Хүн яагаад майга хөлтэй болдог вэ? (Сэргийлэх арга)

Хөлөө зэрэгцүүлж зогсоход өвдөг хоорондоо нийлэхгүй байхыг майга хөл гэдэг. Зарим хүмүүс төрөлхийн майга хөлтэй байдаг ч Блүүтийн өвчин, рахит буюу сульдаа өвчний үед үе мөч үрэвсэж хөлний хэвийн бүтцэд нөлөөлдөг. Мөн ураг хэвлийдээ хэвийн бус байрлалтай байхаас үүдэн майга хөлтэй болох тохиолдол элбэг. Гэхдээ нялх хүүхдүүдэд ямар ч эмчилгээ хэрэггүй, 12-18 сартайд алхаж сурахад хөл нь шулуун болж засардаг. Хэрвээ 2-оос дээш насанд хөл нь засрахгүй байвал та заавал эмчид хандаарай. Ингээд хөлийг майга болоход нөлөөлдөг өвчин эмгэг болон шалтгаануудыг хүргэж байна. 

Хүн яагаад майга хөлтэй болдог вэ? (Сэргийлэх арга)
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Шалтгаанууд

1. Блүүт өвчин буюу "Tibia Vara" нь ясны гажилтын улмаас хүүхдийн өвдөгний доор муруйлт үүсэх өвчин юм. Өвчний шинж тэмдэг 2-3 насанд илэрдэг ч заримдаа өсвөр нар хүртэл нь шинж тэмдэг илрэхгүй байх тохиолдол бий. Хэрэв бага дээр нь илрүүлж эмчлэхгүй бол майга, муруйлттай хөл нь үе мөчний өвчинд хүргэх аюултай. Блүүт өвчин нь ихэвчлэн эмэгтэй хүүхдүүд, Африк Америкчуудад,  хэт их таргалалттай хүүхдүүдэд тохиолддог. Мөн хэт эрт, 11-14 сартайдаа алхаж эхэлбэл энэ өвчнөөр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг. 

Шалтгаанууд

2. Рахит буюу сульдаа өвчин нь Д аминдэмийн дутагдлаас үүсдэг бөгөөд ясны хатуу шинжийг зөөлрүүлж, сулруулснаар майга хөлтэй болгодог.

3. Ясны Пагетийн өвчин. Хүний яс хэвийн үедээ задарч, дахин ургадаг. Харин Пагетийн өвчний үед ясны эсүүд эрүүл үеийнхээсээ илүү хурдан задарч, янз бүрийн хэлбэртэй болж ургадаг. Өвчин хүндэрснээр хөл муруйлттай болж, биеийн бусад эрхтнүүдэд ч нөлөөлөх аюултай. Энэхүү өвчин нь ихэвчлэн 50-аас дээш насны хүмүүст тохиолддог ба эрт үед нь илрүүлэхгүй бол эмчлэхэд нэлээд хүндрэлтэй болно.

4. Дорнотизм нь бие махбодын мөгөөрс, ясны хэвийн хөгжилд саад учруулдаг эмгэг юм. Энэхүү ясны өсөлтийн эмгэг нь даамжирсаар хөлийг майга болгоход хүргэдэг. 

Бусад шалтгаанууд:

  • Ясны хугарал
  • Хэвийн бус хөгжсөн яс, эсвэл ясны дисплази
  • Хар тугалгад хордох
  • Фторын хордлого зэргээс шалтгаална.

2 Майга хөлтэй болж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Шинж тэмдэг

Шинж тэмдэг нь маш илэрхий. Эгц зогсох үед хөлний шагай хоорондоо нийлсэн мөртлөө өвдөг нийлдэггүй. Харин нялх хүүхдүүдийн хувьд 12-18 сартайд нь шинж тэмдэг илэрч эхэлдэг ба 2 нас хүртэл нь хэвээр байвал эмчид заавал хандах шаардлагатай.

Майга хөлтэй болж байгаагаа хэрхэн мэдэх вэ? Шинж тэмдэг

3 Эмчилгээ

Хэрэв зайлшгүй эмчлэх шаардлага гараагүй бол насанд хүрээгүй хүүхэд, нярай хүүхдүүдэд эмчилгээ хийхийг зөвлөдөггүй. Майга хөл нь хүндэрсэн, алхахад хүндрэлтэй болсон эсвэл ямар нэгэн суурь өвчнөөс шалтгаалсан бол зөв оношилж, хамгийн үр дүнтэй эмчилгээг хийх хэрэгтэй. Майга хөлийг тусгай гутал, хаалт, ясны мэс засал, ясны бүтцийг өөрчлөхөд нөлөөлсөн өвчин эмгэгийг зөв оношилж эмчлэх гэсэн хэд хэдэн арга бий.

Эмчилгээ

4 Майга хөлтэй болохоос сэргийлж чадах уу?

Үүнээс сэргийлэх албан ёсны батлагдсан арга ухаан хараахан гараагүй ч та майга хөлтэй болоход хүргэж буй өвчин эмгэгээс урьдчилан сэргийлээрэй. Жишээлбэл хүүхдэдээ Д амин дэм тогтмол өгч, эрүүл зөв хооллож рахит өвчнөөс сэргийлж болно. Нарны туяанаас хэрхэн Д амин дэм авах талаар суралцаж болох юм. Мөн хүүхэд тань 2 нас хүрсэн ч хөл нь тэгш шулуун болж засрахгүй байвал заавал эмчид хандах хэрэгтэй. Ямар ч өвчинг бага дээр нь, эрт илрүүлвэл дараа нь үүсэх өвчин эмгэгийн хялбар давахад тустай. Үений үрэвсэл нь хөлний хэвийн хөгжилд ихээхэн нөлөөлдөг. Мөн стресс, ядаргаанд орох нь өвдөг, шагай, ташаа өвчлөхөд хүргэнэ.

Майга хөлтэй болохоос сэргийлж чадах уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()