1
Франц Райхельт (Franz Reichelt)
Австри гаралтай оёдолчин Франц Райхельт хэмээх эр борооны цув мэт хэлбэртэй шүхрэн өмсгөл бүтээгээд түүнийгээ туршихаар шийдсэн байна. Тэрээр удаан хугацааны туршид туршилт хийх зөвшөөрлийг засгийн газраас хүссэн бөгөөд 1912 онд өөрийн мөрөөдлийг биелүүлэх боломжтой болжээ. Ийнхүү Райхельт шүхрээ өмсөөд Эйфелийн цамхгаас харайсан боловч шүхэр нь дэлгэгдэлгүй газарт шууд унаж амиа алдсан байна.
2
Уильям Буллок (William Bullock)
19-р зууны дунд үед амьдарч байсан АНУ-ын зохион бүтээгч Уильям Буллокыг олон хүн орчин үеийн хэвлэх машины эцэг хэмээн нэрлэдэг. 1863 онд Буллок шинэ төрлийн хэвлэлтийн машин зохион бүтээсэн нь чухамдаа хэвлэлтийн хурдыг олон дахин нэмэгдүүлсэн бөгөөд тэрхүү төхөөрөмжийн загвар өнөө хүртэл хуучраагүй байна.
Харамсалтай нь тэр үед өнөө шиг аюулгүй ажиллагааны дүрэм гэж байгаагүйн дээр технологи нь харьцангүй болхи байсан учраас энэ төрхийн төхөөрөмжүүд тун аюултай байсан юм. 1867 оны 4-р сарын 3-нд Филадельфи хотын сонинд Баллок төхөөрөмжөө суулгаж байгаад хөлөө дамжлагад нь хавчуулж бяцлуулсан байна. Ослоос ердөө 9 хоногийн дараа хөл нь үхжиж эхэлсэн учраас Буллок мөчөө тайруулах хагалгаанд оржээ. Харамсалтай нь тэрээр шархаа даалгүй нас барсан юм.
3
Валериан Абаковский
1917 онд Зөвлөлтийн инженер Валериан Абаковский онгоцны хөдөлгүүрийг төмөр замын вагонд суурилуулах санааг гаргажээ. Тэрээр шинээр бүтээсэн тээврийн хэрэгслээ ашиглан Зөвлөлтийн албан тушаалтнуудыг Орос даяар аюулгүй тээвэрлэж чадна хэмээн мэдэгдэж байв. Харамсалтай нь тэрхүү "Нисдэг вагон" нь ердөө 4 жилийн дараа төмрийн хаягдал болсон юм.
1921 оны 7-р сарын 24-нд Абаковский олон улсын төлөөлөгчдийн хамт Москвагаас буцаж явтал вагон нь гэнэт замаас гарч осолдсон аж. Ослын улмаас вагонд зорчиж явсан 22 хүний 7 нь амиа алдсан бөгөөд тэдний дунд Абаковский өөрөө байсан гэнэ. Тэрээр дөнгөж 25 настай байжээ.
4
Макс Валье (Max Valier)
Австрийн зохион бүтээгч Макс Валье бол дэлхийн анхны пуужин хөдөлгүүртэй онгоц болох Opel RAK.1-ийг зохион бүтээсэн хүмүүсийн нэг юм. Анхны Opel RAK 1928 оны 3-р сард анхны нислэгээ хийх үеэр цагт 80 км хурдалсан гэдэг.
Ойролцоогоор 2 жилийн дараа Валье шингэн хөдөлгүүртэй түлшний туршилт хийхээр болжээ. Харамсалтай нь энэ бүтэлгүйтэж 1930 оны 5-р сарын 7-нд түлш нь дэлбэрч, тэрээр онгоцтойгоо осолдон нас барсан аж.
5
Томас Миджли (Thomas Midgley)
Америкийн химич, механик инженер Томас Миджли шатахуунд тетраэтил хар тугалга нэмэх санааг сэдсэн гэдгээрээ алдартай.
