"Маленагийн синдром" - Сайхан бүсгүйд тогтмол тохиолддог зовлонгийн тухай...

Үзэсгэлэнт Моника Беллуччи “Малена” кинонд тоглоод дэлхий даяар алдартай болсон билээ. Тэгвэл алдартай блогер, шинжээч, харилцаа судлаач Мила Левчук нь тус кинон дээр Малена бүсгүйд үүссэн нөхцөл байдал, тэрээр өөрийгөө хамгаалах, муу хүмүүстэй таарахгүй байх боломжтой байсан талаар судлахыг хичээжээ.

"Маленагийн синдром" - Сайхан бүсгүйд тогтмол тохиолддог зовлонгийн тухай...
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Маленагийн эргэн тойронд хэн байна вэ? Түүний эргэн тойронд жинхэнэ эр хүн байхгүй (нөхөр нь ч гэсэн) бөгөөд дээр нь нэмээд дайн, соёл, тухайн үеийн Сицилийн нөхцөл байдал нь Маленад өөрийгөө 100 хувь илэрхийлэхэд саад болж байсан юм. Тэр инээмсэглэж байгаагүй, ихэмсэг байж чадаагүй, өөрийнхөө төлөө тэмцэж байгаагүй билээ. Цаг хугацаа өнгөрөх тусам тэр хэн ч биш болж, шүлсээ гоожуулсан эрчүүд, түүний гоо үзэсгэлэнд атаархсан бүсгүйчүүдийн бай болсон.

Гэхдээ энэ нь түүний талаар бус харин бидний талаар бололтой. Хэзээ нэгэн цагт та хэн нэгэн эмэгтэйг араас нь муулж, таагүй үг хэлж, үйлдэл хийж байсан эсэхээ бодоорой. Төв талбай дээр түүнийг зодож, үсийг нь зулгаадаггүй юмаа гэхэд өөрт тань хувиа хичээсэн, хоосон хөндий мэт санагдах үзэсгэлэнтэй эмэгтэйг муулах нь бидний хувьд юу ч биш мэт санагдана. Энэ бол зүгээр л өөрийн үзэл бодлыг илэрхийлж буй хэлбэр шүү дээ.

Гэтэл үнэн хэрэгтээ энэ нь үзэл бодол биш харин атаархал юм.  Бид бүгд үзэсгэлэнтэй байхыг хүсдэг, гэхдээ үзэсгэлэнтэй бүсгүйчүүд тогтмол хэн нэгний муу үг, атаа жөтөөний бай болдгийг ч мэднэ.  

Гадаад төрхөөсөө болж бусдаас муу үг сонсож байгаагүй эмэгтэй гэж байдаг уу? Азгүй зарим эмэгтэйчүүд гадаад төрхөөсөө болж тогтмол мөрөн дээрээ нэгэн хүнд ачааг үүрч, хүмүүс түүнд дургүй байгаад гайхдаг. Харин төрөлхийн үзэсгэлэнтэй бүсгүйчүүд ямар нэгэн байдлаар бүгд Малена болдог юм. Энгийн бүсгүйчүүд ч гэсэн аюулгүй биш. Хүсвэл хэн ч хамаагүй түүний дутагдалтай талыг олж чадна.

Ингээд “Малена”-г үзсэний дараа надад "бид яагаад ийм юм бэ?" гэсэн бодол орж ирсэн юм. Яагаад эмэгтэй хүн эмэгтэй хүнийхээ өстөн болдог юм бол? Дайны үеэр үзэсгэлэнтэй бүсгүйчүүдийг талбай дээр нийлж зодох байсан эмэгтэйчүүд одоо энэ аргыг цахим сүлжээн дээр ашиглаж байна. Тэд яагаад өөрийгөө буруутан гэж боддоггүй юм бол?

Энэ мэт асуултын хариултанд өдөр бүр хамгийн багадаа 3 эмэгтэйд магтаалын үг хэлэх хэрэгтэй гэсэн дүгнэлтэнд би хүрсэн юм. Энэ нь бүсгүйчүүдийн өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлж, атаа жөтөө гэгч зүйлийг үгүй хийхэд туслах болов уу.

Эх сурвалж: WDAY

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()