Дундад зууны үеийн харгис туршилтууд

Дундад зууны Англи улсын иргэд тамруу очих хэрэг гарвал Бэдлам эмнэлэгийг зориход болох байжээ. Учир нь тус газар нь анх 1247 онд төлбөрийн чадваргүй болон оюун ухааны хомсдолтой иргэдийг асарч байхаар нээгдсэн бөгөөд эхэндээ эмнэлэг гэхээсээ илүү шорон байсан ажээ. Анх Бэтлэм нэртэй байсан хэдий ч, 500 жил өнгөрөхөд Бэдлам нэртэй болсон байна. Энэ нь галзуу солиотой гэсэн утгатай үг юм. Ингээд та бүхэндээ тус эмнэлгийн тухай 10 аймшигт нууцыг дэлгэж байна.
Дундад зууны үеийн харгис туршилтууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа


10. Гарал үүсэл
Бэдлам жижиг суурингаас эхэлсэн бөгөөд гал тогоо, эмчилгээний өрөөнөөс өөр олигтой юм байдаггүй байлаа. Харин 17-р зууны эхэн үеэр барилга нь сүйрч муудсан бөгөөд зууны сүүлчээр шинэ эмнэлэг нь үүдэндээ 2 хүний хөшөөтэйгээр нээгдсэн байна. Энэ хөшөө одоо их алдартай бөгөөд “Melancholy and Raving Madness” гэх урлагийн бүтээл болжээ.



9. Эргүүлэгт эмчилгээ
Бэдламийн олон аймшигт эмчилгээнүүдийн нэг нь яахын аргагүй эргүүлэгт эмчилгээ билээ. Энэ нь тэр үедээ л шилдэг нь байсан бөгөөд оюун ухааны хомсдолтой, галзуу хүмүүст зориулжээ. Чарльз Дарвины өвөө Эрасмус Дарвин энэ эмчилгээг гаргаж ирсэн бөгөөд өвчтөнийг сандал дээр суулгаад хэдэн цагаар эргүүлдэг нь хүний оюун санаанд хүрч чаддаг хэмээн итгэдэг байв. Гэвч одоо үед энэ нь шийтгэлд тооцогдох биз ээ.
 


8. Алдартай өвчтөнгүүд
Эмнэлэгийн түүхэнд олон хүн эмчлүүлж байсан ч , тэдний дунд Английн Парламентийн ордонг барьсан архитектурч Августус Пугин ба дээд зиндааны мэргэжлийн алуурчидын томоохон бүлэглэл хэвтэж байжээ.



7. Бэдламийн уран зураг
Эдвард Мунч, Ван Гогь, Микельанжело гэх олон зураачдын дотор ямар нэгэн онгод байдаг байх. Харин Бэдлам эмнэлэг олон зураачдад онгодыг нь оруулж өгчээ. Английн зураач Ричард Дэд Бэдламд хэвтэн эмчлүүлснийхээ дараа “The Fairy Fellers Master-Stroke” гэх зургийг зурж өгсний дараа тун ч үнэ цэнэтэй болсон байна. 



6. Харгис эмчилгээ
Бэдлэмийг анх нээгдсэн цагаас хойш л оюун ухааны согогыг эмчлэх зорилготой байсан бөгөөд 18-19-р зуунд Монрогийн гэр бүлийн эмчээр ажилласан нь хэрцгий тохиолдол гэж хэлж болно. Тэд өвчтөнийг хүйтэн усанд байлгаж, өлсгөж бас зоддог байжээ. Мөн үүнийгээ шинжлэх ухааны хамгийн зөв эмчилгээ гэж сурталчилдаг байв.



5. Оршуулга
Олон өвчтөн зовлонгоо дийлэхгүй нас барсан харин тэднийг саяхан Лондонгийн хүн ам их суурьшсан гудамжнаас олсон байна. Энэд тооны хүний араг ясыг хуримтлуулжээ.



4. Судалгаа
Бас нэгэн Бэдламийн аймшигтай баримтуудын нэг бол оюун ухааны хомсдолтой хүмүүс дээр судалгаа шинжилгээ явуулж задлан хийдэг байжээ. Мөн тэд 18-19-р зуунд анагаахын сургуулиудад хүний биеийг зардаг байсан бөгөөд бүгд хууль бус байсан юм.



3. Үнэн төрх
Бэдлам эмнэлэг улсаас тэтгэмж, хүнс авдаг хэдий ч нэг хэсэг эмнэлэгийн удирдлагууд өөрсдөө санхүүгээ зохицуулах болсон байна. Үүнээс болж өвчтнүүд нүцгэн хананд гинжлэгдсэн байдалтай байсан бөгөөд ихэнхи нь өлсгөлөнгөөр үхдэг байжээ.



2. Оюун ухааны шорон
Нэгэн Англи залуу Францаас ирсэний дараа тэрнийг тагнуул гэж буруутган Бэдлам эмнэлэг рүү явуулсан байна. Тэд залуу дээр нэгэн туршилтыг хийсэн бөгөөд тэрний тархийг гаргаж ирээд угаасан юм. Энэ нь нэгэн цагт Бэдлам эмнэлэг биш тамын шорон байсныг илтгэж байгаа хэрэг ажээ.



1. Хүний хүрээлэн
Галзуу хүмүүсээр дүүрсэн Бэдламийг ард түмэн мөнгө төлж эмнэлэгийн коридороор явж үзэн сонирхдог байсан бөгөөд тэд хананд гинжлэгдсэн хүмүүсийг харж зугаацдаг байжээ. 



Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()