Гоймон чанасан усыг тогооч нар “шингэн алт” хэмээн нэрлэдэгийн учир юу вэ?

Гоймон чанасан усыг бид ихэнхидээ шууд асгадаг. Хэнд ч энэ усыг хадгалах бодол төрдөггүй боловч тогооч нар энэхүү цардуултай усыг “шингэн алт” хэмээн нэрлэдэг байна. Уг усыг хоол хийхэд төдийгүй цэвэрлэгээ, арьс, үс арчилгаанд хүртэл хэрэглэдэг аж. Ингээд “шингэн алт”-ыг хэрхэн хэрэглэж болох талаар зөвлөмжийг танд хүргэе.

Гоймон чанасан усыг тогооч нар “шингэн алт” хэмээн нэрлэдэгийн учир юу вэ?

1 Сүмс бэлтгэхэд ашиглана

Гоймон буцалгасны дараа ус нь булингартай мэт харагддаг бөгөөд энэ нь гоймонд агуулагдах цардуултай холбоотой. Алдарт тогооч Жейми Оливер ямар нэгэн сүмс бэлдэж байх үедээ нэг аяга гоймонгийн усыг хийхийг зөвлөжээ.

“Паста хийх хамгийн хялбар жорыг хүргэе. Гоймонгоо чанахдаа усан дотроо бага зэрэг давс, ус нэмж хийнэ. Бэлэн болсон гоймонгийнхоо цардуултай уснаас нэг аягыг аваад чанаж буй сүмсэндээ хийвэл таны бэлдэж буй сүмс зөөлөн, зуурамтгай, тансаг болно” хэмээн тогооч хуваалцсан байна.

Хоорондоо холиход хэцүү хоёр шингэн холилдсоноор “эмульс” үүсэж таны хоолыг тансаг амттай болгоно.

Сүмс бэлтгэхэд ашиглана

2 Гурил зуурах

Орос эмэгтэйчүүд гоймонгийн усыг хийж блинчик хайрах гайхалтай жорыг гаргасан байна. Орц нь яг энгийн блинчикний жортой адил боловч сүүн дээрээ бага зэрэг цардуултай шингэнийг нэмэх явдал юм.

“Гоймон чанасан усан дээр зуурсан блинчик нь амттай, зөөлөн, хөвсгөр болдог.  Бэлэн болсон блинчикээ та өтгөрүүлсэн сүү (молоко), зөгийн бал, жимсний чанамалтай идэж болох бөгөөд өөрийн хүссэн хачиртай идэж болно” хэмээн хоолны талаар блог хөтлөгч зөвлөжээ.

Үүнээс гадна гоймонгийн усыг гурил өтгөрүүлэх зорилгоор бүх төрлийн зуурмаганд хийж болно.

Гурил зуурах

3 Шош, буурцаг дэвтээх

Ямар нэгэн шош, вандуй, буурцагаар хоол хийхэд өмнө нь заавал дэвтээх шаардлагатай байдаг.  Хэрвээ тэднийг гоймон чанасан усанд дэвтээвэл амт нь илүү зөөлөн болохоос гадна бэлэн болох хугацаа нь илүү хурдасна.

“Би гоймонгийн усыг шош дэвтээхдээ ашигладаг бөгөөд энэ нь хоолыг өтгөн бүтэцтэй болоход тусалдаг” хэмээн нэгэн тогооч хэлсэн байна.

Шош, буурцаг дэвтээх

4 Цэцгийн бордоо

Экологийн сайтан дээр хэрэглэгчид ургамлын төрөл бүрийн өвөрмөц бордооны талаар өөрийн туршлагыг хуваалцдаг. Бүрэн хөрсөн гоймон чанасан усаар цэцэг услах нь цэцгэнд тэжээл болж өгөхөөс гадна тогтмол фотосинтез явуулахад тусална.

“Гоймон чанасны дараа усанд нь амин дэм, эрдэс бодисоор баялаг цардуул үллдэг бөгөөд энэ нь ургамал, цэцэг услахад нэн тохиромжтой.  Хамгийн гол нь ус тань давсгүй, хүйтэн байх ёстой гэдгийг санаарай” хэмээн нэгэн блогер зөвлөжээ.

Цэцгийн бордоо

5 Аяга таваг угаах

Хэрвээ таны гар доор аяга таваг угаагч бодис байхгүй бол та гоймон чанасан усыг анхааралдаа авч үзээрэй. Жишээлбэл: Гоймонгоо чанасны дараа халуун усыг нь тостой сав руу хийнэ.  

“Гоймонгийн цардуул нь цэвэрлэгч бодисны үүргийг гүйцэтгэдэг учир гоймон чанасан тосгүй бүлээн ус нь аяга таваг угаахад нэн тохиромжтой” хэмээн блогерууд зөвлөсөн байна.

Аяга таваг угаах

6 Үсээ зайлах

Гоймон чанасан ус ангижруулагчны үүрэг гүйцэтгэнэ гэхээр та гайхаж байна уу. Үсээ шампуниар угаасны дараа үсэн дээрээ цардуул бүхий гоймонгийн уусмалыг асгаж 10-15 минутын дараа зайлаарай. Үүний ачаар таны үс гялалзсан, зөөлөн болно.

“Миний үс одоо илүү зөөлөн, гялалзсан харагдах болсон” гэж нэгэн бүсгүй цахим сүлжээнд туршлагаасаа хуваалцжээ.

Үсээ зайлах

7 Нүүрний маск хийх

Цардуултай гоймонгийн усаар та гэртээ спа-салон хийж болно. Эхлээд нүүрээ сайн гэгч нь утаад дараа нь цардуултай усаа түрхээрэй. Нэгдүгээрт, энэ нь арьсыг хэт ягаан туяанаас хамгаалж, хоёрдугаарт, арьсыг тослог харагдахаас хамгаална.

“Би 10 минут л гоймон чанасан усыг нүүрэндээ тавьсан бөгөөд миний арьс зөөлөн, өнгөлөг харагдах болсон” хэмээн Youtube хуудаснаа блогер бүсгүй хуваалцжээ.

Нүүрний маск хийх

Үүнээс харахад, хямд хялбар аргаар бид цэвэрлэгээ хийгээд зогсохгүй, өөрийн гоо сайхандаа ч анхаарах боломжтой юм байна шүү. Гоймон чанасан ус үнэхээр л “шингэн алт” болохыг дээрх туршилтууд батлаж байгаа биз.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()