Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
2-р дайны төгсгөлд буюу 1945 онд Япон улс бууж өгсөнөөр АНУ-ын тэргүүлсэн холбоотны хүчнийхэн тус улсыг хяналтандаа авч, нийгмийн бүхий л салбарт эрс шинэчлэлийг эхлүүлсэн юм. Эзэнт гүрэн үгүй болж, арми татан буугдаж, засгийн газар нь ардчилсан замыг сонгож, эдийн засгийн болон боловсролын тогтолцоо шинэ зохион байгуулалтанд оржээ. Мөн цөмийн бөмбөгт сүйдсэн Хирошима, Нагасаки зэрэг дайны хөлд нэрвэгдсэн хотуудыг дахин босгов. Чухам 50-иад оны үед Япон орон хуучин дайснууд байсан орнуудынхаа холбоотон болсны хүчинд үсрэнгүй хөгжлийг авчирч, үйлдвэрлэл болон шинэ технологийн хүчин чадлаар дэлхийд тэргүүлэх болсон юм.