Бүсгүйчүүд зөв хувцаслалтаар гэдсээ нуух 8 арга

Бүсгүйчүүд биеийн харагдах байдал, гадаад төрхөндөө их анхаарал хандуулдаг билээ. Ялангуяа гэдэс хэсэгт байрлах илүү мах нь бүсгүйчүүдийн санааг ихээр зовоодог. Та хэдий илүүдэл жингүй байсан ч энэ асуудалтай тулгарч болох юм. Гэхдээ энэ асуудлыг зөв хувцаслалтаар шийдвэрлэх боломжтой гэдгийг мартаж болохгүй. Ингээд хэрхэн гэдсээ нууж хувцаслах талаар зөвөлгөөг танд хүргэе.

Бүсгүйчүүд зөв хувцаслалтаар гэдсээ нуух 8 арга
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Зөв материал

Асуудалтай биеийнхээ хэсгүүдэд нимгэн, сул даавуу, хээ хуар болсон хувцас сонгох хэрэггүй. Нимгэн даавуу нь таны биеийн асуудлыг тодотгож өгнө. Харин хээ хуар нь асуудалтай хэсэгт бусдын анхаарлыг татна. Харин нягт бүтэцтэй, нэг өнгийн, хэлбэрээ алддаггүй даавуутай хувцас нь гэдэс болон нугалааг дарж харагдуулна.

Зөв материал

2 Өмдөн дээгүүрээ сул тавих

Өмд эсвэл банзал дээр сул тавьж өмсөх боломжтой хувцсыг сонгоорой. Дээгүүр өмссөн хувцасны тань урт нь асуудалтай хэсгийн төгсгөлд дуусах ёстой гэдгийг мартаж болохгүй.

Өмдөн дээгүүрээ сул тавих

3 Таарсан хувцас

Бариу хувцас нь төгс галбираа тодотгоход гайхалтай зохицно. Харин нуухыг хүссэн хэсэгтээ бариу хувцас өмсөх хэрэггүй. Тиймээс бие болон хувцасны хооронд бага зэрэг зайтай байхаар хувцас сонгох нь зүйтэй. Асуудалтай хэсэгтээ оверсайз хувцас ч өмсөж болно шүү дээ.

Таарсан хувцас

4 Босоо судал

Босоо судал нь таныг илүү туранхай галбирлаг харагдахад тусална. Үүнээс гадна дотуураа нимгэн цамц өмсөөд гадуураа жакет, сул товчгүй цамц, жийнсэн цамц ч өмсөж болно. Энэ нь босоо хэв маяг болж өгч байгаа юм.  

Босоо судал

5 Асуудалтай хэсгээс бусдын анхаарлыг сарниулах

Асуудалтай хэсгээс бусдын анхаарлыг сарниулж хүзүү, гар гэх мэт биеийнхээ нарийн хэсэгт акцент өгөөрэй. Цамцныхаа дээд талын товчийг тайлах, зүүлт зүүх, ханцуйгаа эргүүлж гарандаа анхаарал татах, бугуйвч зүүх, богино өмд, сонирхолтой гутал өмсөх гэх мэт. Цүнх бусдын анхаарлыг мөн ихээр татдаг учир гэдэс хүртлээ урттай цүнхийг үүрэхгүй байсан нь зохимжтой.

Асуудалтай хэсгээс бусдын анхаарлыг сарниулах

6 Өмд, жийнсний товч

Гадагшаа товойсон товч нь асуудалтай хэсэгт бусдын анхаарлыг татах магадлалтай. Тиймээс гэдсэндээ анхаарал татахгүйн тулд хавтгай товчтой эсвэл хажуу талдаа цахилгаантай хувцсыг сонгосон зөв.

Өмд, жийнсний товч

7 Резинтэй өмднөөс татгалзах

Резин нь хуйларч таны гэдсийг илүү том харагдуулах магадлалтай. Үүний оронд гялгар, нягт бүстэй хувцсыг сонгоорой.

Резинтэй өмднөөс татгалзах

8 Хувцсан дээрх зургийг зөв сонгох

Хувцсан дээрх зургийг маш болгоомжтойгоор сонгох хэрэгтэй. Нейтрал буюу үл мэдэгдэх дунд зэргийн хэмжээтэй зураг нь биеийн өөг дарж өгнө. Харин том, тод өнгийн зураг нь бусдын анхаарлыг асуудалтай хэсэгт татна.  Мөн босоо зурагтай хувцсыг сонгож илүү туранхай харагдаарай.

Хувцсан дээрх зургийг зөв сонгох

Эцэст нь, биеийн асуудалтай хэсгийг хувцаслалтаар засахын тулд та нягт бүтэцтэй даавуу, нейтрал зураг, босоо судалтай хувцас, сул хувцас зэргийг сонгох хэрэгтэй.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()