харандааг зохион бүтээсэн Эмэрсон Мозер гэх тэтгэвэртээ гарсан эр үнэн хэрэгтээ өнгө ялгадаггүй байсан аж. Гэвч тэрээр яаж эдгээр тосон харандааг бүтээсэн юм бол гэдэг нь хүн бүрийн тархинд асуулт болон эргэлдсээр байдаг билээ.

19

“Sweeney Todd: The Demon Barber of Fleet Street” кинонд жүжигчин Жонни Депп хуурамч цусыг ягаан өнгөөр төлөөлүүлж дүрсэлсэн юм. Харин кино албаны ажилтан үүнийг комьпютерээр улаан болгон засч байжээ. Учир нь Жонни Депп цус харахаараа ухаан нь самуурч, муужирч уначих гээд байдаг аж. 

20

1890-ээд онд харандааны гадна хэсэг нь шар өнгөтэй байжээ. Тус бүтээгдэхүүн Хятад улсад үйлдвэрлэгддэг байсан бөгөөд тэд шар өнгийг ихэд дээдэлдэг байсантай холбоотой аж. 

21

Зарим эмэгтэйчүүд бусдаас 100 дахин олон өнгийг ялган харж чаддаг байна. Энэ нь тэдний мэдрэмтгий соргог чанараас хамаарна.

22

1976 онд “UPS” шуудан Герман улсад үйлчилгээгээ явуулж эхэлсэн байна. Тус компанийн ажилчдын хувцас нь хүрэн өнгөтэй байсанд нутгийн удирдлага Нацист үзэлтэй зохицохгүй байна хэмээгээд ногоон болгож өөрчилсөн байдаг.

23

1918 онд хөвгүүд ягаан өнгийн хувцсыг, харин охид цэнхэр өнгийн хувцсыг илүүд үздэг байсан аж. Учир нь тухайн үед ягаан өнгө нь хүч чадал, цэнхэр өнгө нь гоо үзэсгэлэнг бэлгэддэг байжээ. Харин өнөөдөр яг эсрэгээрээ эргэсэн юм. 

24

Жүрж жимсийг анх “улаан шар” хэмээн нэрлэдэг байсан аж.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()