Хамгийн үзэсгэлэнтэй боловч аймшигтай түүхтэй 5 газар

2019-08-26, 14:53
37,497

Манай дэлхий дээр байгалийн сайхныг биширч болохоор олон газрууд бий. Ихэнхдээ бид тэдгээрийг зураг дээрээс харж эсвэл очиж үзчихээд түүх соёлыг нь сонирхохгүй өнгөрөөдөг. Тэгвэл дараах дуу алдам үзэсгэлэнт 5 газрын цаана нуугдах эмгэнэлт түүхийг хэн ч төсөөлөөгүй биз ээ.

Хамгийн үзэсгэлэнтэй боловч аймшигтай түүхтэй 5 газар

1 Грекийн Спиналонг арал

Грекийн хамгийн том Крит арлаас зүүн зүгт холгүй орших жижиг арлыг Венецчүүд эрхшээлдээ авч, уг газар халдашгүй цайз байгуулсан боловч 1715 онд тэд Туркуудэд хөөгдөн зүүн тийш нутаглажээ. Гэвч энэхүү арал дээр цайзын нуранги одоог хүртэл байдаг бөгөөд газар дундын тэнгисийн тунгалаг устай хослон ер бусын тансаг харагддаг аж. 

Харин Грек улс тусгаар тогтносны дараа Спиналонг арлыг эргүүлэн авахаар шийдэж улс орны өнцөг булан бүрээс уяман өвчтэй хүмүүсийг цуглуулж арал руу илгээжээ. Туркууд уг халдварт өвнөөс ихэд цочирдон 1903-1957 оны хооронд тус арлыг орхисон юм. Ийнхүү тэнд уяман өвчтэй бүлэг хүмүүс амьдрах болжээ.  Мэдээж тэдэнд хэн ч сайхан хандахгүй. Жишээлбэл, жирэмсэн эмэгтэй эрүүл хүүхэд төрүүлбэл, хүүхдийг нь салгаж аваад  Крит арал дээрх асрамжийн газар өгдөг байв.  Харин өнөөдөр энэ арал нь жуулчдын очих дуртай газруудын нэг болжээ.

Грекийн Спиналонг арал

2 Бельгийн Пашендаль болон Арденнын ой

Бельгийн үзэсгэлэнт байгаль цуст түүхтэй холбогдоно гэж хэний ч санаанд буухгүй биз. Тус улсыг намуухан урсах гол горхи, жижигхэн байшин, тариалангийн талбай, өтгөн ой модоор л бид төсөөлдөг.  Гэвч Бельги улсын алдарт Пашендаль болон Арденнын ойд маш олон цэргийн цогцос дарагдан үлджээ.

Дэлхийн I дайны үед Пашендалийн ойд ойролцоогоор 800 мянга гаруй хүн нас барсан  гэж үздэг. Харин Дэлхийн II дайны үед Холбоотны цэргүүд Нормандад газардаж, Бельги рүү давших үед хамгийн их цус асгаруулсан тулаанууд Арденнд  өрнөсөн бөгөөд энэ үед хамгийн багадаа 150-250 мянган цэрэг амь үрэгджээ. Ийнхүү 1 сая гаруй цэрэг тус өтгөн ойд үүрд нойрсжээ. 

Бельгийн Пашендаль болон Арденнын ой

3 Замби улсын Виктория хүрхрээ

Виктория хүрхрээ нь дэлхийн хамгийн алдартай хүрхрээний тоонд багтдаг. Чухам энэ хүрхрээнээс болж Африкийг судлах эхлэл тавигдсан аж. Төв Африк нь колончлогдох хүртлээ дэлхийн хамгийн аюултай газруудын нэг байсан. Тэнд ханнибализм байсан, мөн олон жижиг хаант улсууд өөр хоорондоо болоод колончлогчидтой байлдаж байв. Үүгээр ч зогсохгүй аюултай өвчин эмгэг ч энд дэлгэрч олон зуун хүний амийг авч оджээ.

Алдарт аялагч Ливингстон судалгааны багтай явж байхдаа олон үхэлтэй нуур тулж байсан юм. Ливингстон ч өөрөө хоёр удаа амиа алдах шахсан байдаг. Эхлээд 1844 онд тэрээр арслангийн дайралтад өртөж хүнд бэртсэн бол 1854 онд хумхаа өвчин тусаж удаан хугацаанд эмчлүүлэх хэрэгтэй болсон байна. Энэ нь Виктория хүрхрээг судалж, нутгийн уугуул иргэдтэй харилцаа тогтоож тэдний ая эвийг олох гэж хичээсэнтэй нь холбоотой аж.

Колончлол нь Африкчуудыг маш их зовоосон ч эцэст нь энэ тивийг хүн амьдрах боломжтой болтол нь хөгжүүлсэн юм.

Замби улсын Виктория хүрхрээ

4 Оросын Соловецкийн арал

Карелия болон Поморье арлууд нь Оросын үзэсгэлэн төгс газруудын тоонд зүй ёсоор орох бөгөөд хойд нутгийн сэрүүн уур амьсгал, олон гол, нуур, баруун нутгийн ой мод, хязгааргүй тал нутаг бүгд тэнд бий. Цагаан тэнгисийн эрэг дагуу орших Соловецкийн арал нь алслагдсан газарзүйн байрлалтай учраас эртнээс цөллөгийн газар байжээ. XV зууны үед хамгийн анхны сүм хийдүүд энд бий болсон бөгөөд XVI зууны дунд үед хамгийн анх цөллөгдөж хөөгдсөн төрийн зүтгэлтнүүд ирсэн юм. Ингэж Соловецкийн арлын гунигт түүх эхэлжээ.

Дараагийн зуун жилд энд улс төрийн гэмт хэрэгтнүүд ар араасаа цөллөгдсөөр яг л шорон болж хувирчээ. Улмаар Соловецкийн лагерь нь хамгийн анхны Сталины концлагерь болсон байна. Соловецкийн лагерь нь 1923 онд байгуулагдаж, 1933 онд хаагдсан юм. 10 жилийн хугацаанд 80-90 мянган хүн цөллөгдөж байсны 10 хувь нь буцаж чадалгүй арал дээр нас нөхцжээ. Тухайн үед тэднийг маш ихээр тамлан зовоодог байсан аж.

Оросын Соловецкийн арал

5 Непалын Аннапурна уул

Уул үргэлж байгалийн үзэсгэлэн болон аюул ослын хослол байдаг. Гималайн нурууны ноён оргилуудын нэг, 8091 метр өндөр Аннапурна уул нь  Эверестээс ч илүү осолтой газарт тооцогддог. Стастик судалгаагаар тус ууланд дөрвөн уулчин тутмын нэг нь нас бардаг аж. Тиймээс Аннапурна нь зэвсэгт мөргөлдөөнтэй газруудаас илүү аюултай газар юм. Цасан нуранги, хүчилтөрөгчийн дутагдал, уулчдын тоног төхөөрөмжийн эвдрэл, төөрөх гээд амь үрэгдэх шалтгаан тэнд нэлээд олон бий.

Непалын Аннапурна уул

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()