Хар салхинд нуралгүй үлдсэн ганц байшингийн нууц юунд байв?

2021-12-07, 13:00
6,686

Хойд Америкийн эргийн бүс нутгийг бараг жил бүр хүчтэй хар салхи дайрч барилга байшин, дэд бүтцийг сүйтгэн асар их хэмжээний хохирол учруулж олон хүнийг гэр орноос нь салгадаг билээ. Хэчнээн зузаан ханатай, хэчнээн бөх бат суурьтай байсан ч барилгууд хар салхины хүчийг тэсч гарах нь ховор байдаг байна. Харин 2018 онд Мексикийн буланг дайрсан "Майкл" хар салхины үеэр хороололдоо ганцаараа ямар ч гэмтэлгүй шахуу  үлдсэн нэгэн байшин олны анхаарлыг ихээр татжээ.

Хар салхинд нуралгүй үлдсэн ганц байшингийн нууц юунд байв?
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

250 км/цагийн хурдтай "Майкл" хар салхинд гудамж, хорооллууд бүхлээрээ сүйдэж, эргийн барилгууд цаасаар хийгдсэн мэт л хийсч байв. Харин таны харж буй энэхүү байшин ямар нэгэн ер бусын байдлаар салхинд нураагүй цөөхөн хэдэн барилгын нэг болон үлдсэн байна. Нууц нь их энгийн.

2002 онд АНУ-ын Флорида муж барилгын чанарын хатуу шалгуур бүхий хууль баталсныг энд дурдах хэрэгтэй. Шалгуураар барилга бүр 240 хүртэлх км/цагийн хурдтай салхийг тэсвэрлэх чадвартай баригдах ёстой байсан ч ихэнх нь энэхүү шаардлагыг биелүүлээгүй гэдэг нь тэр үед харагдсан юм.

Нуралгүй үлдсэн энэхүү байшинг 400 мянган ам.долларын өртгөөр босгож байжээ. Барилгын зураг гаргах бүртээ метр квадратад орох зардлыг заавал хоёр дахин нэмэгдүүлдэг заншилтай Чарльз Гаскин (Charles A. Gaskin) хэмээх архитектор энэхүү байшин дээр ажилласан байна. Тэрээр захирангуй, бүх зүйлийг өөрийн хүслээр явуулах дуртай нэгэн байв. Ямартай ч тэрээр хар салхины аюулыг тооцоолж 250 км/цаг ч биш бүр 400 км/цагийн хурдтай салхийг тэсвэрлэх барилга бариулж чаджээ.

Байшингийн их биеийг арматур, төмөр утас зангидсан цутгамал бетоноор  босгож, булан бүрт нь нэмж бетон цутган бэхжүүлжээ. Харин дээврийн хөндийн зайг багасгасан нь хүчтэй салхийг тэсвэрлэхэд тохиромжтой болгосон байна. Харин байшингийн хамгийн хэврэг хэсэг нь шат байсан юм. Хар салхины үеэр шат нурсан боловч барилгын их биед нөлөөлөхөөр тийм ч аюултай байсангүй.

Бусад олон зүйлийг золиослон найдвартай байдлыг тэргүүнд тавьсан Гаскины архитекторын санаа ийнхүү ач тусаа өгчээ.

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()