Амьтны ертөнцийн "царай муутай" супер баатар

Энэхүү амьтан нэр шигээ үнэхээр нүцгэн бөгөөд бие нь бүхэлдээ гарын арван хуруунд багтах тооны л үстэй байдаг ажээ. Мөн тэд газар малтагчид бөгөөд өөрсдийн газар нутаг дээрээ ойролцоогоор 3-5 км гүн нүх ухах чадвартай байдаг. Ингэхдээ энэ хачирхалтай амьтан сарвуугаа бус биеийнхээ өөр хэсгийг ашигладаг.

Амьтны ертөнцийн "царай муутай" супер баатар
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Нүцгэн чацуулин буюу "Naked mole-rat" хэмээх энэ амьтан нь газар ухахдаа сохор номин шиг сарвуугаараа бус харин шүдээрээ ухдаг байна. Шүд нь амнаасаа илүү гарахаар урт хэмжээтэй байдаг тул шороо идэхгүй байх давуу тал олгодог. 

Эхний малтагч орж өөрийн ажлыг гүйцэтгэсний дараа дараа дараагийн амьтад тухайн нүх рүү ордог. Энэ нь тэднийг багийн ажиллагаа сайтай болохыг харуулж байгаа юм. 

Эдгээр малтагчид Африкийн Кени, Этиоп болон Сомалийн хойгт амьдардаг бөгөөд амьдралынхаа ихэнх хугацааг газар доор өнгөрөөдөг байна. Бүлгээрээ амьдардаг эдгээр амьтад нь өөр хоорондоо  төрөл садан буюу генийн хамааралтай байдаг ажээ. Хамгийн сонирхолтой нь тэдний амьдрал шоргоолж, зөгийнүүдтэй ихээхэн төстэй байдаг гэнэ. 

Бүлгийн гол төлөөлөгч нь "хатан-эх" байдаг ба 80 хоног бүр 12-27 хүртэл үр төл төрүүлдэг ажээ. "Хатан-эх" үхсэн тохиолдолд түүний орыг залгах шинэ эмэгчин үр төл гаргах боломжтой болдог байна. 

Эдгээр амьтад ургамлын булцуу, үндэслэг иш зэрэг газар доорх хэсгүүдээр хооллодог. Бие махбодод шаардлагатай бүх чийгийг хүнсээрээ авдаг бөгөөд тэд амьдралынхаа туршид цэвэр ус уудаггүй байна. Мөн тэдэнд холын хараа байхгүй, өчүүхэн жижиг нүдтэй харин эсрэгээрээ сонсгол нь маш сайн хөгжсөн байдаг ажээ. 

Гэхдээ сүүлийн жилүүдэд эмч, геронтологчид нүцгэн чацуулингийн тухай олон хачирхалтай мэдээлэл олоод байна. Жишээлбэл, эдгээр амьтад хэзээ ч хорт хавдар тусдаггүй, тэдний биед хорт хавдрын эсүүд үүсдэггүй нь тогтоогджээ. Мэргэжилтнүүд үүний шалтгааныг олох гэж хичээж байгаа бөгөөд энэ асуудал бидний хувьд хамгийн чухал болох нь тодорхой байна. Учир юу гэвээс эрдэмтэд тэдгээрийн генийн мэдээллийг хүнийхтэй адилтгаж, судалгаа шинжилгээ хийсээр байгаа юм.

Нүүрстөрөгчийн давхар ислийн асар их концентрацыг тэсвэрлэх чадвар, арьс нь зүсэлт, түлэгдэл, хүчилд тэсвэртэй гэх чадварууд нь ч мөн хүмүүсийн анхаарлыг ихээхэн татдаг. Үүний мөн чанарыг ойлгох нь анагаах ухаанд дахин хувьсгал хийнэ гэсэн үг юм. 

Эцэст нь, нүцгэн чацуулингийн амьдралын хугацаа 30 жил бөгөөд эдгээрээс өөр төрлийн нэг ч мэрэгч амьтан ингэж удаан амьдардаггүй гэнэ. Мөн энэ амьтан өтөл үедээ ч хөгширч доройтдоггүй, бие организм нь хэвийн байдаг байна.

Дээр нь энэ амьтан өвчин бараг мэдэрдэггүй, маш ухаалаг, бие махбодь нь гэмтсэн нейроныг тэр дор нь сэргээж чаддаг нь эрдэмтдийг гайхшруулдаг. Газар доорх хүчилтөрөгч бага орчинд, тэр ч байтугай агаар дахь хүчилтөрөгчийн хэмжээ 5 хувиас бага нөхцөлд ч тэд жирийн амьдарч чадна. Энэ бүх чадвар нь ирээдүйд мөнх амьдралын нууцыг олоход гол түлхүүрүүдийн нэг болно хэмээн судлаачид үздэг аж.

Энэхүү царай муутай ч хүчирхэг амьтныг харахыг хүсвэл дэлхийн 60 гаруй амьтны хүрээлэнд очиж танилцаж болох ажээ. Амьтны хүрээлэн дэх популяцын нийт тоо 2000 орчим бий.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()