Брэд Питтийг аз жаргалтай байлгаж чадсан цор ганц бүсгүй

Холливудын сайхан залуусын нэг болох Брэд Питт өдгөө 58 нас хүрч байна. Брэд Питтийн ээж түүнийг хатуу чанга гараар өсгөсөн ч кино ертөнцтэй холбогдсон түүний хувьд ээжийнх нь олгосон хүмүүжил юу ч үгүй замхран одсон байна. Тэрээр өөрийнхөө хүч хөдөлмөр, хичээнгүй байдал, тогтмол тохиох аз хийморийн ачаар нэр алдар, үзэсгэлэнт бүсгүйчүүдийн дунд умбах болсон. Карьерынхаа туршид тэрээр маш олон бүсгүйчүүдтэй хайр сэтгэлийн холбоо тогтоож байсан ч цор ганц бүсгүй л түүнийг аз жаргалтай байлгаж чадсан гэнэ. Гэхдээ энэ бол Женнифер Энистон болон Анжелина Жоли нар биш юм.

Брэд Питтийг аз жаргалтай байлгаж чадсан цор ганц бүсгүй

Холливудын сайхан залуу Брэд Питтийг аз жаргалд умбуулсан эмэгтэй бол шаргал үст Гвинет Пэлтроу бөгөөд тэд Дэвид Финчерийн  “Seven” киноны зураг авалтны үеэр танилцжээ.

90-ээд оны дунд үед Гвинет Пэлтроу, Брэд Питт нар Холливудын хамгийн үзэсгэлэнтэй хосуудын нэг байв. Шаргал үс, цэнхэр нүд, хөөрхөн төрх гээд тэд хоорондоо төгс тохирсон хосууд мэт. 

Гвинетийн дурссанаар Брэд Питт өөрийн нээлттэй, энгийн байдлаар бүсгүйн анхаарлыг татсан гэнэ. Гэхдээ хүүхэмсэг зангаараа цуутай Брэдийн нэр хүнд түүнд таалагдахгүй байсан юм.

Харин жүжигчин залуу сэтгэл татам Гвинетийг анх хараад л дурлажээ. “Seven” кинонд тэд гэр бүлийн хосуудын дүрийг бүтээсэн нь тэднийг дотно болоход нөлөөлсөн байж болно. Залуусын хайрын харилцаа хурдацтай өрнөж, тун удалгүй албан ёсоор үерхэж эхэлжээ.

Брэд Питт 1996 онд  "12 сармсагчин" кинонд бүтээсэн дүрээрээ "Алтан бөмбөрцөг"-ийн шагнал хүртэж байхдаа тайзан дээрээс Пэлтроуд сэтгэлээ илчилж, "сахиусан тэнгэр", "амьдралын минь цор ганц хайр" хэмээн хэлсэн юм.

Гвинет ч тухайн үед Брэдийн хажууд байхдаа би бүхнийг умартдаг хэмээн хэлж байсан аж. 

Дашрамд дурдахад жүжигчин бүсгүйн аав болох Холливудын алдарт продюсер Брюс Пэлтроу нь Питтд таатай хандаж байсан гэнэ.  Ингээд жилийн дараа Гвинет болон Брэд нар сүй тавьжээ. Сүй тавьсныхаа дараа буюу 1996 оны 6 сард өгсөн нэгэн ярилцлагадаа Гвинет "Би гэрлэлтийн тал дээр нухацтай ханддаг. Манай гэр бүлийнхэн ч салалт гэдэг зүйлийг хүлээн зөвшөөрдөггүй. Бид багагүй хугацааг хамт өнгөрүүлж байгаа учир яаруу шийдвэр гаргаагүй гэж бодож байна" гэжээ. 

Питт энэхүү сүй тавих ёслол түүний амьдралын хамгийн чухал үйл ажиллагаа гэдэгт итгэлтэй байв. Хайртай бүсгүйтэйгээ гэрлэлтээ батлуулахад нэг алхам дутуу байсан ч бүсгүйн ээж болох холливудын алдарт жүжигчин Блайт Даннер энэхүү гэрлэлтийг эсэргүүцсэн байна. 

Блайтын хувьд Брэд Питт бол охиных нь хүмүүжүүлэх шаардлагатай болсон жирийн нэгэн "нусгай банди" байжээ. Гэхдээ цаад шалтгаан нь сэхээтэн гаралтай, алдарт Стивен Спилбергийн загалмайлсан охиноо жирийн даржин амьдралаас гарч ирсэн Брэд Питт-тэй хувь заяаг нь холбуулах дургүй байсан аж.

Ийнхүү 1997 оны 6-р сард хосууд сүйгээ цуцалсан юм. 

"Хамт байхаар заяагдаагүй, хамт байх ёсгүй хүмүүс гэж байдаг" хэмээн Брэд Питт 1998 онд хэлсэн байна. 

2015 онд "Howard Stern" нэвтрүүлгийн үеэр Гвинет харилцааныхаа талаар үнэн сэтгэлээсээ ярьжээ. 

Тэрээр "Түүнтэй анх учирхад би дөнгөж 20 настай, ухаан суугаагүй хүүхэд байлаа. Өөрийгөө болон зарим зүйлийг ойлгоход надад нэлээд хугацаа шаардагдсан. 22 настайдаа зөв шийдвэр гаргана гэдэг миний хувьд хүнд байсан. Би бэлэн биш байсан" гэжээ. 

Тэднийг салахад бүсгүйн аав Брюс Пэлтроу хэн хэнээс илүү харамссан гэнэ.

"Манай аав түүнийг хүү шигээ л хайрладаг байсан. Би ч түүнд хайртай. Тэр их дэгжин бас хайр татам. Эцсийн эцэст тэр бол Брэд Питт шүү дээ" хэмээн Гвинет дурсан ярьжээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()