Махлаг бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг түгээмэл алдаанууд

Хувцаслалт дээр энгийн хүмүүс төдийгүй алдартнууд, загвар өмсөгчид, загварын бурхан тэнгэрүүд хүртэл алдаа гаргадаг гэхэд буруудахгүй. Гэхдээ төгс галбиртай хүмүүсийн хувьд хувцсаа буруу сонгосон байсан ч хүмүүс төдийлөн анзаардаггүй бол махлаг бүсгүйчүүдийн хувьд хувцас сонгох нь бага зэрэг асуудалтай байдаг бөгөөд ганц буруу сонголт хийхэд л бусдын нүдэнд маш тодоор тусдаг. Тэгвэл бид танд махлаг бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг түгээмэл алдааг хүргэе. Эдгээр алдааг гаргахгүй байхад та өдөр бүр үзэсгэлэнтэй, загварлаг, дэгжин харагдаж чадна.   

Махлаг бүсгүйчүүдийн хувцаслалтандаа гаргадаг түгээмэл алдаанууд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Жижиг хээ угалз

Махлаг бүсгүйчүүдийг том хээтэй хувцас өмсөхөөс татгалзах хэрэгтэй гэсэн буруу ойлголт их тархсан байдаг.  Гэтэл үнэн хэрэгтээ энэ тийм биш. Мэдээж аварга том цэцэгтэй эсвэл том вандуй хээтэй хувцас өмсөх нь махлаг төдийгүй туранхай бүсгүйчүүдийг ч төдийлөн чимэглэхгүй.

Ерөнхийдөө том хээ угалз нь илүүдэл жинг тодотгож өгдөг ч, хэт жижиг хээ угалз мөн л байгаагаас нь илүү махлаг харагдуулдаг. Тиймээс "color block" зурагтай эсвэл геометрийн хэлбэр дүрстэй хувцас сонгох нь зүйтэй. Хурц тод өнгийн хээ угалзтай гэхээсээ илүү даруухан өнгөтэй байсан нь илүү зүгээр.

Жижиг хээ угалз

2 Сул загвар

Өөрийн төгс бус галбирыг нуухын тулд махлаг бүсгүйчүүд ихэнхдээ сул загварын хувцсыг өмсөхийг илүүд үздэг. Гэхдээ сул хувцсан доор өөрийн галбирыг нуух нь тийм ч зөв сонголт биш.

Та сул хувцасны доор өөрийн гэдэс, ташааг нуугаад зогсохгүй байгаа жин дээр тань хэдэн кг нэмэгдэж харагдана. Хэрвээ том хувцсан дотроо галбиргүй “толбо” мэт харагдахыг хүсэхгүй байвал сул загвартай хувцсыг ор тас мартаж, бэлхүүс хэсгээ тодотгож өгөөрэй.  

Сул загвар

3 Богино өмд

Хэдийгээр богино загвартай өмд охид, бүсгүйчүүдийн тренд байж болох ч махлаг бүсгүйчүүдэд тохирохгүй гэдэгт бүрэн итгэлтэй байж болно. Өргөн, өвдөгний тал хүрсэн эсвэл шагай хүрээгүй өмд нь таны жин дээр бусдын анхаарлыг илүү их татна.

Харин бариу богино өмд нь ташааг том харагдуулахаас гадна хөлийг галбиргүй бүдүүн харагдуулна. Энэ тохиолдолд та өөрийн галбирыг засаж чадах нь юу л бол.

Богино өмд

4 Том нэхмэлтэй хувцас

Махлаг бүсгүйчүүдийн хувцас сонголт дээр гаргадаг бас нэг том алдаа бол том нэхмэлтэй хувцас сонгох явдал юм. Том нэхмэл, том хээ угалз, том размертай хувцас бол тэдний сонголт огт биш. Энэ төрлийн хувцсыг өмссөн тохиолдолд та нүсэр харагдана. Тиймээс зөөлөн ноос, ноолууран, жижиг нэхмэлтэй хувцас сонгоорой.

Том нэхмэлтэй хувцас

5 Олон хуниастай хувцас

Олон хуниас, нугалаатай хувцас нь таны байгаа жин дээр жин нэмэгдүүлж харагдуулдаг. Тиймээс энэ төрлийн хувцаснаас татгалзах шаардлагатай. Дээгүүрээ хуниас ихтэй зах нь таны цээжийг илүү том харагдуулж, галбирыг алдагдуулна. Харин хуниас ихтэй банзал таны гэдэсний төгс бус байдлыг тодотгодог. Тиймээс “Питер Пэн” зах, туузан зангиаг сонгох нь бүх төрлийн галбиртай бүсгүйчүүдэд тохирно.

Олон хуниастай хувцас

6 Махлаг бүсгүйчүүдэд зориулсан зөв хувцаслалтын загварууд

Махлаг бүсгүйчүүдэд зориулсан зөв хувцаслалтын загварууд

7

8

9

10

11

12

Хувцасны мэргэжилтний зөвлөгөө

Өөрийн төгс загварын хэв маягийг олохын тулд эхний ээлжид  алдаа гаргах нь хэвийн зүйл. Олон зүйлийг туршиж байж өөрийн гэсэн хэв маягтай болно. Энэ нь зөвхөн хувцаслалтад төдийгүй амьдралын алхам бүрд хамааралтай зүйл.

Загвар зохион бүтээгчид, стилистүүд танд юу ч гэж зөвлөсөн шийдвэрийг зөвхөн та өөрөө л гаргана. Би туршилт хийж өөрийн хэв маягийг тодорхойлохыг илүүд эрмэлздэг. Бусад хүмүүст тохиромжгүй хувцас танд гайхалтай зохиж болно шүү дээ. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()