Энэхүү бодис нь дотоод шаталтат хөдөлгүүр дэх цохилтын хэмжээг багасгадаг учраас олон нийт анхандаа эерэгээр хүлээж авч байжээ.
Харамсалтай нь агаарт ууршсан хойноо тетраэтил хар тугалга нь жинхэнэ хор болж хувирдаг аж. Гэтэл Томас Миджли өөрөө энэ тухай мэдэж байсныг дурдах хэрэгтэй. Анхны туршилтын явцад хэд хэдэн ажилтны бие нь муудаад зогсохгүй амиа алдаж байжээ. Тэр бүү хэл Томас өөрөө хордсон ч үүнийгээ олон нийтээс нуусан байна.
Хар тугалгыг шатахуунд хийхийг 1996 онд хориглох хүртэл ашигласаар ирсэн бөгөөд үүний нөлөөгөөр асар олон хүн амиа алдсан байдаг. Томас өөрөө хордлогоноосоо болоод хэвтрийн өвчтэй болсон байна. Эцэст нь тэрээр 1944 оны 11-р сарын 13-ны өдөр орноос босохдоо татдаг байсан таазнаас өлгөсөн бүслүүртээ өөрийгөө санамсаргүй боомилж нас барсан аж.
6
Хенри Смолински (Henry Smolinski)
Охайо мужаас гаралтай зохион бүтээгч Хенри Смолински нисдэг машин хийхээр шийдсэн байна. 70-аад онд тэрээр Cessna хэмээх онгоцны сүүл далавчийг Ford Pinto машинд залгаж AVE Mizar хэмээх туршилтын загвараа гаргаж авчээ.
1973 оны 9-р сарын 11-нд Хенри Калифорни мужийн Камарилло хотод туршилтын нислэг хийх үеэр далавчны нэг тулгуур нь их биеээс салсан байна. Чухамдаа энэхүү ослоос болж Хенри Смолински амиа алдсан билээ.
7
Мария Склодовская-Кюри (Marie Sklodowska-Curie)
Нобелийн шагналтай алдарт эрдэмтэн Мария Кюри 1800-аад оны сүүлээр нөхөр Пьерийн хамт радий, полони зэрэг цацраг идэвхт элементүүдийг нээсэн юм. Тэрээр мөн анхны цацраг туяа ашигладаг төхөөрөмжийг бүтээснээр анагаах ухааныг бүрмөсөн өөрчилсөн аж. Үүний ачаар томоохон хотуудын эмнэлгүүдэд рентген туяаг ашиглан хүний биеийг оношлож эхэлсэн байна.
Хэдийгээр түүний төхөөрөмж тоо томшгүй олон хүний амийг аварч чадсан ч Мария өөрөө рентген туяанд хэт удаан байснаас болоод эрүүл мэнд нь доройтон 1934 оны 6-р сарын 4-нд амиа алдсан байна.
8
Александр Богданов
ЗХУ-ын эмч Александр Богданов бол цус сэлбэлтийг нээсэн хүмүүсийн нэг гэгддэг юм. Тэрээр мөн ижил төстэй туршилтуудыг өөр дээрээ хийснээрээ алдартай. 1924 оноос эхлэн тэрээр өөрийн өвчтөнүүдтэйгээ цус солилцож эхэлсэн аж. 4 жилийн дараа буюу 1928 оны 4-р сарын 7-нд Александр хумхаа, сүрьеэ өвчтэй хүнтэй цусаа бүрэн солих туршилт хийжээ. Үүний үр дүнд өвчтөн бүрэн эдгэрч, Богданов өөрөө нас барсан юм.
9
Жон Дэй (John Day)
Англи гаралтай инженер Жон Дэй бол шумбагч онгоцонд амиа алдсан анхны хүн юм. 1774 онд Дэй 40 метрийн гүнд усан дор 12 цаг байх чадалтай модон "шумбах тасалгаа"-г бүтээжээ. Тэр жилийн 6-р сарын 22-нд тэрээр тасалгаандаа ачаа ачаад усны гүнд шумбасан байна. Харамсалтай нь шумбагч нь жингээ дийлэлгүй далайн гүнд живсэн аж.